tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч компани Tata Motors, Францийн MDI компанитай энэ чиглэлд хамтран ажиллахаар гэрээ хийж, MDI компанийн инженер-зохион бүтээгч Гай Негре (Guy Negre) -ийн 1991 онд бүтээсэн бензин болон шахсан агаараар ажилладаг гибрид хөдөлгүүрийг сайжруулж агаарын хөдөлгүүр бүтээхээр 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон загваруудыг үйлдвэрлэж эхлээд байна.
Tata Motors компани 2007 оноос MDI компанийн MiniCAT загварыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд жилд 6000 “агаарын” автомашин үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Машины ажиллах зарчим нь ердийн агаарыг 300 атм даралт хүртэл шахаж, тусгай банканд хурааж, буцаан гаргахдаа дотоод шаталтын хөдөлгүүрийг санагдуулам төхөөрөмжөөр дамжуулж ашиглана. Хөдөлгүүр нь 4 цлиндртэй бөгөөд 700 м.куб–ийн багтаамжтай. Тус автомашин хамгийн ихдээ 100 км/цаг хурдалдаг ба их хотын хөдөлгөөний хурдад маш тохиромжтойгоор бүтээгдсэн. Шатахууны бакийг нь ердийн хөнгөн пластикаар хийсэн бол, бүтэн нэг банк 90 м.куб агаараар 200-300 км зам туулах чадвартай байна.
Шатахуун /агаар/ дууссан үед түүнийг тусгай зориулалтын ШТС-д ердөө л 2-3 минут орчимд цэнэглэж болдог. Иймд эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй. Тухайлбал: 100 км явах зардал нь 2000-аас 3000 төгрөг орчим гэсэн үг /Цахилгааны үнээс хамаарна/. Харин маслийг нь 50000 км тутамд нэг удаа солих шаардлагатай. Тэрчлэн заавал тусгай ШТС-д цэнэглэхгүй байсан ч болох бөгөөд MiniCAT-ийг ердийн үүсгэвэрт залгах үед өдөлгүүр яг компрессор шиг ажиллаж банкаа дүүртэл цэнэглэдэг байна. Харин ийн цэнэглэхэд 3-4 цаг хэрэгтэй. Тиймээс үйлдвэрлэгч цэнэглэлтийг шөнийн цагт хийхийг санал болгож байгаа ажээ.
Үйлдвэрлэгчдийн санал болгож байгаа үнэ нь ойролцоогоор 11000 доллар. Энэхүү моделийг зохион бүтээгч MDI компани нь нийтдээ 12 орны автомашин үйлдвэрлэгчидтэй гэрээ хийгээд байгаа бөгөөд АНУ, Англи, Испани, Бразили болон бусад орны үйлдвэрлэгчид агаарын машиныг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой гэдэгтэй санал нийлээд байна. Аль хэдийн дөрвөн төрлийн тухайлбал таван хүний суудалтай кабин, фургон, такси, пикап загвар бэлэн болжээ.
Агаарын автомашины давуу талууд:
Харьцангуй дуу багатай
Экологийн хувьд цэвэр тээврийн хэрэгсэл
Ямар нэгэн түлш шатахуун шатаах шаардлагагүй
Цахилгаан болон устөрөгчөөр ажилладаг адил төрлийн загваруудаас хямд
Ердийн агаараар цэнэглэж болдог
Агаарын температураас хамаарахгүй г.м
Дутагдалтай талууд:
Баллон болон агаарын энергийн багтаамж бага
Өвлий улиралд салоныг халаалтгүйгээр ашиглахад тохиромж муутай
Бүх нийтээр өргөн дэлгэр ашиглаж сураагүй г.м
Сэтгэгдэлүүд: 3 | |
3 |
sadness <<< бичсэн | 2010-03-14 | 5:15 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
gehdee ene chin unetei shd bas mongold orj ireh gej buun udnadaa
(0)
2 |
tsogtoo <<< бичсэн | 2010-03-13 | 3:17 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
Adminud medee nemerei ma internetin tulbur gartsan hed honog bayrtai. Nmg bkud adminud sitee avch yvaarai bas tools ntr gd idevhtei goldud.
(0)
1 |
TOOLS <<< бичсэн | 2010-03-13 | 1:03 AM
Сэтгэгдэлтэй хуудас |
BOLJ DEE AGAAR TSEVER BOL TOOLS D AMAR
(0)
| |