Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Авъяаслаг Монголчууд! - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 30
Зочид 30
Хэрэглэгчид 0
Авъяаслаг Монголчууд!
poster


Монголын телевизүүдийн хам­гийн анхны хамтын бүтээл бо­лох «Авъяаслаг Монголчууд» шоу нэвт­рүүлгийн бүртгэл 2011 оны дө­рөвдүгээр сарын 04-ний өд­рөөс эхэлсэн бөгөөд «Авъяаслаг мон­голчууд» шоуг SBN, Боловсрол суваг, NTV телевиз хамтран зохион байгуулж байна.

«Монгол бахархлын төлөө нэг­дэц­гээе» уриан дор зохион байгуулж бай­гаа уг шоунд ямар ч үзүүлбэр үзүүлж болох бөгөөд тэр нь жирийн хүн бүрийн хийж чадахааргүй бүтээл буюу жинхэнэ авьяастны үзүүлбэр байх ганцхан шалгууртай. Тиймээс өөрийгөө «Авъяаслаг Монгол» хэмээн үзэж, 30 сая төгрөгийн эзэн болохыг хүссэн хэн боловч энэхүү шоунд өөрийгөө сорьж болох юм. Үндэсний хэмжээнд зарлаж байгаа «Авъяаслаг Монголчууд» шоуны шалгаруулалтын үйл явцыг телевизийн шоу хэлбэрээр бэлтгэж, гурван телевизээр нэвтрүүлэх болно. Мөн авьяаслаг, шилдэг 15 оролцогчийг өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналаар урамшуулна.

Удирдамж:

Үндэсний хэмжээнд зарлаж байгаа "Авъяаслаг Монголчууд” шоуны шалгаруулалтын үйл явцыг телевизийн шоу хэлбэрээр бэлтгэж, гурван телевизээр нэвтрүүлэх болно.
Шагнал урамшуулал:
Авъяаслаг Монгол хүн 1-р байр нэг хүн – Өргөмжлөл, 30 сая төгрөг
Шилдэг 15 оролцогч- Өргөмжлөл, Ивээн тэтгэгч байгууллагын шагнал.
Уралдааны зорилго:
Газрын хэвлийн баялгаас дутуугүй, газрын хөрсөн дээр бий болгож болох олон    баялаг, боломж бидэнд байгаа гэдгийг харуулах.
Энэ бүхнийг дагаад монгол хүн бүрийн эх орноороо бахархах, монгол гэдэг нэрээрээ гайхуулах оюуны их өөрчлөлтийг бид хийж чадна гэдгийг үзэгчдэд илүү өндөр давтамжтайгаар хүргэх.
Жинхэнэ авьяаслаг монгол хүнийг нээж, хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулан, түүнийг урамшуулан таниулахад  оршино.
Нэг: Үзүүлбэрийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
  Авьяаслагшийдэл
Тайзны уран чадвар
Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал
Шалгаруулах хугацаа
Оролцогчийн өөрийн гараар бөглөсөн анкетыг 2011 оны 4-р сарын 15-ны  Баасан гарагийг дуустал хугацаанд хүлээн авна. Анкет хүлээлгэн өгсөн өдрөөс таны хувийн дугаар хүчинтэй болно.
Тусгайлан томилогдсон шүүгчдийн комисс 1-р шатны шалгаруулалтыг  2011 оны 4-р сарын 18-аас 2011 оны 4-р сарын 28- ны дотор хийгдэнэ.
2-р шатанд оролцогч тус бүр өмнөх үзүүлбэрээс сайжруулсан өөр үзүүлбэр бэлтгэн оролцох бөгөөд хоёрдугаар шат 05 сарын 11- нээс 05-р сарын 20-ны хооронд явагдана.
Эцсийн шалгаруулалт буюу шилдгийн шилдгийг нэрлэх шоу арга хэмжээ 2011 оны 5-р сарын 17-ны Лхагва гарагийн  20.00 цагт РЦНК-д эхэлнэ. /Шууд дамжуулна./ Шилдгийн шилдгийг үзэгчдийн мессеж санал, шүүгчдийн оноог нэгтгэн дүгнэнэ.
"Бүх одод- Авьяаслаг монголчууд”-ын хамтарсан шоу арга хэмжээ зохион   байгуулна.
Үзүүлбэрийг дүгнэх журам:
Ерөнхий шүүгчийг төслийн багийн санал хураалтаар сонгоно.
Шүүгчдийн бүрэлдэхүүнийг төсөл санаачлагчид, ажлын баг томилно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн нь үүсгэн байгуулагчид, санаачлагчид, хамтран ажиллагч ивээн тэтгэгч байгууллагуудын саналаар Монголд хүлээн зөвшөөрөгдсөн авьяаслаг уран бүтээлчдээс  бүрдсэн баг байна.
Шүүгчдийн хурлаар зохион байгуулалт, шалгаруулалтын журмын тухай хэлэлцэнэ. Шүүгчдийн хурал 2011.04.10 –ны өдөр "Төслийн баг”-ийн ажлын байранд болно.
"Авьяаслаг Монголчууд” шоуны нэг ба хоёрдугаар шатны шалгаруулалтад шүүгчдийн өгсөн "тийм ”, ”үгүй” онооны нийлбэрээс хоёр ба гурван  "тийм ” гэсэн үнэлгээгээр дараагийн үе шатанд тэнцүүлнэ.
Эцсийн шалгаруулалтад үзэгчдийн ирүүлсэн мессеж санал болон, шүүгчдийн үнэлгээг үндэслэл болгон шилдгийн шилдэг тодруулна.
Уриалга
Нэг: Монгол хүн бүрт, бусад үндэстэн, иргэдээс илүү нь үгүй гэхэд дутуу үгүй олон сайн чанарууд бий. Өрөөл бусдаас хамааралгүй, өөрөө л бүхнийг шийдэж, үүнийхээ сайн муу үйлийг өөрөө л үүрч хариуцах ухаан нь монгол хүмүүсийг, өрх гэрийнхээ эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, эмнэн эмчлэгч, дэг жаягаа дээдлэгч,  болгон хөгжүүлж байсан аж. Чухам энэ л ухаанаараа монгол хүн  бусдаас бага хамааралтай, бие даасан, бүх зүйлийг хийж чадах эрмэлзлээрээ бусдаас ялгардаг байсан байж болох. Өөртөө итгэж, ” би үүнийг заавал хийж чадна” гэж зорьж бүтээж хөдөлмөрлөж чадвал заавал амжилтад хүрдэг. Үүнийг эргэн тойронд байгаа олон сайн жишээгээр нотлон харуулцгаая.
Хоёр. Монголчууд дуутай хууртай ард түмэн.Олон зуун жил төгөлдөржин баяжиж ирсэн урлаг соёл, ёс заншлаа  сурталчлахаас гадна, дэлхийн тайзан дээр зогсох боломжийг авьяастанд олгож, урлаг соёлоо шинэ нөлөөгөөр баяжуулан  хөгжүүлцгээе.
Гурав: Хүүхэд залуусыг төдийгүй бүх насныхныг  эх оронч бахархал, үндэсний үзлээр цэнэглэж, монгол овогтой авьяастныг Монголын 21 аймгаас тодруулж, Монгол орны хөгжлийн ирээдүй болсон хүүхэд, залуустаа өөрийгөө нээх, хөгжүүлэх сэдлийг нь төрүүлж, тулгамдсан асуудлаар нь зөвлөн туслах олон ажил зохион байгуулж, чөлөөт цагаа үр дүнтэй сайнаар өнгөрөөх боломжийн дор нэгдэцгээе.
Дөрөв: Монголын өнцөг булан бүрт суугаа бүх авьяаслаг иргэдийг өөрийн хүрээнд хамруулж болох нэвтрүүлгийн төсөл хэрэгжүүлэн өргөн нэвтрүүлгийн сүлжээ телевизүүдээр зэрэг нэгэн цагт цацах зэрэг далайцтай арга хэмжээг Монгол хүн бүр дэмжин оролцоно  уу.

Лавлах утас 1989

Эх сурвалж : МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэлүүд: 9
9 | bebe <<< бичсэн | 2011-04-20 | 6:59 PM Сэтгэгдэлтэй хуудас |
zaluuchuud zochid buudal deer burtgej baigaa gesen
+ (0) -
8 | sadness <<< бичсэн | 2011-04-14 | 11:45 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Оролцох гэж байгаа бүх гишүүддээ амжилт гэж хэлийдээ
+ (0) -
Аватар байхгүй
7 | Lighty <<< бичсэн | 2011-04-13 | 0:15 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Kkk orh gj bgadn amjilt :P
+ (0) -
6 | Enh <<< бичсэн | 2011-04-12 | 11:00 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Hen ch orj boliishde. Nuser ym bolno do
+ (0) -
5 | GiTLeR <<< бичсэн | 2011-04-12 | 3:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
smile smile smile smile
+ (0) -
4 | bj_slht <<< бичсэн | 2011-04-11 | 10:38 PM Сэтгэгдэлтэй хуудас |
xexe end ch orno gj moroodooch hrrgvi bhoo gesh
+ (0) -
2 | GaNaA-eZaluuS-4ever <<< бичсэн | 2011-04-11 | 7:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Би орноо харж байгаарай biggrin
+ (0) -
3 | taz_92 <<< бичсэн | 2011-04-11 | 9:22 PM Сэтгэгдэлтэй хуудас |
энэ нэрээрээ ороорой хэхэ biggrin
+ (0) -
1 | bayanaa <<< бичсэн | 2011-04-11 | 6:27 PM Сэтгэгдэлтэй хуудас |
1st thanks tsogtoo
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !