|

Antivirus гэдгийг вирусийн эсрэг программ хангамж, Internet Security-г интернетийн орчны хамгаалалт гэж дүйцүүлж болмоор. Юуны өмнө эдгээрийн
аль аль нь таны компьютерийг элдэв уршигт программуудаас хамгаалах
зорилготой. Гэхдээ хэрэглэгч өөрийн хэрэгцээ, шаардлага, компьютерын
хүчин чадалд тохируулан антивирус уу, эсвэл интернет секюритиг сонгох уу
гэдгээ шийддэг. Хамгийн товчоор хэлэхэд, антивирус таны компьютерийг
элдэв вирусээс хамгаалдаг бол, интернет секюрити антивирусийн бүх
боломжуудыг өөртөө агуулах ба дээр нь нэмээд олон давуу чадваруудыг
агуулдаг. Тухайлбал, Интернет секюрити вирусээс арай өөр олон төрлийн
сүйтгэгч программуудаас сэргийлэх ба firewall /галтхана/-ын технологитой, интернетийн залилан мэхлэгчид мэтээс хамгаална, Түүнчлэн
ихэнх программын хувьд эцэг эхийн хяналт мэтийн илүү чухал функцүүдийг
агуулдаг.
Эндээс харахад Интернет секюрити илүү найдвартай сайн
хамгаалалт мэт боловч түүнд дутагдалтай талууд бий. Тухайлбал, ихэнх
программын хувьд системд илүү их ачаалал өгч, таны компьютерын хурдыг
удаашруулдаг. Үнийн хувьд наанадаж, 20 орчим хувиар илүү. Түүнчлэн та интернетийн орчинд удаан цагаар ажилладаггүй, онлайн дэлгүүрээр
үйлчлүүлдэггүй бол интернет секюрити төдийлөн шаардлагагүй.
|