Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

12:23 PM
АН хүүхдийн мөнгөөр хамтарсан засгаа барьцаалав

Хүүхдийн мөнгө хаврын чуулганы бас нэгэн халуун сэдэв болох нь тодорхой байна. Төсвийн байнгын хороо өчигдөр энэ оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байлаа.

Гэвч АН-ын бүлэг хэлэлцүүлгээс завсарлага авав. Цөөнхийн бүлэг хүүхдийн мөнгийг төсвийн тодотголд тусгах боломжтой гэж үзэж байгаа юм. Хүүхдийн мөнгийг олгохыг Засгийн газар дэмжээгүй, мөн МАХН-ын бүлэг ч ийм байр суурьтай байна. Тэд хүүхдийн мөнгийг Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгож буй мөнгөөр орлуулж болно хэмээн тайлбарлаж байгаа юм.

Харин АН-ын бүлэг хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс, эсвэл намраас өгөх боломжтой, хөрөнгийг төсвийн тодотголд суулгана гэж зүтгэсээр байна. Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-ын даргад үдээс хойш өргөн барих тухай зар хэвлэлийнхэнд тарав. Хуулийн төслийг АН-ын Р.Гончигдорж, Н.Батбаяр, МАХН-ын Д.Оюунхорол нар санаачилсан юм.

15 цагт УИХ-ын даргад төсөл өргөн барихаар байсан ч Д.Оюунхорол гишүүн хоцорч, АН-ын хоёр гишүүн спикерийн өрөөнд төслөө барьсаар урьтаж орсон байв. Энэ хооронд Д.Оюунхоролыг намын дарга нь дуудаж баахан бангаджээ.
Views: 765 | Added by: l_bigbang | Rating: 0.0/0
Total comments: 2
2 l_bigbang  
0
zov helellee
seik cool cool cool

1 seik  
0
buh sdaakuud ni uheesei huuli zavhruulach nar shdee naaduul chini sanaachlagch nar bish uursud ni ashigtai bolood l hiij b.gaa

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  6-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz