|
Мөрөөдөл+Зорилго+Үзэл бодол+Стратеги= Энэ 4-ийг хослуулж хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрнэ. Үнэхээр амжилтын томьёо гэж байдаг бол энэ дөрвийг хүн яаж сайн хослуулах вэ гэдэгт хамгийн гол нууц нь байгаа юм. Тиймээс энэ дөрвийн ялгааг гаргая.Эдгээр нь ойлгомжтой мэт боловч хүмүүс төдийлөн нарийн ялгааг нь мэдээгүйгээсээ болж мөрөөдлийг биелэгдэшгүй зүйл хэмээн боддог. Мөрөөдөл: Хэрэв танд цаг хугацаа хийгээд мөнгөний асар их нөөц байсан бол та юу хийх вэ тэр чинь чиний мөрөөдөл. Зорилго: Та хэн болох, юу хийх, юутай байхыг хүсэж байна вэ энэ бол таны зорилго. Үзэл бодол: Танд юу хамгийн чухал вэ. Яагаад энэ тийм чухал вэ гэх асуултуудад хариулагдах зүйл чинь таны үзэл бодол. Стратеги: Танд зорилгодоо хүрэхэд чинь шаардлагатай мэдлэг, чадвар болон тодорхой төлөвлөгөө бий юу? Байгаа бол энэ таны стратеги билээ. АМЖИЛТ ӨӨД УРАГШАА!!! Амжилт, амжилт энэ бол хэзээ ч дуусашгүй дундаршгүй сэдэв билээ. Тиймээс энэ дугаартаа амжилтад хүрэхийн тулд өөрийгөө хурцалж илүү идэвхжүүлэх талаар үнэт зөвлөгөө өгье. 1. Өөрийгөө 110% дайчил! Бид шантрах шалтгаа байнга бэлдэж байдаг. Гэхдээ агуу хүмүүсийн гол ялгаа нь гэвэл 100% дайчлаад 80%-д нь хүрэх бус 110% дайчлаад 100% гүйцэтгэх юм. 2. Нэгэн агуу саятан хэлсэнчлэн "Хэрвээ амжилтын томьёо гэж үнэхээр байдаг бол тэр нь бүх зүйлийг байж боломгүй маш түргэн гүйцэтгэ!”. Яаж амжуулаад байна аа гэхүйцээр түргэн гүйцэтгэ. 3. Сахилга баттай байх. Үүнд мөнгөө зөв зарцуулах, өдөр тутмын ажлаа түргэн хийж байх гэх мэт орно. Нэгэн суутан хэлсэнчлэн "Сахилга батгүй авьяас аягагүй кофетой адил”. Тиймээс одооноос л сахилга баттай байж сурцгаая. 4. Та мэргэжилдээ маш их дурлах хэрэгтэй бөгөөд мэргэжлийнхээ холбогдолтой бүхнийг сурч мэдэхийн төлөө өөрийгөө дайчил. Жишээ нь мэргэжлийнхээ дагуу сонин сэтгүүлд сонирхолтой нийтлэлүүд бич. Идэвхтэй байж байнга зарлалын самбар харж, уралдаан тэмцээнд оролц. Өөрийгөө бүү гол. Үргэлж шинэлэг байж ихийг сурж мэдэхийн төлөө хичээ. Би загварын чиглэлээр сурдаг бөгөөд загварын сонин сэтгүүлд нийтлэл бичдэг. Бичихийн тулд их юм уншиж үзэх хэрэг гарна. Энэ мэтээр мэргэжлийнхээ дагуух зүйлсийг улам илүү мэдэх болно. Миний нийтлэл бичсэн загварын сэтгүүлээс надад "Театр мода”- гийн урилгыг өгсөн бөгөөд өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг амссандаа би их баяртай байгаа. Тиймээс бүгдээрээ хамтдаа амжилтын төлөө хичээцгээе! Та бүхэн амжилтанд хүрэхэд тань бэрхшээлтэй зүйлс гарч хэнд хандахаа мэдэхгүй нэг газраа гацчихаад байгаа бол энэ буланд хандаарай. Ямар нэгэн аргаар амжилттай хүмүүсээс асуугаад ч болтугай асуултанд чинь хариулт олно. Хамтдаа зорилго өөдөө тэмүүлцгээе! Зорилготой хүнд ямар ч саад үгүй. Зорилго мөрөөдөлтэй байгаад амжилтын томъёог мэдээд тэгээд шантгалгүй хичээвэл та бүхнийг чадна аа
|