Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Цөвүүн цаг иржээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 18
Зочид 18
Хэрэглэгчид 0
Цөвүүн цаг иржээ
poster


Бурхан багшийн зарлиг номлолд ирээдүйн улсуудад
зориулж цөвүүн цагийн жам ёсыг санамж сэрэмжлүүлэг
болгон айлдсан бошго бий.
Түүнээс хойш үе үеийн олон мэргэд, тухайлбал VIII
зуунд Ловон Бадамжүнай (740-...), мөн Мажиглавдонма
(1031-1129), бүр наашлаад манай V Богд (1815-1843),
бидний сайн мэдэх VIII Богдын (1869-1924) бүтээлүүдэд
хүртэл ирээдүйн зөгнөл тусгагдсан байна.
Ингээд холын биш ойрын бошгоос эхэлбэл:
ирээдүйг эш үзүүлсэн Тодорхой зул" хэмээх номлолоос: Ариун бус арван сэтгэлийн үүднээс
1.   Нисваанисын эрхэн дор ормуй. амьд бүхэн хөөрхий
2.   Хүмүүн суудаг орон бүхэнд цусан гол урсана.
3.   Үр тариа боловсрохгүй.
4. Замд явах хүн бүхэн зовлонг ихээр амсана.
5.   Замд явах хүмүүн үзэгдэхгүй болно.
6.   Элдэв зүйлийн араатан гөрөөс айл хот балгадаар дүүрнэ.
7.   Хааны төр, орон байшин хүртэл хоосон болно.
9.  Хүмүүс тус тусдаа байх боловч
сууж чадахгүй болно.
8.   Хүүрээр хооллогч араатнууд хаа боловч тасрахгүй үзэгдэх.
 
10.  Бирд, ад чөтгөр хот балгасаар дүүрнэ.
Бузар арвын үүднээс энэ мэт гарна.
Энэ үест нэг нь нэгийгээ
Сайнаар үзэхгүй өөрийгөө магтаж
Бусдыг шүүмжлэн муушаах үзэл дэвэрнэ хэмээжээ.
Бас тэр номлолд:
"Таван зуугийн эцэст
Бурханы шашин дорогш буурах цаг.
Гэлэнгүүд сахил санваараа доройтуулах цаг.
Муу санааг сэтгэлдээ санах цаг.
Доорд нүгэлтний амны хоол болох цаг.
Арван нүгэлд шамдах цаг.
Тарничин хараалчид уншлагаа унших цаг.
Таван зүйлийн хортой санааг
Цээжин дотроо агуулах цаг.
Муу цагийн бурууг хэлэх улсууд олон учрах цаг.
Ном үзэж байгаа улсыг доодод үзэх цаг.
Талын шувуу ууланд өндөглөх цаг.
Модыг төмрөөр тайрах цаг.
Ард бүхэн муу явдалд орох цаг.
Сайн явдалтныг гэмтэнд үзэх цаг.
Ийм аймшигтай муу цаг магад ирмой" хэмээжээ.
Бас тэр номлолд:
"Шороон бич жилд олон зүйлийн өвчин ирнэ"
хэмээсэн бөгөөд
"Муу цагийн хорлогч амьтан бүхэн
Орон хот балгадаар дүүрэн ирэх
Тэр муу хүмүүст үзэгдэхгүй хэмээсэн ч
Явах газаргүй хавчигдана" гэжээ.
Бас тэр номлолд:
"Миний энэ ном дор сүсэглэхгүй байвал
Гал морин жил газар ихээр хөдлөх аюул гарна.
Тэр цагт муу цагаас муу цаг ургана.
Гал хонин жилд зарим хүмүүс
Хутганы ирэн дор үхмой.
Зарим нь замд явж, зарим нь газар цөмөрч үхнэ.
Шороон бич жилд усны аюул ирнэ.
Зуны цагт үр ногоо хатаж, өвчин ихээр ирнэ.
Тэр цагт ад чөтгөр хаан төрийг эзэлнэ"
"Төмөр эр нохой жил
Барс, ирвэс, баавгай, чоно тэргүүтэй
Араатан гөрөөсүүд хааны орд балгадыг дүүрнэ" гэжзэ
Бас тэр номлолд:
"Төмөр эм гахай жилд амьтан бүхэн
Хангарьд шувууны далавчны салхинд хийсэх мэт
Зовлон өөрийн эрхгүй ирнэ.
Их далай түрхрэн түрнэ" хэмээсэн.
Энэ номлолыг худал хэмээн дамжигласан байваас
Зуны тэргүүн сар буюу дунд сар хоёрт
Өвчин тахал ирж
Үүр цайх буюу үдшийн цагт үхэх болно.
Тэр цагт муу цагийн хувь дэлгэрч
Ой, цэцэрлэг мод бүхэн үндсээрээ тасарна.
Уул хад бүхэн тачигнан нурна.
"газар бүхэнд байгаа амьтад тэсэн сууж чадахгүй.
Арван хүмүүний дотроос нэг нь үлдэнэ.
үүнийг худал хэмээн бодож болохгүй.
хамаг бурхадын зарлиг юм шүү.
Амьтан бүхэн хөөрхий.
Түүнээс гал хонин жил ба шороон бич жилд
Таван зуугийн эцэс болох муу цаг ургамой.
Дөрвөн зүг найман зовхис бүхнээс хямрал ирнэ.
Хүмүүн бүхэн хоорондоо тэмцэн хямарч үйлдэнэ гэжээ.
Мөн тэр номлолд
"Тав буюу зургаан сард үсэг үүнийг
Сэтгэлдээ дахин санаж
Шимтэж эс үйлдвээс өвчин тахал ирнэ.
Зарим нь хүйтэн өвчнөөр, мөн галзуу, хатгалгаа,
Зүрх, уушигны хийгээд дэлүү, гэдэсний өвчнөөр
Үхнэ гэсэн байна.
Зарим үед орон хот балгасаар
Шулмас ад чөтгөрүүд дүүрч ирнэ.
Тэр цагт хүмүүн бүхний
Уйлах дуу огторгуйгаар дүүрнэ.
Хүмүүн бүхэн шуламсын хоол болно.
Үр тариа байвч идэхийн эрхгүй.
Ногоо тариаланд мөндөр хяруу бууж устгана.
Өлсгөлөн ба үл танигдах өвчин ирэх буюу
Сэтгэл амгалангүй тэргүүтэй зовлон
Хэмжээлшгүй ирнэ гэжээ.
Хятадын оронд Аръяабал хэмээх
Бурханы соёрхсон бошго хэмээх
Огторгуйгаас бууж түвд хэлнээ орчуулсан
Тэр номлолд:
Хэрвээ хүмүүн төрөлхтөн нараас
Энэ номлолыг худал хэмээн үзвээс
Бич, тахиа, нохой, гахай энэ дөрвөн жилээс
Гэтлэхэд тун бэрхтэй.
Тэр цагт хоол байвч идэх хүнгүй
Хувцас байвч өмсөх хүнгүй
Зам байвч явах амьтангүй
Гэр байшин байвч суух хүнгүй болно.
Газар тариалан байвч түүнд эзэнгүй болно.
Тав ба зургаан сард хорт могой газраар дүүрнэ.
Найм ба есөн сарын дотор муу улсуудын
Үхдэл хүүр газар дээр дүүрнэ хэмээсэн.
Бас тэр номлолд:
Аюумшигтай арван зүйлийг дурьдваас:
1.        Гал усны аюулын зовлон ирнэ.
2.   Гэр орон оромгүй хоосрохын зовлон.
3. Мунхагийн харанхуйгаар санаанд юм орохгүй үхэхийн зовлон.
4.   Садангаас хагацаж
энд тэнд дэмий тэнэхийн зовлон
5.   Араатан гөрөөс ба аюулт могойн зовлон.
6.   Газар дээр хүмүүний хүүр дүүрэн овоологдохын зовлон.
7.   Тэнгэр газрын хооронд
цэрэг дайн болох аюулын зовлон.
8. Өдөр шөнөд хүйтрэн хөлдөхийн зовлон.
9.Өөрийн эдийг бусдад эдлүүлэхийн зовлон. 10. Газар дэлхий амгалан байдлаас
хагацахын зовлон. Замд явах есөн түмэн хүмүүсийн дотроос Есөн мянга нь үхнэ. Ирээдүй муу цаг хүрээд ирэх цагт Газрын үр шим, үндэс жимс барагдах Догшин ширүүн хуй салхи, мөндөр тэргүүтэй Муу гамшигт юмс олон болно. Араатан, гөрөөс, могой зэрэг явах замыг хаах болно. Амьтан бүхний зовлон илт нүднээ үзэгдэх болно. Сайн, муу хоёрыг ялгаж үйлдэх Номун хаан бээр Зарлигаар их, бага хоёр түшмэдэд тушаалыг өгч Хүн төрөлхтний орныг Захиран гэсгээхийг даалгана. Бас ч газар дэлхий, гэгээн сансрын Тэнгэр, лус, ягчис нугууд хуралдаж Тэдний захирамж тушаалаар газар ертөнцөд байгаа Муу язгууртан хүмүүн бүхнийг Агшин нэгэнд үгүй хийх цаг болно. Тэр цагт суулгын хэмжээтэй жижиг таван аяга Үр тарианы үнэ болбол нэг лан мөнгө хүрнэ. Тэр цагт Авид бурханы хувилгаан Эрхэт нигүүлсэгч бээр Амьтны тусын тулд өөрийн Их, бага хоёр түшмэдийг захиран Дээд доорд орныг хамгаалуулна. Бас зарлигласан нь амьтан бүхний муу үйлийн үрд
Их зовлон гарах, үүнийг дурдваас:
1.        Салхины аюул
2.   Галын аюул
3.   Усны аюул
4.   Цэргийн аюул
5.   Муу өвчний аюул
6.   Аянга мөндрийн аюул
7.   Хорт могойн аюул
8.   Бүсгүй хүмүүн төрөхийн улмаас үхэхийн аюул
9.   Өлсгөлөнгийн аюул
10. Хүмүүн амьтан барагдан хоосрохын аюул
байна гэжээ.
 
 "Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд" номоос

Сэтгэгдэлүүд: 5
5 | nyamkabb <<< бичсэн | 2010-06-30 | 8:25 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Pein gj hen ve
+ (0) -
4 | Boldko <<< бичсэн | 2010-06-30 | 8:13 PM Сэтгэгдэлтэй хуудас |
MN_CR - aa chi bitgii Pein-iig duuraij tenegteech sdakaa
+ (0) -
3 | sadness <<< бичсэн | 2010-04-01 | 11:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hehe tools
+ (0) -
2 | MN_CR <<< бичсэн | 2010-04-01 | 7:02 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Delhii ertuntsud ZOVLON amsuulj baij bugdiig oilgoh bolno<<------- YYntei bi uneher sanal niilj bna.

Zovlon geh zuiliig sur ......!

+ (0) -
1 | TOOLS <<< бичсэн | 2010-04-01 | 5:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
өө энийг чин хувилж аваад ханан даа наачнаа
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !