| Statistics |
 | Нийт Онлайнд 4 Зочид 4 Хэрэглэгчид 0 |  |
 |
|
 | |  |
|
12:16 PM Бейонсе таван настайдаа ч од байсан |
|
Үнэн Сонин
Дуучин Беонсе анхны хит дуугаа 16 настайдаа «Destiny’s Child»
хамтлагийн бүрэлдэхүүнд байхдаа бичүүлж байсан. Харин тэр шоу бизнесийн
карьераа таван настайдаа эхэлж байсан байна. Тэрээр телевизийн тусгай
нэвтрүүлэгт анх оролцож байжээ. Түүний
бага насны ажлын баримт болсон видео бичлэг саяхан АНУ-ын нэгэн
кабелийн телевизийн архиваас олдсон байна. Өдгөө 28 настай од бүсгүйн
фэнүүдэд жинхэнэ гэнэтийн бэлэг болж чадсан уг бичлэгийг ABC суваг шинэ
жилийн үеэр цацсан аж. Талархлын өдөрт зориулсан тусгай нэвтрүүлэгт
оролцсон таван настай Беойнсийг харсан хүн бүр түүний авъяас аль эрт,
бүр багаас нь гялалзаж байсантай санал нэгдэж байж. Тэгш бус сүүн
шүдтэй, нарийхан цээл хоолойтой, таван настай бяцхан охин уг
нэвтрүүлэгт сэтгэл хөдлөм дууг тун ч чадварлагаар дуулсан байна. Энэ
тухайд поп-од:
-”Таван настайдаа би амьдралаас юу хүсч байгаагаа баттай мэддэг байсан.
Миний алдартай дуучин болох бүхий л бэлтгэл хангагдсан” гэжээ.
|
|
Category: Сонин хачин |
Views: 1164 |
Added by: tsogtoo
| Rating: 0.0/0
|
| |
 | |  |
|
|