Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Дамба даржаагийн сүнстэй байшин - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  2-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 21
Зочид 21
Хэрэглэгчид 0
Дамба даржаагийн сүнстэй байшин
poster


Хүмүүсийн дунд ам дамжсан цуу яриа олон байдаг. Тэдний зарим нь ортой байх нь бий. Гэхдээ ор үндэсгүй зүйлийг дэвэргэж хүмүүсийг айлгах зорилгоор зохиосон нь ч цөөнгүй байдгийг хэн хүнгүй мэднэ. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод сүнс, буг чөтгөртэй байшин, хорооллын тоо нэмэгдсэн. Эд мөнгө, эхнэр хүүхэд, зарим нь байшин савандаа хорогдсоноос хүмүүсийн хэлдгээр нөгөө ертөнц рүүгээ явж чадалгүй үлдсэн гэж ярих нь олшрох болж. Зарим телевизээр орой болгон нэг цагийг сүнс буг чөтгөртэй кино, нэвтрүүлгүүдийг цацдаг болсон. Энэ нь хүмүүсийн сэтгэхүйд үнэхээр сүнс, нөгөө ертөнц байдаг гэсэн ойлголтыг суулгаж байгаа хэрэг юм. Гэхдээ сүнс оршдог, эс оршдгийг тодорхойлохын аргагүй. Нийслэл хотын ийм тодотголтой газруудын нэг нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн хийдийн зүүн хойно байдаг. Хүмүүс хоёр улаан тоосгон барилгыг сүнстэй хэмээн ам дамжин ярьдаг. Одоо ч гэсэн хүн ойртож зүрхлэхгүй байгаа балгасыг тэндхийн хүмүүс сүнстэй гэж ярьдаг ажээ. 1995-1996 оны үед баригдсан барилгыг ах дүү хоёр барьж эхэлсэн гэдэг. Тухайн үед барилгын материалаар "зодож” хийснийг одоо ч харах боломжтой. Гэр хороолол дундаа амины гайгүй орон сууц болох байсан болов уу. Гэвч удалгүй байшингийн эзэд ар араасаа зуурдаар өнгөрсөн аж. Түүний дараа хувиараа бизнес эрхэлдэг залуу гайгүй үнээр худалдаж авсан ч мөн л түрүүчийн адилаар зуурдаар хорвоог орхижээ. Үүнээс хойш хэд хэдэн хүн авсан ч бүтэлтэй зүйл бололгүй өдийг хүргэжээ. Тэндхийн оршин суугчид сүнстэй байшингаас нэгч тоосго авдаггүй гэсэн. Учир нь өнгөрсөн жил пийшин барихаар нэг залуу өнөөх сүнстэй барилгаас хэдэн ширхэг тоосго авчээ. Гэтэл пийшингээ ч барьж амжилгүй гараа хугласан байна. Зарим шөнө хүн уйлж байгаа дуу ч сонсогддог ажээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа ийм явдал тохиолдсон тухай ойролцоо амьдардаг иргэн ярьж байлаа.
Хоёр тоосгон байшингийн ойролцоо олон суварга босгосон байдаг. Мөн чанх ар талд нь хадагаар ороосон өндөр багана босгожээ. Үүнийг энэ жил бөө нар ирж босгосон байна. Өдрийн цагаар явахад хуучны барилгыг хог новшиндоо дарагдсан балгас гэж хэлж болох ч шөнө нь хажуугаар нь явах хүн олддоггүй ажээ. Үнэхээр энэ газарт хар энерги шингэсэн байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жил ажлаа тараад явж байсан эмэгтэйг мөнөөх улаан байшин дотор хүчирхийлсэн хэрэг гарчээ. Өглөө үүрээр хичээлдээ явж байсан охин байшингийн хажууд бие зассанаас болоод ухаан санаа нь орон гаран болсон байна. Охины ярьснаар байшин дотроос аймаар хүн дуудаад, нүд нь харагдсан тухай ярьсан байдаг. Энэ мэтчилэн баримтгүй атлаа бараан сүүдэртэй явдлууд олон тохиолдож байжээ. Одоо сүнстэй байшингийн талаар ам дамжсан яриа олон байдаг. Гэхдээ тухайн хороонд олон жил амьдарсан хүмүүс энэ талаар илүү мэдэх нь лавтай. Дээр үед Дамбадаржаа хийдэд чадалтай олон лам нар шавилан суудаг байж. Тэгээд тухайн лам нарыг одоогийн бичигтэй уулын бэлд нутаглуулсан гэдэг. Энэ нь одоогийн хоёр тоосгон барилга байгаа газар ажээ. Үүний үнэнийг гэрчлэх үйл явдал энэ жил тохиолдсон. Сүнстэй байшингаас хойшоо өгсөх замд хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ. Намар барилгынхаа суурийг тавихаар ухтал олон хүний чандар гарсан байна. Ер нь Дамбадаржаа орчмын газрыг хөгшин настай хүмүүс догшин гэж ярьдаг байжээ. Энэ ч ортой аж. Тиймдээ ч хамаагүй газар ухдаггүй байсан байх. Эх орны дайны үед Оросууд хамаагүй бунхан хөндсөнөөс болж ялагдах шахсан тухай олон эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Газар шороо амьтай гэдэг үг ортой байхыг үгүйсгэхгүй.

Б.Сэлэнгэ

"Нийслэл таймс”


Сэтгэгдэлүүд: 13
Аватар байхгүй
13 | saihna <<< бичсэн | 2011-04-19 | 8:07 PM Сэтгэгдэлтэй хуудас |
nice maair aimar tee
+ (0) -
Аватар байхгүй
12 | shake <<< бичсэн | 2011-03-19 | 6:52 PM Сэтгэгдэлтэй хуудас |
muu lalariin opsuudaas bolj ter vyiin hamag erdemt chadalt gsn yazguurtan lam nariig helmegdvvlj alsan...[color=red]
+ (0) -
11 | Tekto_Boy <<< бичсэн | 2011-03-10 | 10:36 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ochj vzekv ch gsen zondo shugian tarij bsniig n medx yum bna gxde l bs eemer l dee sda xot ch ulam bvr l ayulta blj bnada
+ (0) -
10 | sadness <<< бичсэн | 2011-03-01 | 8:28 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hehe haltuurdaad unschihsan chin neeh aisanui ee cool
+ (0) -
8 | cReW <<< бичсэн | 2011-02-23 | 12:58 PM Сэтгэгдэлтэй хуудас |
dajgvi shvv cool
+ (0) -
7 | GiTLeR <<< бичсэн | 2011-02-21 | 9:00 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yoo en neeree uneer emr gazr shuu cry cry cry
+ (0) -
9 | Mutant <<< бичсэн | 2011-02-28 | 1:50 PM Сэтгэгдэлтэй хуудас |
neeh aimar bish bn shdee
+ (-2) -
6 | bayanaa <<< бичсэн | 2011-02-21 | 6:45 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Hudlaaa.....ntr cry
+ (0) -
5 | taz_92 <<< бичсэн | 2011-02-21 | 6:14 PM Сэтгэгдэлтэй хуудас |
so l um biggrin
+ (0) -
Аватар байхгүй
4 | Sukha <<< бичсэн | 2011-02-21 | 7:24 AM Сэтгэгдэлтэй хуудас |
http://www.misheel-misheel.blogspot.com/ zochilooroi humuuse
+ (0) -
3 | soul <<< бичсэн | 2011-02-20 | 9:37 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tas aimr gajin bolchloo
+ (+1) -
2 | GaNaA-eZaluuS-4ever <<< бичсэн | 2011-02-20 | 6:44 PM Сэтгэгдэлтэй хуудас |
aimr
+ (-3) -
1 | bj_slht <<< бичсэн | 2011-02-20 | 5:54 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ooo eemr eemr
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !