Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

БАЯРт БАЯРтай БАЯРлалаа гэхээсдээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 18
Зочид 18
Хэрэглэгчид 0
БАЯРт БАЯРтай БАЯРлалаа гэхээсдээ
poster

Монголын улс төрийн тэнгэрт үүл хуралдаж байгаа тухай хэдхэн хоногийн өмнө манай сонин нийтэлж байсан. Тэгвэл тэр үүл хур буулгах, хуурай шороо босгохын аль нь болохыг эиэ долоо хоногийн улс төрийн үйл явц харуулах нь тодорхой боллоо. Хүйтний ам эргэчихсэн намрын сүүл сарын хөх луу өдөр ирж буй улирлаас илүүтэй “хүйтэн” мэдээ дуулдав.

Энэ бол Ерөнхий сайд С.Баяр Засгийн газрын тэргүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан тухай мэдээлэл. Түүний эрүүл мэндийн байдал ийм алхам хийхэд хүргэжээ. Тэр бол ихэнх монголчуудын хувьд итгэл найд юр байсан гэдгийг дурдах хэрэгтэй байх. Эдүгээгийн улс төрчдөөс нэр цэвэр цөөн хуний нэг, парламент дахь намуудын зөрчилдөөнийг зөөллөж, хүчний харьцааг тэнцвэржүүлэгч байв. Гэвч тэр өөрийн улс төрийн амьдрал дахь цаг үедээ тасдал тавьж байтаа аж. Хэдий хугацаагаар байхыг хэлж мэдэхгүй. Үүнтэй зэрэгцээд энэ үйл явцыг хүлээж байсан, энэ цаг үеийг аль болох ойртуулах гэж, хэт яарсан бүлэг фракци, хувь хүн бас бий. Тэд бүгдээрээ МАХН-д харъяалагдана. Одоо тэр хүмүүсийн цаг ирж, онгод нь орж байгаа.

Даваа гаригийн өглөө МАХН-ын Удирдах зөвлөл С.Баярын хүсэлтийг хүлээн авч ёсоор болгохоо илэрхийлэв. Нар харж намьшхаа байрыг эргэхээс өөрөөр анир чимээгүй байсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсух сэтгүүлчдэд дахин дахин мэдээлэл хийж, “чухал хүн” гэдгээ харуулав. УИХ дахь МАХН-ын бүлгийнхэн ч хэвлэлийн хурал зарлаж, “тус бүлэг Ерөнхий сайдын найдвартай ар тал болж байснаа” дуулгав.

Дараа нь Ерөнхий сайд Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын даргад өргөн барьжээ. Асуудал шуударчихсан хэрэг. Ер нь улс төрийн энэ үйл явцын сценари хэсэг хүрээнийхний дунд хэдийнэ бэлэн болчихоод байсан нь тодорхой. Үйл явцын угтал болгож, С.Баярыг огцрох тухай мессэж аль халуун зунаар эхэлснийг санаж байгаа байх. Дараа нь даарин дээр давс нэмж, энэ Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Ерөнхий сайдаа “элэгний С вирус”-тэй хэмээн “инээвхийлэн” байж зарлаж, үйл явцыг ташуурдсан билээ. Үйл явцын өрнөл, тайлал нэг иймэрхүү янзаар өрнөсөн.

Маргааш МАХН-ын бага хурал хуралдахаар тов зарлагдчихсан байгаа. Өнгөрөгч амралтын өдөр буюу ням гаригт Бага хурлын хөдөө орон нутгийн гишүүдээ яаралтай дууджээ. Хурлаар Ерөнхий сайдыг ажлаас нь чөлөөлөх, шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Эдгээрийг дагалдуулж ирэх оны улсын төсвийг намын мөрийн хөтөлбөртөө уялдуулах дайврын шинжтэй асуудал хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

Одоо Монголчууд дараачийн Ерөнхий сайдын эрэлд мордчихоод байна. Энэ ч бас бараг л тодорхой болчихоод байгаа асуудал. Гэхдээ мэдээжийн юмыг мэдэн будилж, өнгө төөрүүлэх нэг арга бий. Хэрэг дээрээ дараачийн Ерөнхий сайдаар Сү.Батболд хэдийнэ “тодорчихоод” байгаа. Тэр одоогийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа нэгэн. Улс төрчийн хувьд хуучин цэрэг ч С.Баярын дараахь шинэ үеийн төлөөлөл болон гарч ирнэ. М.Энхболд, Н.Энхболд нарын нэр бас дуулдаж байгаа. Н.Энхболдын талаарх олони нийтийн үнэлэмж өндөр, С.Баярын фракцийн хүн гэсэн тодотгол нь эерэг төрхийг нь илүү тодруулдаг. Ерөнхий сайдын албыг залгамжлах магадлалтай бас нэг хүн гэвэл УИХ гишүүн, Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригт. Залуу сайд эзэмшсэн боловсрол, шинэ үеийн мэдрэмж, үнэмшлээрээ илүү ялгардаг байж мэднэ.

Ер нь улс төрчийн нэгэн хэвийн уйтгартай дүр төрх, хөдөлгөөнгүй хөшингө байдал, хиймэл хээнцэрлэл нийгмийг уйдааж залхаадаг гэмтэй. Манайд иймэрхүү улс төрийн амьд “үзмэр”-үүд дэндүү олширчихож. Жалга довны сонирхол дээр дөрөөлж гарч ирдэг иймэрхүү төлөөллүүд намдаа суудал авчирч, намба эсгэхээс өөр үүрэгтэйг анзаарахад бэрх.

Монголын гүйцэтгэх засаглалын энэ эгзэгтэй цаг үед эргэж нойрноосоо сэрэгчид олширч байгаа гэх мэдээ байна. Хэдийнээсээ “Чоно борооноор” гэх үгтэй юм даа. Аль эрт үнэр авч, үйл явдлын араас мөрдөж, үе үехэн “ан”-гаа ноцож байсан нөхдүүд бол мөнөөх “Элсний 13″-ынхан гэх яриа хэдийнээс л чих дэлсээд байсан. Элснийхэн эгнээгээ тэлж “Бакугийн 26″ комиссор болсон гэж яригдаад байгаа. Тэд бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үнэнч цэргүүд гэгддэг. Н.Энхбаяр ерөнхийлөгчид өрсөлдөөд барсангүй. Их хуралд нэр дэвших гээд чадсангүй. Түүний улс төрийн харгуй дахь ганц гарцыг С.Баяр цээжээрээ таглачихсан хэрэг. Одоо тэр тээг үгүй болж байгаад яахин баярлахгүй байв гэж. Н.Энхбаярын цээжинд энэ орны Ерөнхий сайдын суудал эмээл хазаартайгаа эргэлдэж байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ С.Баярыг намын даргын ажлаа хэвээр үргэлжлүүлнэ  гэсэн мэдээлэл олон хүний бачуурлыг нимгэлж байж мэднэ. Баярыг энэ намын хоймор тухалж байгаа цагт барагтай хүн босго давж, бугуй барихгүй гэсэн итгэл олон гишүүдэд нь бий. Гэвч намын дарга нь Ерөнхий сайд байдаг энэ намын дэг жаяг бас бий. Тэгэхээр С.Баярын намын даргын суудал бас л дэн дун болчихож мэдмээр байгаа юм.

Засгийн газар хэрэг дээрээ огцорч байгаа биш. Зөвхөн тэргүүн нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байгаа. Тийм болохоор эдүгээгийн Засгийн газар энэ бүрэлдэхүүнээрээ үргэлжлэн ажиллах боломжтой гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ. Энэ бол зүгээр л үг. Ам алдсан ч барьж болдог энэ цаг үед хэрэг явдал хэрхэн эргэхийг хэлэхэд эртдэнэ. МАХН-ын хувьд дангаараа Засгийн газраа байгуулах магадлал бас бий. Хамтарсан Засгийн газрын хувьд түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж болно. Тэр нь Оюутолгойн гэрээ. Одоо хэрэгжүүлэхийг нь тэд дангаараа даах сонирхол байж мэднэ. Урьдчилгаа 100 сая доллар улсын дансанд ороод ирсэн. АН-тай дундаа дундлах уу, дангаараа шанагадах уу. Энэ мэт хар сэр хаяагаар шургаж, хатавчаар шагайж байгаа цагт Засгийн тазрын дараагийн залгамжлагчид гал манахаар ирэх нь.

С.Баярын Засгийн газар бол сүүлийн 20 жил дэх шинэ үзэгдэл байлаа. Түүхэнд үлдэж, гавьяа гай хоёроо хойч үеийнхэнд дэнслүүлнэ. Түүний хэрэгжүүлсэн Атрын III аян монголчуудыг хятад ногооноос ангижруулж, үр тариагаар өөрийгөө хангах боломж олголоо. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан, дэлхийн санхүүгийн хямралын нөхцөлд улс орны эдийн засгийг зөв чиглүүлсэн, хадгаламж эзэмшигчдийн эрсдлийг төр хариуцсан гэхчилэн хийсэн алхам, хийж хэрэгжүүлсэн бүхэн нь талархал хүлээсэн. Улс төр дэх нэг хүний хэт хамааралд энэ хүн бас цэг тавьсан. Гэвч цагаа олж улс төрөөс явсангүй. Энэ бол түүний санаан зоргоос гадуурхи явдал байсан бизээ. С.Баярыг “баяртай” гэж хэлэхээсээ урьд “баярлалаа” гэж хэлэх нь зүйд нийцнэ.

Г.Алтансувд

Сэтгэгдэлүүд: 1
Аватар байхгүй
1 | sdar <<< бичсэн | 2009-10-29 | 10:03 AM Сэтгэгдэлтэй хуудас |
ene sda yu hiisiin sda zailsan ni goyo
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !