Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

4:19 PM
БАЙРОНИЗМ гэж тусгай урсгал хүртэл гарч байжээ


Англи төдийгүй өрнө дахины утга зохиол, ро­мантизмын гол тө­лөөлөгчдийн нэг Жорж Гордон Бай­рон нь 1788 оны энэ өдөр Лон­­дон хотод төржээ. Тэрбээр 13 нас­тай­даа язгуурт­ны хүүхдийг сургадаг тусгай сур­гуульд орж, грек, латин хэл, эртний грек, ро­­мын утга зохиол судлаад, дараа нь Кембрижийн их сургуульд орж 1809 онд дүүргэсэн аж. Байрон их сургуульд сурч байх­­даа яз­гууртан дээдсийн ашиг хонжоо хайгч сув­даг сэт­гэл, хоосон ёсорхог зан чанар, хууч­­­ныг үхширтэл баримталсан бялдууч занг шүүм­жил­сэн "Завтай цагтаа” гэдэг анх­­ны шү­л­гийн түүв­рээ гаргасан нь ихэс дээд­­сийн зүр­хэнд "шар ус ху­руулж” эхэл­сэн гэдэг. Тэрээр Европ дахинд аялаж ирээд "Чальд Гарольдын аялал” хэмээх уянга тууль­сын найраглал бичсэн нь түү­нийг алдар­шуул­сан юм. Бай­рон уг най­раг­ла­лаа­раа газар бүрт ард тү­мэн ша­налан зовж байгааг ур­наар дүр­сэл­сэн бай­даг. Мөн "Абидосын бэр”, "Далайн дээ­рэм­чин”, "Коринфийг бүсэлсэн нь” зэ­рэг найрагла­л уншигч­дын дунд нэрд гарчээ.

Байроны уран бүтээл нь өрнө дахинд XIX зууны үеэс ихэд дэлгэрсэн романтизм чиг­­лэлийн хөгжилд асар их нөлөөлснийг суд­­лаачид үнэлсэн байдаг. Өрнийн уран зо­хиолд Байронизм гэж тусгай урсгал хүртэл гарч байжээ.

Тэрээр 1816 онд Грект очин тэр үед Тур­кийн эрхшээлд байсан Грекийн ард түм­­­ний эрх чөлөөний төлөө зэвсэгт тэм­цэлд биеэр оролцож яваад жилийн дараа нас барсан юм.


Category: Сонин хачин | Views: 928 | Added by: bayraa | Rating: 0.0/0
Total comments: 1
1 tsogtoo  
0
bayraa zuragniihaa $IMAGE1$ gesen codiig n tailbarr ntr deeree huulj zurgiig n oruulj bailda

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  1-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz