Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

3:50 PM
Цаазаар авах ялыг хэвээр үлдээв


Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Батсайхан, Д.Биебаатар нарт холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэв.

Л.Батсайхан, Д.Биебаатар нар 2008 оны арванхоёрдугаар сарын 18-ны орой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны "Баяншанд” тооцооны төвөөс мөнгө хулгайлах шунахайн сэдэлтээр, бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн жижүүр, галчийн үүрэг гүйцэтгэж байсан М-ийг санаатай хөнөөжээ.

Мөн урьдчилан үгсэж тохиролцон ХААН банкны "Баяншанд” тооцооны төвөөс мөнгө хулгайлахыг завдсан аж. Түүнчлэн Л.Батсайхан нь 2008 оны аравдугаар сард аймгийн Хас банкны барьцаанд байсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийг иргэн Д.Баянмөнхөд 1.350.000 төгрөгөөр зарж залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Л.Батсайхан, Д.Биебаатар нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах онцгой ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Д.Тэлмэн


Category: Сонин хачин | Views: 839 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  1-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz