Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

5:02 PM
“Chealse” аварга боллоо
Улирлын тоглолт өндөрлөхөд ердөө ганц тоглолт дутуу байхад ганцхан онооны зөрүүтэй байсан лигийн гол төлөөлөгчид болох "Челси”, "МанЮ” нар өнгөрсөн шөнө тус тусынхаа талбайд ээлжит өрсөлдөгчөө хүлээн авсан бөгөөд хэдийгээр хоёул бахдам ялалт байгуулсан ч хөзөр "Челси”-гийн гарт байснаар тэд аваргын цом хүртэж чадсан юм.
Стэмфорд Бриж цэнгэлдэхэд болсон "Челси”, "Уиган Атлетик” нарын тоглолт 8:0 харьцаатай талбайн эздийн гайхамшигт ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын зургаа дахь минутад франц довтлогч Николя Анелька "супер” гоолын эзэн болж, цэнгэлдэхэд цугларсан хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн. Энэ улиралд нэг ч пеналти алдаагүй Фрэнк Лампард удалгүй торгуулийн цохилтоор тооны харьцааг холдуулсан бөгөөд өрсөлдөгч багаас Гари Калдвелл улаан картаар торгуулж, талбайг орхисон юм. Тоглолтын эхний хагас өндөрлөж, сүүлийн 45 минут эхлэхэд "Цэнхрүүд”-ийн довтолгоо хүчирхэгжиж, өрсөлдөгчийнхөө хаалгыг зургаан гоолоор мялааж, бахдам ялалтаар улирлыг өндөрлүүллээ. Дидье Дрогба хет-трик хийж, дээр нь Анелька, Саломон Калу, Эшли Коул нар гоолджээ. Тоглолтын 63 дахь минутад орсон Дрогбагийн анхны, "Челси”-гийн тав дахь гоол тэдний хувьд энэ улирлын 100 дахь гоол байсан бөгөөд 1992 онд Премьер лигийн тэмцээн зохиогдох болсноос хойш энэ амжилтад хүрсэн анхны баг болсон юм.
Тоглолтын эхний хагаст торгуулийн цохилт гүйцэтгэх эрхийг дасгалжуулагч Лампардад өгсөнд Зааны ясан эрэгийн довтлогч илт дургүйцэж, гомдлоо ил тод байдлаар илэрхийлсэн. Учир нь тэрбээр 2009/10 оны улирлын шилдэг мэргэн буучид олгодог "Алтан шаахай”-ны төлөө "МанЮ” төдийгүй Английн шигшээ багийн гол хөдөлгүүр Уейн Рүүнитэй өрсөлдөж байсан юм. Тоглолтын дараа Анчелотти "Энэ миний шийдвэр байсан. Хэрэв пеналти цохих боломж гарвал Лампардад өгнө  гэж бодож байсан. Харин би Дидьед тайвширч, чимээгүй бай гэж хэлсэн. Тоглолтын хоёрдугаар хагаст түүнд гоолдох боломж хангалттай гарна шүү дээ. Би түүнд чимээгүй бай, чи хоёрдугаар хагаст гоол оруулж чадна гэж хэлсэн” гэжээ. Түүний хэлсэнчлэн Дрогба 63, 68, 80 дахь минутад гоолдож, хет-трик хийснээр энэ улиралд нийт 29 гоол оруулсан амжилтаар "Алтан шаахай”-ны эзэн болсон юм. Харин Лампард хамгийн олон буюу 17 гоолын дамжуулалт өгчээ.
Мөн энэ үеэр "Манчестер Юнайтед” Олд Траффорд цэнгэлдэхдээ "Стоук сити”-г хүлээн авч тоглон, 4:0 харьцаатай хожиж, үүргээ амжилттай биелүүлсэн. Гэхдээ тэд энэ улиралд нийт 85 оноо цуглуулж, "Цэнхрүүд”-ээс нэг онооны зөрүүтэй хоёрдугаарт бичигдлээ. Түүнчлэн "Арсенал” өнгөрсөн шөнө Эмират цэнгэлдэхэд "Фулхэм”-тэй тоглож, 4:0-ээр буулган авснаар лигийн гуравдугаар байраа хамгаалж чадсан юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтын дүн:

"Arsenal” 4:0 "Fulham”
"Aston Villa” 0:1 "Blackburn”
"Bolton” 2:1 "Birmingham”
"Burnley” 4:2 "Tottenham"
"Chelsea” 8:0 "Wigan Athletic”
"Everton” 1:0 "Portsmouth"
"Hull City”0:0 "Liverpool"
"Man Utd” 4:0 "Stoke City”
"West Ham Utd” 1:1 "Manchester City”
"Wolves” 2:1 "Sunderland”


Category: Сонин хачин | Views: 886 | Added by: pun1shir | Rating: 5.0/1
Total comments: 5
5 §§§  
0
t1chelsea killed killed killed :killed:

4 borudo  
-1
bi chealsea ulaaan fan henees ch iluu chealsea fan unen goe bag

3 bmurun  
1
t1 CHELSEA angry angry angry angry
LIVERPOOL biggrin biggrin biggrin biggrin

2 sadness  
1
Hehe bi uulan Chealse-g demjdeggui Bi LiverPool iig demjdeg bsan odoo daanch taaruu toglood bgaa bolhoos bish sad sad

1 nyamkabb  
0
TMEE XAXA

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  5-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz