Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

9:59 AM
Дэлхийд хамгийн ойрхон хар нүхийг илрүүлжээ.
Манай галактикийн Сүүн замтай төстэй дэлхийгээс 160 сая орчим гэрлийн жилийн зайтай оршдог хэт их масстай хоёр хар нүхийг Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ одон орончид илрүүлсэн байна. Сансрын хэмжигдэхүүнээр бол энэ хоёр хар нүх нь манай гарагийн "яг хамар дор" оршиж байгаа бөгөөд тун удахгүй "хос" хар нүх болох ажээ.
НАСА-гийн одон орончдын хэлснээр, хар нүхнүүд хоорондоо ердөө 490 гэрлийн жилийн зайд оршиж байгаа /гэрлийн жил гэдэг нь гэрэл задгай сансарт эсвэл битүү орчинд жилийн хугацаанд гардаг зайг хэлнэ/ бөгөөд "NGC 3393" гэдэг мушгиа хэлбэртэй галактикийн төвийн ойролцоо байрладаг байна. "Хэрвээ энэ галактик бидэнд ийм ойрхон байгаагүйсэн бол нэг хар нүхний цаана бас нэг хар нүх нуугдаж байгааг олж илрүүлэх боломжгүй байсан" гэж Массачусетс муж улсын Харвардын их сургуулийн дэргэдэх Одон орны физикийн төвийн судалгааны удирдагч Пепи Фаббиано ярьжээ. Хоёр хар нүх хоёул дэлхийд харьцангуй ойрхон байгаа нь одон оронд илрээгүй хэчнээн ийм хос хар нүх байдаг бол гэдэг асуултыг тавихад хүргэж байгаа аж.
Хар нүх нь ямар ч гэрэл цацруулдаггүй учраас харах боломжгүй юм. Гэхдээ одон орны физик рентген туяаны тусламжтайгаар тэдгээрийг олж илрүүлдэг болсон. Хар нүхнүүдийн ойр орчимд шинээр үүсч байгаа одод тэдгээрийн таталцлын талбайд автах үед маш өндөр температурт шатан, асар хурдтай унаж эхэлдэг байна. Чухам энэ туяаг НАСА-гийн тойрог замын рентген телескоп болох "Чандра" телескоп олж илрүүлж чаджээ.
Дээрх хэт их масстай хар нүхнүүд нь ижил хэмжээтэй хоёр галактикийн нэгдлээс үүссэн байна.
Category: Сонин хачин | Views: 1340 | Added by: mnm_norovoo | Rating: 5.0/2
Total comments: 9
7 Black_hole  
1
Хар нүх гээд байгаа зүйл чинь нүх биш! Харин хэмээлэшгүй их нягттай аврага том гариг байгаа юм. Масс ихтэй тул биетийг өөрлүүгээ маш хүчтэй татдаг.

9 a-cool  
0
har nuhruu orson zuil haichdiin bol medehuu? mm?

6 GzT6aMMa  
0
норвоо агуу агуу тас няс юм нийтэлжээ. cool

5 smart  
0
норовоо чи мэдээгээ хаанаас авдаг вэ

4 HunterWOW  
0
har nuh ruu orson yumnuud yadag bol shuud alga boldogldoo gehdee l ... happy

8 Black_hole  
0
Миний бичсэн 7-р сэтгэгдэлийг уншсан бол хар нүхрүү юм орох боломжгүй. Харин ойртон ирэх замдаа бутран сүйрдэг байна.

3 smart  
0

2 mnm_norovoo  
0
thx

1 Black_hole  
0
Сайхан нийтлэл байна. Хар нүхний талаар нийтэлсэнд баярлалаа

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  9-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz