Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

BulletStorm [2011/Татах] - Tоглоом - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 10
Зочид 10
Хэрэглэгчид 0
BulletStorm [2011/Татах]
poster

Эх сурвалж: Sakwarez.com , Wikipedia.org

Bulletstorm нь Epic Games ба Electronic Arts компаний бүтээл бөгөөд нэгдүгээр биеийн буудагч төрлийн тоглоом юм. Xbox360, PS3 ба Майкрософт Виндоуз системүүд дээр гарсан.

Зохиол
Bulletstorm буюу Суманмөндөр хэмээх тоглоомын үйл явдал 26-р зуунд өрнөх бөгөөд Холбоотны Нэгдсэн Гаригийг Death Echo буюу Үхлийн Цуурай хэмээх бүлэг хамгаалж буйгаар эхлэнэ. Зохиолын гол баатар дээрэмчин Грэйсон Хант ба түүний үнэнч туслах киборг Иши Сато нарын тухай гарна. Тэднийг генерал Саррано хууран мэхлэж урхидан үхлийн гариг руу явуулсанаар тоглоом өрнөнө. Хант ба Сатогийн хөлөг осолдож Стижияа хэмээх гариг дээр унана. Уг гариг нь махан идэшт ургамалууд, мутант амьтад, гэмт хэрэгтнүүд ба годзилла шиг том мангасуудаар дүүрсэн гариг байв. Хант ухаан орох үед Сато хүнд гэмтсэн байх бөгөөд хөлгийн эмч Хантыг хэрэгцээт энергийн үүсвэл олохгүй бол Сато үхэх аюултайг тайлбарлах ба Хант энергийн үүсвэл олж ирээд эмч Сатог сэргээж байх үед дээрэмчид дайран эмчийг алах ба Хант Сато хоёр амьд мултрана гарна. Ингээд Хант ба Сатогийн адал явдал эхлэж амьд гарахын төлөө тэмцэцгээнэ.

Тоглолт
Таны гол зэвсэг бол гараараа зодолдох өшигөлөх эсвэл замд дайралдах том буунууд байх болно. Уг тоглоомд "skillshots" буюу оновчтой цохилт хийх аргуудтай. Энэ юу гэхээр жишээ нь та дайснаа тодорхой боломж бүрдсэн маш оновчтойгоор юм уу эсвэл бөөнөөр нь устгах аргууд юм. Дайсныг түлхэж өшиглөн махан идэшт ургамал руу унагаад араас нь буудаж хэдэн хэсэг болгох гэх мэт. Олон удаа дээрх аргуудыг хэрэглэсэнээр та оноо цуглуулж зэвсэг болон чадвараа сайжруулна. Нэг дор гурав хүртэл зэвсэгийг сумны хамт авч явах боломжтой. Цуглуулсан оноогоороо замд дайралдах тодорхой цэгүүдээс сум өөр буунууд болон бусад хэрэглэлийг худалдаж авна. Нэг сонирхолтой зэвсэг таны гарт байрлах энергин гинж хэмээх зэвсэг. Та үүний тусламжтай гинж мэт урт энергийг дайсан руугаа илгээн тэднийг түлхэх татах, зарим зүйлсийг нээх, эсвэл бөмбөлөг хэлбэр үүсгэн газарт дэвсэж эргэн тойрны дайснуудаа агаарт хөөргөж болно. Мөн дайсныг өшиглөж тэдэн руу гулсаж ойртох гэх мэт хөдөлгөөн хийнэ. Мөн дайсныг энергиэр дээш агаар гаргангуутаа өшиглөхөд асар хол өшиглөх ба эсвэл зарим дэлбэрэх зүйлсийг энэ маягаар өшиглөж дайсан руугаа илгээж болох юм байна.

Тоглоомыг бүтээх явц
Анх 2007 онд тоглоомын эхний санаа төрж тоглоомыг хийх ажил эхлэжээ. 2008 онд Электроник Артс компани тоглоом бүтээгч Эпик Гэймзийнхэнтэй гэрээ байгуулсан байна. 2009 оны 12р сард тоглоомын нэрийг Bulletstorm гэж нэрлэхийг санал болгожээ. 2010 оны 4 сард тоглоомын дизайнер Эпик Гэймзийн ажилтан Клифф Блесзински уг тоглоомыг Gears of War 3 ийн дараа гарах тухай ам алджээ. Харин анхны бүрэн хэмжээний мэдээлэл нь 2010 оны 5 сард Game Informer сэтгүүл дээр гарчээ. 2010 оны 12 сарын 17 нд Эпик Гэймзийнхэн албан ёсоор тоглоомын нээлтийн өдрийг зарлаж ямар системүүд дээр гарахыг мэдээлсэн байна. Уг тоглоомыг алдартай Unreal Engine 3.5 хувилбарын хөдөлгүүр ашиглан бүтээсэн юм байна.

Маргаан, будлиан
2011 оны 2 р сарын 20нд Fox News суваг уг тоглоомыг шүүмжилсэн байна. Хараал, бүдүүлэг үзэгдлүүд (жишээ нь нэг скиллшот дээр эсрэг дайснаа цохиод эрхтэн рүү нь бууддаг) болон сексийн талын зүйлс агуулсан гэж буруутгагджээ. Мөн бага насны хүүхдийн талаар тун таагүй шүүмжлэлүүд нилээд хэдэн газраас иржээ. Харин EA-ийн зүгээс тоглоомын насны ангилалыг тодорхой заасан бөгөөд тоглоомд гарах зүйлс нь насанд хүрэгчдэд зориулсан илүү сонирхолтой болгох үйлдлүүд байгааг тайлбарлаад Тарантиногийн Биллийг Ал, Родригезийн Син Хот зэрэг кинонуудтай адил энтэртэйнмэнт утга агуулгатай гэдгийг тодруулсан байна.

Үнэлгээ
Суман мөндөр шүүмжлэгчдийн зүгээс маш эерэг үнэлгээг авсан бөгөөд 9.1/10-ийг CVG, 8/10-ийг IGN, 9/10-ийг Eurogamer, 9.25/10-ийг Game Informer, 10/10-ийг GamesRadar ба 8/10-ийг Jeuxvideo.fr -аас тус тус авсан байна. Game INformer-ийн шүүмжлэгч Тим Тюри тоглоомын удирдлага, тоглолтыг Mirror's Edge тоглоомтой дүйцэхүйц хэмээн магтаад зохиол нь маш сайн болсон, дундуур нь гарах кино хэсгүүд үнэхээр сонирхол татам, мөн тоглоомын скиллшот систем тулалдах байдал нь маш шинэлэг бүтээлч болж чадсан хэмээн магтжээ. Харин эсрэг шүүмжлэл нь тоглоомыг сүлжээгээр тоглох боломж дээр бага ажилласан, тоглоомын харилцан ярианууд оновчгүй болсон, заримдаа ид байлдаж байхад нь таслаад зохиолын киноны хэсэг гарч эхлэдэг гэсэн шүүүмжлэлүүд байв.

Bulletstorm тоглоомын шаардлагатай систем:

Хамгийн багадаа
ҮС: Windows XP SP3 эсвэл Windows Vista SP2, Windows 7
Процессор: Intel Core 2 Duo эсвэл AMD Athlon X2 1.6Ghz
Санах ой: 2GB
Хард дискний сул зай: 9GB сул зай
Видео карт: 128MB NVIDIA GeForce 7600GT, ATI Radeon HD2400
Дууны карт: DirectX 9.0c зохицдог дууны карт
Бусад: Keyboard, Mouse,
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжгүй

Дундаж шаардах үзүүлэлт:
ҮС: Windows 2000/ XP(SP2)/Vista (Service Pack 2) Windows 7
Процессор: Intel Quad Core 2.0Ghz
Санах ой: 2GB
Хард дискний сул зай: 9GB сул зай
Видео карт: 512MB NVIDIA GeForce GTX260 эсвэл Radeon 4870 түүнээс сайн картууд.
Pixel Shader 3.0 боломжтой.
Дууны карт: DirectX 9 compatible Surround Sound Card
Бусад: Keyboard, Mouse
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжгүй



Суулгах заавар:
- Daemon Tools (Татах)-ийн шинэ хувилбараар Mount хийнэ.
- Crack суулгана (Суулгах заавар Fairlight.txt дотор байгаа.)

----------------------------------------------------------------------------------------------------------------

Уг сервэрээс Welcome@cititube холболтоор маш өндөр хурдаар татна:
[Монгол сервэрээс өндөр хурдаар, найдвартайгаар татах]

Duugi Share:
Part 1=>> http://share.duugi.com/v6d8uzi5jrra
Part 2=>> http://share.duugi.com/85go8p4xes5j
Part 3=>> http://share.duugi.com/76lrlav27y76
Part 4=>> http://share.duugi.com/80trdwqi7pqx
Part 5=>> http://share.duugi.com/jb20k1jauyh5
Part 6=>> http://share.duugi.com/2v973pnei2l5
Part 7=>> http://share.duugi.com/w2d03ub0tp6b
Part 8=>> http://share.duugi.com/biyp1zr17pd3
Part 9=>> http://share.duugi.com/1p65jv3l3xj0
Part 10=>> http://share.duugi.com/yp5do03f9fhy
Part 11=>> http://share.duugi.com/uwg7rodvfzk8
Part 12=>> http://share.duugi.com/203ef0lc3h39
Part 13=>> http://share.duugi.com/2zoc6scnw2l7
Part 14=>> http://share.duugi.com/ipe17azcgt1s
Part 15=>> http://share.duugi.com/j68gcgk3b50f

Megaupload:
http://www.megaupload.com/?d=XUZP2HV5
http://www.megaupload.com/?d=HYX2EXDE
http://www.megaupload.com/?d=GE3HT1M4
http://www.megaupload.com/?d=59GKTQWY
http://www.megaupload.com/?d=WDPBY63I
http://www.megaupload.com/?d=2LSD71UJ
http://www.megaupload.com/?d=MR467PR4

----------------------------------------------------------------------------------------------------------------

Crack:
[Gogo Share] [Mediafire]



Сэтгэгдэлүүд: 5
5 | sadness <<< бичсэн | 2011-04-14 | 11:58 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Яанаа хэзээ татаж дууснаа хэхэ
+ (0) -
4 | Reaver <<< бичсэн | 2011-04-09 | 12:58 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tathaas zalhuu hurchlee
+ (0) -
3 | bj_slht <<< бичсэн | 2011-04-08 | 2:38 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ёооооё юу вэээ яар их парттай юм бэ?
+ (0) -
2 | GaNaA-eZaluuS-4ever <<< бичсэн | 2011-04-07 | 8:01 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Пээ дөөгий парт 1нь 500мб нийлвэл хэд болноо sad мань мэтийн муу нэттэй нь татах гаж сар болхийн байна smile Сайн нэттэнүүд нь татаад тоглоорой 89 тоглоом юм шиг байна
+ (0) -
1 | GaNaA-eZaluuS-4ever <<< бичсэн | 2011-04-07 | 7:56 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Цогтоо мэга аплоад линк нь устчиж sad Гэхдээ Tnks Дөөгийгөөс татнаа smile
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !