|
МОГУЛ КОМПЬЮТЕРИЙН ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ

MOGUL
WORKMATE
 
MOGUL
LIFEMATE
 
MOGUL
MEDIAMATE
 
MOGUL
EXTREME
 
MOGUL
NETBOOK PNS1010
 
MOGUL
NETBOOK XM919P
 
Нийтлэг
Асуулт, Хариултууд
М-Си-Эс Электроникс компани
урьд нь Athena компьютерийг үйлдвэрлэж байсан Mogul брэндийн компьютер
үүнээс юугаараа ялгаатай вэ? Athena компьютерээс Mogul брэнд
маань олон давуу талтай. Компьютерийн эд ангиудыг угсралтанд оруулахаас
өмнө үйлдвэрийн өмнөх лабораторитоо хоорондын зохицол, хүчин чадал
зэргийг туршсаны эцэст үйлдвэрлэлд оруулна. Компьютер бүр үйлдвэрлэлийн
бүрэн автомат дамжлагаар угсрагдаж, үйлдвэрийн дараах чанарын
лабораторид шалгагдана. Могул дэлхийд алдартай брэнд
компьютерүүдтэй өрсөлдөж чадах уу? Бид компьютер угсрах угсралтын
дэлхийн стандартад нийцсэн, нэрд гарсан Dell, Lenovo, HP зэрэг том
брэндүүд компьютероо яаж угсардаг, яг тэр шат дамжлага, ном горимоор
угсарч, үйлдвэрлэн гаргадаг үйлдвэрлэлийн шугам суурилуулсан. Иймд манай
бүтээгдэхүүн брэнд компьютерүүдтэй чанарын ижил түвшинд үйлдвэрлэгдэнэ.
Албан
ёсны лицензтэй програм хангамжийн давуу тал юу вэ? Лицензгүй
програм хангамж шинэчлэл /update/ хийдэггүй, зарим нэмэлт цэсүүд
байдаггүй нь хамгийн том дутагдал юм. Тиймээс та програмаа бүрэн дүүрэн
боломжоор нь ашиглаж чадахгүй, аливаа нэмэлт сайжруулалтыг компьютертээ
суулгах боломжгүй болно гэсэн үг. Харин лицензтэй програм хангамжид энэ
бүхэн нээлттэй байдаг.
Mogul брэнд албан ёсны лицензтэй
програм хангамжтай учраас үнийн хувьд өндөр байх уу? Бид
монголчууддаа олон улсын стандартын програм хангамж ашиглуулах зорилт
тавин ажиллаж буй тул монгол хэрэглэгчдийнхээ орлогын түвшинтэй
нийцэхүйц хямд үнийг санал болгоно.
Дэлхийд алдартай брэнд
компьютерүүдтэй харьцуулбал үнийн хувьд ямар байх вэ? Бидний
өмнөө тавьж буй гол зорилтуудын нэг нь импортын компьютерийг орлохуйц
бүтээгдэхүүн бий болгох явдал юм. Иймд чанарын хувьд брэнд
компьютерүүдтэй нэг түвшний, харин үнийн хувьд брэнд компьютерүүдээс
хямд үнэтэй үйлдвэрлэнэ.
Компьютерийнхээ эд ангиудыг бас
Монголдоо үйлдвэрлэх үү? Алдартай брэнд компьютер үйлдвэрлэгчид
эд ангиа тухайн чиглэлээр дагнан мэргэшсэн компаниудаас авдаг. Бид мөн
энэ жишгийн дагуу ажиллах болно.
Бүх мэдээ мэдээлэл, зураг, бичлэг зэрэг нь MCS Електрониксийн эзэмшил болно.
|