Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Байнгын хорооны хурал, хурал биш алалцаан болов - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 14
Зочид 14
Хэрэглэгчид 0
Байнгын хорооны хурал, хурал биш алалцаан болов
poster

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв. Үүний дараа МАХН-ын бүлэг хуралдах байсан учраас уг намын гишүүд байнгын хорооны хуралд идэвхтэй иржээ "Хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байна уу" гэж тус байнгын хорооны дарга Ө.Энхтүвшинг асуухад Д.Энхбат гишүүн гараа өргөв. Тэрбээр "Хоёр намын бүлгийн дарга байгаа учраас энд нэг зүйлийг хэлмээр байна, Би сая болж өнгөрсөн нөхөн сонгуулиар явлаа. Чингэлтэй дүүрэгт миний ах дүү, хамаатан садан ч их бий. Гэтэл хавтгай мөнгө тараалаа шүү дээ. Үүнийг одоо яах вэ. Сонгуулийн хууль зөрчсөн ийм зүйллалтын байнгын хороо ямар нэгэн санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй байна" гэв. Үүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг тайлбар өгсөн юм. байхад УИХ-ын гишүүд ингээд зүгээр дуугүй суугаад байх уу. Цаана чинь хүмүүс биднийг "76 мангуу" гэж хэлж байна шүү дээ. Энэ асуудлаар Төрийн байгуу

ХОЁР НАМ ХОЁУЛАА МӨНГӨ ТАРААГААГҮЙ

"Д.Энхбат гишүүн хоёр намын бүлгийн дарга нар байгаа учраас асууж байна" гэсэн учраас тайлбар өгье. Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулиар ямар ч мөнгө тараагаагүй гэдгээ албан ёсоор хэлж байна. Сонгуулийн үеэр хууль зөрчсөн зүйл гарсныг үгүйсгэхгүй, Тэхдээ энэ талаар тодорхой баримт нотолгоотоййл ярьсан нь зүйтэй. Ер нь Сонгуулийн хуульд энэ талаар өөрчлөлт оруулахыг дэмжиж байна" гэсэн юм. Харин тэрээр Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх гэж буй Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас Ардчилсан намын бүлэг завсарлага авахаар болсныг дуулгав. Дараа нь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан Д.Энхбат гишүүний хэлсэн зүйлд тайлбар хийхдээ "Сонгуулиар мөнгө тараасан тухай яриа мөнхийн яригдах юм. Манай намын сонгуулийн штабаас мөнгө тараагаагүй. Иргэд саналаа мөнгөөр худалдаж байна гэдэгт би итгэхгүй байна. Ер нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж сонгуулийг шударга явуулах тогтолцоог бий болгох юм бол энэ нь УИХ-ын түүхэн гавьяа болно. Үүнд гишүүд идэвхтэй оролцоно" гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг яаравчлах хэрэгтэйг онцлов. Түүнийг ийн ярих хооронд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж их л бухимдангуй танхимд орж ирлээ. зү

"САЙХАНБИЛЭГ ЭЭ УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧАМААС САЙН МЭДЭХ

ГИШҮҮН ЭНД БИЙ ШҮҮ"

Тэрээр ам нээгээд л "Ногоон ч гэнэ үү, хар ч гэнэ үү намын нэг амьтан өөдөөс хараад инээгээд суух юм. Юундаа инээгээв" гэж уурсав. Өөдөөс нь Д.Энхбат гишүүн "Та өмнө нь байсан гишүүдээ загнана биз, Намайг загнах эрх байхгүй шүү" гэхэд "Чам шиг юмыг загнахад яадаг юм" гэж Ц.Нямдорж гишүүн дайрав. Дараа нь тэр "Энэ байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн тухай хэлэлцэж байгаа юм уу, Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байгаа юм уу. Хэлэлцэх асуудлаа хурдан хэлэлцээд шийдье л дээ. Ардчилсаннам дандаа завсарлага авч байх юм. Өөрт нь таалагдсан зүйлээ хэлэлцээд таалагдахгүй болохоор нь завсарлага авч байдаг юм уу" гэхэд Ч.Сайханбилэг гишүүн хариуд нь "Хуулиараа бол ийм эрх бий. МАХН-ын бүлэг завсарлага авах тоолонд бид хүндэтгэдэг шүү дээ. Та битгий ингэж байл даа" гэхэд Ц.Нямдорж гишүүн "УИХ-ын үйл ажиллагааг чамаас илүү сайн мэдэх хүн энд бий шүү" гэж түүний үгийг сөрөөд "Ардчилсан намынхныг завсарлага авах бүрт нь дагаж гүйгээд байх юм. Тэднийг дагамаар байгаа бол болно шүү" гэж намынхаа бүлгийн дарга Д.Лүндээжанцан руу ч дайрлаа. Энэ үед Ардчилсан намын гишүүд хуралдааныг орхин гарсан юм. Гэвч тэдний эзгүйд санал хураав. Төрийн байгуулалгын тухай хуульд өөрчлөлт оруупах тухай УИХ-аас хэлэлцүүлэхийг байнгын хорооны 14 гишүүний 10 нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.

Я.Мөнгөнцэцэг

Сэтгэгдэлүүд: 1
1 | Black_hole <<< бичсэн | 2011-07-24 | 12:09 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Дэмжиж байна
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !