tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
Тєхєєрємжүүд єєр хоорондоо янз бүрийн аргаар холбогддог. Жишээ нь, кабель утсаар /дотоод сүлжээ/, интернэтээр, утасгүй холбоогоор мєн Infrared технологи буюу хэт ягаан туяаны сигналаар гэх мэт. Түүнчлэн гадны улс орнуудад компьютер, энтертэйнмент системүүд буюу телевиз, хєгжим болон телефон утас гэх мэт хэрэгслүүдээ хооронд нь холбож ашигладаг. Эдгээр тєхєєрємжүүдийг холбохдоо утас кабелиар болон радио сигнал, хэт ягаан туяагаар холбож болдог.
Хэрхэн холбогдох нь єдрєєс єдєрт улам илүү ихээр боловсронгуй бєгєєд амар, хялбар болж байна. Bluetooth холболт бол утасгүй бєгєєд автомат холболт юм. Бидний єдєр тутмын амьдралыг маш энгийн бєгєєд сонирхолтой болгож эхэлжээ.
Хоёр тєхєєрємж бие биетэйгээ холбогдохын тулд эхлээд байрлалаа тогтоож, хоорондоо зєвшєєрєх ёстой. Байрлалыг тохиролцоно гэдэг нь физикээр бол: хоорондоо холбогдоход оролцох шугамын талаар буюу єєрєєр хэлбэл хоорондоо үүсгэж байгаа шугамаар сигнал чєлєєтэй дамжих уу гэдгийг ярилцаж тохиролцоно гэсэн үг. Ойлгомжтойгоор хэлэхэд тэд хэрвээ бодит кабель утсан холбоогоор холбогдохоор байсансан бол хэр зэрэг урт кабель хэрэг болох нь вэ гэдгээ тохиролцоно гэсэн үг юм. Хэдийгээр утасгүй холбоо ч гэсэн хоорондын зай, хэмжээ гэж байх ёстой.
Энэ зай хэмжээг тогтоогоод дараагийнхаа асуудлыг шийднэ.
* Нэг цагт хэр зэрэг мэдээлэл дамжуулах вэ? Жишээ нь, сериал портоор /цуваа холбоогоор/ нэг удаад 1 бит мэдээллийг дамжуулдаг, тэгвэл зэрэгцээ буюу параллель портоор нэг удаад хэд хэдэн битийг дамжуулдаг байна.
* Тэд бие биетэйгээ хэр зэрэг ярих вэ? Электроник тєхєєрємжүүд бүгд ямар утга агуулгатай бит мэдээлэл дамжуулагдаж байгааг, єєрєєр хэлбэл хүлээн авч байгаа мэссэж үү, эсвэл илгээж байгаа мэссэж үү гэдгээ хэлэлцдэг. Үүнийг командын дагуу тохируулсан байдаг, єєрєєр хэлбэл илгээж байгаа нь send горимыг, хүлээн авч байгаа нь receive горимд байх ёстой байдаг.
Яагаад Bluetooth гэж нэрлэх болсон бэ?
90-ЭЭД оны сүүлээр Денмаркад Harald Bluetooth гэдэг хаан байжээ. Тэр Норвеги улсын нэг нэгж болсон Денмаркийг удирддаг байсан бєгєєд 986 онд нас барсан. Финлянд, Норвеги, Швед, Дэнмарк зэргийг багтаасан Nordic бүс нутгаас гаралтай компаниуд стандартад нийцэж буй нэр сонгох нь чухал байдаг. Ингээд харилцаа холбооны үйлдвэрлэлд энэ нэр шинээр орж иржээ.
Bluetooth хэрхэн холбогддог вэ?
BLUETOOTH нь сүлжээний бага зай талбайг эзэлдэг бєгєєд маш бага цэнэг зарцуулдаг, хєндлєнгєєс холболт оролцохоос хамгаалж, түүнийг буцаадаг байх шаардлага зүй ёсоор хэрэгтэй. Гэхдээ таньдаг тєхєєрємж байхад шууд автоматаар холбогддог. Bluetooth нь хоёр түвшинд ажилладаг сүлжээний чухал стандарт юм.
1. Физик түвшинд бол хоорондоо радио давтамж ашиглан холбогдох
2. Харин протокол түвшний тухайд яривал, тєхєєрємжүүд хаана ч байсан нэг цагт тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулдаг юм.
Єєрєєр хэлбэл bluetooth-ээр холбогдож байгаа тєхєєрємжүүд /гар утас, компьютер гэх мэт/ бүгд хоорондоо мэдээллийг дамжуулж чадна. Bluetooth бол үнэтэй биш, автоматаар холбогдох чадвартай утасгүй холбоо юм. Бас харилцаа холбооны дэвшил болсон утасгүй холбоонд Infrared технологийн холболтыг багтаадаг. Infrared /IR/ нь хүний нүднээс бага давтамжийн гэрлийн долгионыг ашиглан мэдээллийг хүлээн авч, дамжуулах чадвартай. Infrared-ийн та бидний хамгийн сайн мэддэг энгийн жишээ гэвэл телевиз, DVD тоглуулагч, систем хєгжим зэргийн алсын удирдлага байна. Infrared технологийг тєхєєрємжид суурилуулахад үнэтэй бишээс гадна найдвартай байдаг учраас олны хүртээл болжээ.
Гэхдээ infrared нь хоёр дутагдалтай. Эхнийх нь, infrared бол "харааны шугам” бүхий технологи юм. Єєрєєр хэлбэл, телевиз, DVD тоглуулагч дээр алсын удирдлагыг хүлээж авах "цэг” буюу улаан гэрэл байдаг. Алсын удирдлагын урд хэсэгт бас жижигхэн улаан гэрэл байна. Энэ хоёрыг заавал єєд єєдєєс нь чиглүүлж байж алсаас удирддаг. Гар утсан дээр ч ийм улаан гэрлүүд байдаг бєгєєд тэд хоорондоо алсын удирдлагын зарчмаар холбогдож мэдээлэл, зураг, ая солилцож чаддаг. Хоёрдох дутагдал гэвэл, infrared нь "цэгээс цэгт” технологи юм. Телевизийн удирдлагаар телевиз л удирддаг болохоос, нэг зэрэг DVD тоглуулагч удирддаггүйг та санаж байгаа байлгүй дээ. Үүгээрээ infra¬red нь bluetooth-ээсээ ялгаатай юм. Гэхдээ энэ хоёр чанар нь заримдаа дутагдал биш давуу тал болох нь бий. Учир нь infrared дамжуулалтын үеэр тєхєєрємж дундуур хєндлєнгєєс єєр нэгэн тєхєєрємж, халдлага нэвтрэх нь маш ховор байдаг. Єрєє дүүрэн єєр бусад infrared хүлээн авагч нар байлаа ч, infrared холболтын "цэгээс цэгт” гэсэн чанарын дагуу мэдээлэл ганцхан хүлээн авагчдад л очдог тул энэ нь нэг талаараа ашигтай юм.
Гэтэл Bluetooth холболтоор олон хүнд зэрэг мэдээлэл илгээх боломжтой. Энэ нь вирус тараах том нєхцєл бүрдүүлж байгаа юм. Єєрєєр хэлбэл энэ технологи нь "цэгээс цэгт” болон "цэгээс олон цэгт” гэсэн зарчмаар холбогдож мэдээлэл дамжуулж чаддаг. Хуучин Bluetooth 1.0 стандарт нь секундэд 1 мегабайт мэдээлэл дамжуулах хурдтай байсан бол 2.0 стандарт нь 3 мегабайт мэдээлэл дамжуулах болсон.
Bluetooth хэрхэн ажилладаг вэ?
BLUETOOTH сүлжээ нь радио долгион ашиглан дамжуулдаг. Єєрєєр хэлбэл Bluetooth ашиглан 10 метрийн радиус дотор 2.4 гегагерцын /2.402 - 2.480 гегагерцын хооронд хэлбэлзэнэ/ давтамжийг ашиглан єєрийн хувийн сүлжээг үүсгэн мэдээллийг дамжуулах бололцоотой. Энэ давтамж нь үйлдвэрлэл, шинжлэх ухаан, анагаах ухааны чиглэлийн тєхєєрємжид ч ашиглахад олон улсад хүлээн зєвшєєрєгдсєн давтамж юм. Ингэж 10 метрийн дотор єєр хоорондоо холбогдохдоо infrared шиг "харааны шугам” хэрэггүй. Жишээ нь, bluetooth-тэй гар утсаа єєр газар тавиад, ширээн дээр байгаа компьютертаа bluetooth-ээ холбоод хооронд нь мэдээлэл дамжуулж болно. Тэр байтугай байшингийн хана ч гэсэн дамжуулж байгаа сигналыг зогсоож чадахгүй учраас єєр єєр єрєєнєєс, гадаанаас гэрт байгаа компьютер, утас руу мэдээлэл чєлєєтэй дамжуулах боломжтой.
Ер нь бол нэг зэрэг 8 тєхєєрємжийг bluetooth-ээр холбож болно гэж үздэг. Мэдээж эдгээр тєхєєрємжүүд бүгд 10 метрийн радиуст багтсан байх ёстой, энэ мэдээж үнэмшилгүй байж магадгүй л дээ, гэхдээ л үнэн юм. Техникийн хэлээр бол bluetooth мэдээлэл дамжуулахдаа долгионыг цацраг маягаар илгээдэг учраас л нэг давтамжаар олон тєхєєрємжтэй зэрэг холбогдож чадаж байгаа юм.
Тэгэхээр bluetooth нь хувийн сүлжээ болох personal-area network /PAN/ буюу piconet-ийг маш хялбараар, маш хурдан үүсгэж болох технологи юм.
Bluetooth-ийн хамгаалалт
ЯМАР ч утасгүй сүлжээнд хамгаалалт маш чухал байдаг. Тєхєєрємжүүд агаараас радио долгион "шүүрэн” авдаг, тиймээс хүмүүст утасгүй холбоогоор чухал мэдээлэл илгээх нь сигнал тасалдахгүй, найдвартай байх шаардлагатай юм. Гэтэл Bluetooth технологи бол алсаас нэвтрэх, тагнах ажиллагаанд маш амархан єртєх магадлалтай. Bluetooth-ийг хамгаалах хэд хэдэн арга бий. Тєхєєрємж үйлдвэрлэгчид нь bluetooth-тэй хэрэгсэлд энэ аргуудыг шингээж єгсєн байгаа. Жишээ нь, бараг бүх тєхєєрємжийн хувьд, blue¬tooth хэрэглэгчид нь єєрсдєє "итгэлтэй тєхєєрємж”-ийг тогтоох бололцоотой байдаг. Єєрєєр хэлбэл єєрийн дотны хүмүүсийн гар утас болон єєрийн компьютер зэргээ "итгэлтэй тєхєєрємж”-ээр сонгон тодорхойлчихвол тэднээс мэдээлэл авах, илгээхдээ хэзээ ч зєвшєєрєл авахгүй байж болно. Энэ бүх тохиргоо bluetooth-тэй гар утас, компьютер гээд бүгдэд бий.
Түүнчлэн хоёр тєхєєрємж эхлээд бие биетэйгээ холбогдоно. Гэхдээ энд бие биедээ нэвтрэх "холбоос түлхүүр”-ээ үүсгэх гэж оролдож байгаа юм. Хоёр талаас Pin код оруулснаар "холбоос түлхүүр” үүсэх бєгєєд дараагийн удаад холбогдоход ямар ч код хэрэглэхгүйгээр автоматаар ємнє үүсгэсэн түлхүүрээ ашиглан холбогдох юм. Чухам энэ л автоматаар холбогдох байдлыг ашиглан вирус тархах боломжтой. Зарим тєхєєрємжүүдэд (жишээ нь Bluetooth чихэвчүүд) тогтмол PIN код цуг бүтээгдсэн байдаг. Гар утасны вирус зохиогчид Bluetooth-ийн автоматаар холбогддог давуу талыг нь ашиглажээ. Гэсэн хэдий ч ихэнх гар утаснууд одоо Bluetooth-ээ хамгаалах боломжтой. Танихгүй тєхєєрємжєєс мэдээлэл авахдаа заавал зєвшєєрєл хүсдэг, хүссэн үедээ Bluetooth-ээ унтраачхаж болно гэх мэт олон янзаар Bluetooth-ээ аюулгүйгээр хэрэглэж болно.
Харин "bluejacking,” "bluebugging” and "Car Whisperer” гэх зэрэг асуудлуудад хамгаалалтын асуудал тун чухал болоод байна. "Bluejacking” гэдэг нь Bluetooth-тэй хэрэглэгчид хоорондоо мессэж илгээхтэй холбоотой юм. Хэрвээ мессэж нь биеллээ олоогүй, илгээгдээгүй ч гэсэн тухайн хүний дугаар утасны жагсаалт руу автоматаар орж, дараа нь түүнээс мессэж чєлєєтэй ирж, автоматаар нээгдэх эрхтэй болчихдог. "Bluebugging” бол илүү аюултай. Хэрэглэгчийн утсыг алсаас удирдахыг хакеруудад зєвшєєрч орхино. Ингэснээрээ хэрэглэгч хүсээгүй байхад ямар ч үед таны ємнєєс дуудлага хийх эсвэл хэн нэгэн рүү мессэж илгээнэ. "Car Whisperer” бол програм хангамжийн нэг хэсэг бєгєєд Bluetooth-тэй машины стерео-с аудио хүлээн авах эсвэл аудио илгээх боломжийг хакеруудад олгодог.
Технологийн үр дүнд бий болж байгаа энэ мэт асуудлуудыг тєхєєрємж үйлдвэрлэгчид ч бас шийдэж, хамгаалалтыг бий болгоход анхаарч байгаа юм. Түүнчлэн bluetooth нь манайд одоохондоо гар утас, компьютер хоёрт л түгээмэл хэрэглэгдэж байгаа бол єндєр хєгжилтэй орнуудад тийм биш байна. Тэдний унаж яваа машины GPS /байрлал тогтоогч/, стерео хєгжим нь bluetooth-тэй болсон. Ингэснээр GPS-ийн мэдээлэл гар утсанд чєлєєтэй очиж, гар утсанд байгаа дуунууд стерео хєгжимтэй холбогдож байна. Гэрт ирсэн утасны дуудлага автоматаар гэрийн эзний гар утас руу шилжиж, дижитал камераар зураг авмагцаа автоматаар шууд компьютер болон гар утас руугаа хуулж чадаж байна. Бас хамгийн түгээмэл хэрэглээ болж байгаа зүйл бол Bluetooth бүхий чихэвч болон спикер байна. Чихэвчийг кабель утсаар компьютер, хєгжим, гар утастайгаа заавал тєвєгтэйгєєр холбодог байсан асуудал үгүй болжээ.
Сэтгэгдэлүүд: 4 | |
4 |
amu_sanaa <<< бичсэн | 2010-03-04 | 8:09 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
anduudaa ene chini programm bish shdee LOL
(0)
2 |
de_dust2 <<< бичсэн | 2010-03-02 | 9:04 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
bloo tuud ih heregtei shdee te
(0)
1 |
sadness <<< бичсэн | 2010-03-02 | 7:08 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
Энэ Блоод Түүд их хэрэгтэй Программ бнлээ
(0)
| |