| Statistics |
 | Нийт Онлайнд 13 Зочид 13 Хэрэглэгчид 0 |  |
 |
|
 | |  |
|
Home
»
2011 » 7-р сар » 21
»
Авьяаслаг Солонгосчууд: Зовлон үзсэн мэргэжлийн бус чадалтай дуучин
2:20 PM Авьяаслаг Солонгосчууд: Зовлон үзсэн мэргэжлийн бус чадалтай дуучин |
|
 3 настайдаа асрамжийн газар очиж 5 насандаа тэндээс гарч 10 гаруй жил
шат болон нийтийн жорлонд унтаж, гудамжинд бохь, энергийн ундаа зарж
амьдардаг байсан залуу Авьяаслаг Солонгосчууд тэмцээнд орж
Солонгосчуудыг алмайруулж, уйлуулсныг та бүхэндээ хүргэж байна.
Хөтлөгч: Энгийн нэгэн хүү тайзан дээр гарах гээд бэлдэж сууна. Чой: Би 22 настай. Миний нэрийг Чой, Сунг Бонг гэдэг. Чой: Би маш хэцүү нөхцөл байдалд амьдарч байсан. Чой: Би одоо хүртэл энэ тэмцээнд орж байгаадаа сандарч байна. Чой: Би зүгээр л бусад хүмүүс шиг амьдармаар байна. Чой: Би тиймч сайн дуулдаггүй, Гэхдээ би дуулж байхдаа өөр хүн болсон юм шиг санагддаг. Одоо тайзан дээрх: Шүүгч: Сайн уу? Чой: Намайг Чой, Сунг-бонг гэдэг би 22 настай. Шүүгч: Хувцасласныг чинь хархад чи яаж амьдардаг бэ? Цой: Би зүгээр жирийн ажилчин. Шүүгч: Өглөө эрт үү...?! Чой: Тийм ээ. Шүүгч: Чиний өгсөн материалыг хархад чи гэр бүл гэсэн хэсгийг алгассан байн яагаад бэ? Чой: Би 3 настай байхдаа асрамжийн газарт очсон. Би 5 настайдаа хүмүүсд зодуулаад тэндээс зугтаасан. Шүүгч: Тэгээд чи хаана амьдарч байсан юм? Чой: Би бохь, болон ундаа гудамжинд зардаг байсан. Би тэгэж 10 гаруй жил амьдарсан. Шүүгч: Чамтай хамт өөр хүн байсан уу? Чой: Үгүй ээ, Би ганцаараа байсан Шүүгч: Тэгвэл чи 5 настайгаасаа хойш өөрөө амьдарсан гэсэн үг үү? Чой: Тийм ээ. Ярилцлага авч байна: Чой: Би тэгэж 10 жил амьдарсан. Би шатан дээр эсвэл олон нийтийн нойлын өрөөнд унтдаг байсан. 10 жил маш хурдан өнгөрсөн. Тайзан дээр: Шүүгч: Чи сургуульд сурсан уу? Чой: Үгүй ээ. Би Ахлах сургуульд орох жилдээ ЖЕД тест өгсөн тэгсэн чинь намайг Дунд сургуульд орох түвшинд байна гэсэн. Шүүгч: Чи ч гайхамшигтай юмаа. Чи өнөөдөр дуулах уу? Чой: Тийм ээ. Шүүгч: Чи дуулахдаа дуртай байдаг уу?
Чой: Дуртай гэхээсээ илүү Дуу миний энэ дэлхийд амьдарсаны хамгийн
дуртай зүйл минь болсон. Би сайн дуучин биш гэхдээ би дуулахдаа дуртай. Шүүгч: За тэгвэл сонсоё. мэдээж дууг нь ОРЧУУЛАХ БОЛОМЖГҮЙ Бас саб нь ч гарж ирсэнгүй. За одоо дуулсаны дараа тайзан дээр: Шүүгч: Би чамайг тэвэрмээр байна. Шүүгч: Чи яагаад дуулж эхэлсэн бэ? Чой: Намайг бага байхад... Надад маш олон муу зүйл тохиолдсон... хүнд худалдагдах гэх мэт.
Нэг өдөр би шөнийн клубд бохь худалдаж явахдаа дуучин харсан юм.
Ихэвчилэн клубууд гоё дуу тавьцан байдаг тийм биз дээ? Би тэр дуучинг
чин сэтгэлээсээ дуулж байгааг нь хараад маш их гайхсан. Шүүгч: Тэрнээс хойш дуулж эхэлсэн үү? Чой: Тийм ээ. Шүүгч: Тэгэхээр чи дуучин болохыг хүссэн үү? Чой: Тийм ээ. Шүүгч: Би чамайг маш сайн хоолойтой байна гэж бодож байна. Чи ямар нэгэн хичээл заалгаж байсан уу? Чой: Хэрвээ надад тийм боломж байсан бол би багш тай болох байсан. Би өөрөө сонсоод л давтаад байсан. Шүүгч: Энэ тэмцээн яаж ч дуусаж байсан, Би чамд дууны хичээл заамаар байна. Шүүгч: Би чамайг маш сайн дуучин болно гэдэгт чинь итгэж байна. Чи маш сайн ажиллаа. Шүүгч: Би чамд Тийм гэж хэлье. Шүүгч: Тийм. Шүүгч: Тийм. За одоо тайзнаас буугаад хөтлөгч нартай ярилцаж байна:
Хөтлөгч: Одоо чамайг зуу зуун хүмүүс дэмжиж байна. Харин энэ
нэвтрүүлэгэ цацагдсаны дараа чамайг мянга мянган хүмүүс дэмжих болно.
Хэрвээ чи энэ тэмцээнийг дуустал нь хичээвэл, Чи Солонгосд хэдэн хүн
байдагыг мэднэ биздээ? Чамайг 50 гаруй сая хүмүүс дэмжих болно! Хэрвээ
чи маш сайн хичээх юм бол дэлхийн 6.5 тэрбүм хүн чиний ФЭН болох болно.
Сайн хичээгээрэй! Чи чаднаа Сунг-Бонг! За тоглолтын дараа ШҮҮГЧ нарын сэтгэгдэлийг сонсож байна:
Шүүгч: Тэрний амьдрал ямар ч хүнд байсан тэр дайрч гарж хүссэн зүйлдээ
хүрлээ, авяастай хүн ч гэсэн тийм их хүссэн зүйлрүүгээ тэмүүлдэг хүн
ховор. Шүүгч: Түүний хоолой нь үнэхээр гайхалтай. Шүүгч: Би түүнтэй уулзсандаа үнэхээр баяртай байна.
Орчуулсан: Элит гишүүн:
FeLoR
|
|
Category: Видео бичлэг |
Views: 1288 |
Added by: tsogtoo
| Rating: 5.0/3
|
| |
 | |  |
|
|