Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

0:31 AM
Ц.Мянганбаярыг онгоцны буудал дээрээс баривчилжээ
"Монгол газар”  компанийн захирал Ц.Мянганбаярыг өчигдөр Бээжин-Улаанбаатарын онгоцоор эх орондоо эргэн ирэхэд нь хүчний байгууллагынхан олон улсын  "Чингис хаан” буудал дээрээс шууд баривчлан саатуулсан байна. Тэрбээр Бээжин хотод долоо хоноод ирсэн нь энэ аж.

Ц.Мянганбаярыг төрийн мэдэлд авахаар болсон "Зоос” банк болон дампуурлаа удахгүй зарлах гэж буй "Анод” банкны үйл ажиллагаа доголдоход хүргэсэн гэж үзэж байгаа. "Анод”  банк нь "Монгол газар”  компанийн эзэмшлийн байрыг түрээсэлдэг бөгөөд "Монгол газар”  болон түүний охин компаниуд "Анод” банкнаас удаа дараа зээл авсан нь тогтоогдсон. Мөн "Зоос” банкнаас авсан 60 тэрбум төгрөгийн зээлээ хугацаанд нь төлөөгүй байгаа юм.

"Алтны магнат” гэгдэх Ц.Мянганбаярт ямар хариуцлага тооцох талаар албаны эх сурвалжаас тодрууллаа. Түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах газрын Эдийн засийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн судалж эхэлжээ. Одоогоор зүйл ангиа товлоогүй байгаа ч ямар учраас зээлээ төлөхгүй байгаа болон залилсан, санаатай зугтсан эсэхийг тогтоон эрүүгийн хэрэгт шалгах юм байна.

Харин түүний компанийг одоогоор хүчнийхэн хяналтдаа авч лацадсан гэх яриа ор үндэсгүй ажээ.

С.Амар

Category: Сонин хачин | Views: 911 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 2
2 maltazard  
0

1 maltazard  
0
tegej l taarna gehdee yamar shorond hiij chadah bish

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  11-р сар 2009  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz