Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

3:52 PM
Чингис хааны хойд дүрд 270 мянган хүн тодорно
Монголын бөө, удганууд өнгөр­сөн ням гарагт буюу 11 дүгээр сарын 29-нд Богд уулын «Хүрхрээтийн ам» гэх газар  Чингис хааны хойд дүрийг тод­руулах тахилга үйлдлээ.
Чингис хааны хойд дүрийг тод­руулах «Таван барын ёслол» хэ­мээх тахилга, ёслол нь Бар жилийн, Бар сарын, Бар өдрийн, Бар цагт баруун зүг тийш ханджээ. Өнгөрсөн есдүгээр сарын 22-ноос монголчуудын аргын тооллын бар жил, энэ сарын 22-оос бар сар эхэлж, харин 29-ний өдөр нь бар өдөр нь тохиож байгаа юм. Монголчууд 13 дугаар зуун, түүнээс ч бүр өмнө хэдэн зуун жилийн тэртээгээс бөө мөргөлийн шашинд шүтэж ирсэн ард түмэн билээ.

Монголын Монголчуудын он тооллын төвийн дэд тэргүүн, «Ард түмний гавъяат» хэмээдэг Б.Арго багштай хэвлэлийн бага хурлын үеэр уулзаж тус төвөөс ямар үйл ажиллагаа явуулж, тахилга ёслол үйлдэх болсон талаар сонирхлоо.

-Та бүхэн хэдийнээс эхэлж бөө­гийн шашныг дэлгэрүүлж байна вэ?

-Чингис хааны хойд дүрийг тод­руулах «Таван барын ёслол»-ыг Чингис хааны монголчуудын он тоол­лын төвөөс хийж байгаа нь зөв­хөн эхлэл биш. Манай төв болон Монголын бөө удганууд Чингис хааны хар, алаг, цагаан сүлдний олон тахилга хийж ирснийг та бүхэн мэднэ. Мөн улирлын тахилга ч хийдэг. Хамгийн анх 2007 оны есдүгээр 22-нд Богд уулын Хүрхрээтийн аманд Чингис хааны монголчуудын намрын алаг сүлдний тахилга, дараа нь 2007 оны 12 дугаар сарын 24 буюу Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өвлийн хар сүлдний тахилга, Чингис хааны тэнгэрт хальсан өдөр буюу 2008 оны дөрөвдүгээр сарын 20-нд гурав дахь тахилга болох хаврын цагаан сүлдний тахилгыг ёслон хийж байсан. Энэ гурван тахилгын дараа Мөнх тэнгэрийн бурхан амил­сан. Дөрөв дэх тахилга Чингис хаан суусан өдөр болох 2008 оны дол­дугаар сарын 18-ны шөнө зуны нэгд­сэн сүлдний тахилга Төв аймгийн Мөнгөн морьт сумын Өвөржаргалант уулын өвөр бэлд болсон. Энэ уул нь эрдэмтдийн судалгаагаар жинхэнэ «Бурхан Халдун» уул гэж ч яригдаж байгаа. Мөн тав, зургаа, долоо, найм тахилгыг өөр аймагт тодорхой газ­руудад хийсэн. Ес дэх тахилгыг 2009 оны есдүгээр сарын 22-нд Дорно­говь аймгийн Ар, Өвөр шандын заагт нам­рын алаг сүлдний тахилга үйлдэж Бар жилийг эхлүүлсэн.

-Үүнээс өөр олон тахилга, ёслол болсон байх аа?

-Манай төвөөс нийтдээ дөрвөн том «Хаан тэнгэрийн сүлд»-ийг босгосон байгаа. Үүнд: Хар сүлд, алаг сүлд, цагаан сүлд тус бүр дөрвийг бос­госон. Манай бөө, удганууд нийтдээ 18 том тахилга ёслолыг хийжээ.

-Та бүхэн тахилга ёслол үйлдэх болсон ямар учиртай вэ?

-Хамгийн гол зорилго нь Чингис хааны хойд дүрийг тодруулах яв­дал. Чингис хааны хойд дүр өнөөдөр монголчууд бидний дундаас тод­рох учиртай. Бид олон тахилга үйлдээд ганц л хариулт авсан. Энэ нь мон­голчууд та бүхний дотроос л Чингис хааны хойд дүр тодорно гэдэг. Гэхдээ ганц хүнийг тодруулахгүй 270 мянган хийморьлог монгол эрчүүдийг тодруулна. Чингис хааны үед аравт, зуут, мянгат, түмт, бумтын гэсэн зохион байгуулалттай байсан. Тиймээс, арван хүний нэг нь удирдаж, арван аравт нийлж зуут болж нэг нь удирддаг байсныг бид бүхэн мэднэ. Өнөөдрийн монголчууд ч 10 хүнээс нэг нь л удирдаж байгааг айл өрхийн аж амьдралаас ажиглагдаж байна. Тиймээс, 2,7 сая хүн амтай монголчуудаас 270 000 хүнийг Чингис хааны хойд дүрээр тодруулна.

Учир нь, Алтан ургийн цус, удам өнөөгийн Монгол Улсын бүх газарт тархсан байгаа. Тухайлбал, нийт хүн амын 25 хувьд Чингис хааны алтан ургийн цустай. Өнгөрсөн найман зууны турш Чингис хааны цус монголчууд бидэнд хангалттай холилдож Монгол Улсын иргэн бүхэнд энэ цус бий. Ийн тодруулах нь монгол хүний үнэлэмжийг өргөж, дээдлэн сүр хүчийг бадруулах, гэрийнхээ хоймрыг эзлэн суух чадвар, оюуны хүч, онгодыг дуудан авчрах юм. 1990 оноос Монголд шарын шашин сэргэн мандсан бол XXI зуунд Монголчуудад олон мянган жил уламжилж ирсэн Мөнх тэнгэрээ шүтэх Бөөгийн шашин дэлгэрэх юм.

Category: Сонин хачин | Views: 960 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz