Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0

0:24 AM
Бенаюн Ливерпүлээс явж Челсид ирлээ!!!


Премьер Лигийн аварга Челси клуб гол өрсөлдөгчдийн нэг Ливерпүл багаас хагас хамгаалагч Иосси Бенаюныг 6 сая орчим фунтээр худалдаж авч байгаагаа албан ёсоор зарлалаа.30 настай Израйль тоглогч 3 жилийн гэрээ байгуулсан бөгөөд Жо Коулыг явснаас хойш Челси клубтэй холбогдон, очих тухай цуурхал дэгдээд байсан. Тэрээр 7-р сарын 5-аас эхлэн Челсигийн улирлын өмнөх бэлтгэлд багтайгаа гарах бололтой. Бенаюн Ливерпүлд 3 улирлыг өнгөрүүлсэн бөгөөд 92 тоглолтонд 18 гоолыг оруулсан багийн гол тоглогчдын нэг байсан юм.

Челсигийн вебсайтад хэлэхдээ тэрээр "Би Челсид ирсэндээ үнэхээр баяртай байна, энэ бол маш том клуб, энд тоглоно гэдэг тоглогч болгоны мөрөөдөл. Мөн бид хамтдаа амжилттай он жилүүдийг өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна” гэж хэлжээ.
Харин дасгалжуулагч Карло Анчелотти хэлэхдээ "Бид шинэ тоглогч авсандаа маш баяртай байна. Иосси бол хагас хамгаалалтын шугамд хаана ч тоглож чадах төгс тоглогчдын нэг, тэр маш олон талтай тоглолттой. Би түүний тэмцэгч чанар болон талбай дээр үзүүлдэг тоглолтонд дуртай, мөн тэрээр ирэх улиралд бидэнтэй хамт гялалзах болно” гэжээ.
Харин Ливерпүлийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Иоссигийн явах болсон шийдвэр нь хэдэн долоо хоногийн өмнө Бенитезтэй хийсэн түүний уулзалтын дараа гарсан. Ливерпүл клубтэй холбоотой хүн бүхэн түүнд амжилт хүсч байна” гэсэн байна.

Челси энэ зуны эхний наймаагаа хийлээ. Тэд Жо Коул, Михайл Баллак нарыг явуулсныхаа дараа ийн Иосси Бенаюныг авч байгаа юм. Харин Ливерпүл "аймшигтай” улирлын дараа шинэчлэлтийг багтаа хийх төлөвтэй байна. Шинэ дасгалжуулагч Р.Ходжсон ч энэ тухайгаа мэдэгдээд байгаа билээ.
Мэдээний эх сурвалж нь:http://csports.mn

Category: Сонин хачин | Views: 805 | Added by: nyamkabb | Rating: 5.0/1
Total comments: 4
4 fifa  
0
chi bolildoo hulgailaal baihiin hulgaich entr. chi yadaj orchin uyiin shiine medee hulgail daa bangin bangin dont dont dont dont dont dont

3 Galaxxy  
0
tegeed medeeniihee zurgan deer yagaad bastian schweinsteiger iig tavisan yum wacko surprised

2 bmurun  
0
Ali deeriin medeeshdee.

1 Sheeva  
0
1-т шүү

1eye

copy+paste болилдоо бүүр бүх мэдээ нь ийм байх юм


Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  7-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz