Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Аймшигт үхлийн наргиа, зугаацал - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  8-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 22
Зочид 22
Хэрэглэгчид 0
Аймшигт үхлийн наргиа, зугаацал
poster


Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм Great_Fire_of_Meireki.  Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянгад ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ.
Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамарсан аймшигтай түймэр дэгдсэн байна.


1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина.

Хамгийн зартай хараал дагуулсан эд нь Холливудын од Жэймс Дины барьж яваад осолдсон "Порше” машин юм. James_Dean#Death Энэ явдал 1955 онд болсон бөгөөд Жэймс Дин газар дээрээ нас барсан аж. Машиныг засварын газар авчирч засч байтал гэнэт нурж засварчны хоёр хөлийг нь бяц даржээ. Үүний дараа машиныг задалж зарав. Ингэхэд хөдөлгүүр, кардан голыг нь авто машин сонирхогчдын уралдаанд оролцдог хоёр жолооч худалдан авчээ. Энэ хоёр нь яг нэг өдөр, нэг уралдаанд оролцож байгаад хоёулаа мөргөлдөж нас барсан байдаг.
Поршегийн "арьсыг” нь Дины дурсгалд зориулан боогосон үзэсгэлэнд өгчээ. Гэтэл үзэсгэлэнг нээх өдөр гэнэт түймэр гарч дахин гурван хүн нас барав. Үүний дараа арьсыг засварлан Холливудын одуудын эд зүйлсийг дэлгэн үзүүлдэг үзэсгэлэнд байрлуултал тавцан дээрээс гэнэт салж унаад нэг үзэгчийн хүзүүг нь хугалан нөгөө ертөнц рүү илгээчихсэн байна. Үхэл энэ мэтээр эд зүйлсээр дамжуулан "наргих”-аас гадна бас зугаацдаг гэхэд болно.

Лиза Поттер нэртэй Англи эмэгтэйн нөхөр нь төмөр замын зөрлөгөөр гарах гэж яваад галт тэргэнд дайруулан нас барсан байна. Тэр явдлаас хойш Лиза нь тэрхүү зөрлөгөөр зам гарна гэхээсээ үхтлээ айдаг болсон байна. 11 жилийн дараа тэр эмэгтэй эхийгээ дагуулан салхилж явахдаа гэнэт төмөр замын зөрлөгөөс айдаг айдсаа ялахаар шийджээ. Тэгээд айдсаа даран төмөр зам дээр гараад зогсож байтал гэнэт галт тэрэг гарч ирээд дайраад алчихсан гэдэг. Хуваарь ёсоор хөөрхий эмэгтэйг зогсож байх тэр үед нь зөрлөгөөр галт тэрэг явах ёсгүй байсан боловч ямар нэгэн шалтгааны улмаас цагаасаа хоцорсон галт тэрэг гэнэт гарч ирснээр айдсаа дарах гэсэн бүсгүйн оролдлого эмгэнэлтэйгээр дуусчээ.

1957 онд Америкийн Калифорнид болсон Бесинжерийн гэр бүлийн мөхөл бүр ч аймшигтай. 1957 онд өрхийн тэргүүн Ричард Бесинжер нь Калифорний нэгэн гүүрэн дээр машинд мөргүүлэн амиа алджээ. Түүнээс яг хоёр жилийн дараа мөн л тэр гүүрэн дээр хүү Хирам нь машины тээшин дээрээс унасан гуалинд даруулан үхэв. Үүнээс зургаан жилийн дараа 14 настай ач нь гүүрэн дээр авирч тоглож байгаад унаж амиа алдав. Таван жилийн дараа Ричардын дүү нь нөгөө гүүрэн дээгүүр машинтайгаа гарч яваад гэнэт зүрх нь зогсож нас барсан байдаг. Энэ гэр бүлийн зөвхөн эрчүүд нь ийнхүү золгүй байдлаар гүүрэн дээр үхэлтэйгээ учирч байсан бол эмэгтэйчүүд нь маш өндөр насыг зооглосон аж. Ричардын дүүгийн нь зүрх гүүрэн дээр гэнэт хаагдаж байхад ээж нь 91 настай эсэн мэнд байж байжээ.
1998 онд Чехийн нийслэл Прага хотноо үхэл бүр ч хачирхалтай байдлаар "хошигносон” байдаг. Вера Чермакова гэгч эмэгтэй өөр хүүхэн рүү яваад өгсөн нөхрийнхөө нэр хүндийг унагаж хариугаа авахын тулд амиа хорлохоор шийджээ. Ингээд гурван давхрынхаа цонхоор үсэртэл байрных нь доор явж таарсан нөхрийнхөө дээрээс нь буучихсан байна. Нөхөр нь энэ хэргээс долоо хоногийн өмнө бүх өмчөө аваад өөр хүүхэн рүү явчихсан мөртлөө яг гайтай тэр өдөр хөрш айлынхаа хүнээс өрөө авах гээд ирж явсан нь тэр аж. Амиа хорлох гэсэн бүсгүй амьд үлдэж, харин нөхөр нь унахдаа чамархайгаараа чулуу мөргөн газар дээрээ нас баржээ.

Эцэст нь үхэл ч гэсэн хааяа нэг "амарч” наргидах талаар сонирхуулъя. 1946 онд Нью-Йоркийн дагуул жижигхэн хотод гардаг нэгэн сонины ажилтан Милдред Уэст гэгч эмэгтэй таван жилийн турш ээлжийн амралтгүй ажилласныхаа дараа хоёр долоо хоног амрахаар шийджээ. Энэ бүсгүй сонинд эмгэнэл бичих ажлыг хариуцдаг байж. Гэтэл хачирхалтай явдал болж Милдред бүсгүйн амарсан хоёр долоо хоногийн хугацаанд сониных нь 20 гаруй жилийн түүхэнд анх удаагаа тойрогт нь нэг ч хүн нас бараагүй тул нэг ч удаа эмгэнэл нийтлэгдсэнгүй. Милдредийг жилийн дараа долоо хоног амралтаа авахад нь энэ явдал мөн адил давтагдаж байжээ.

Сэтгэгдэлүүд: 6
6 | Enh <<< бичсэн | 2010-08-25 | 4:52 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Goy medee bn tnx biggrin
+ (0) -
5 | niceshot <<< бичсэн | 2010-08-21 | 8:39 PM Сэтгэгдэлтэй хуудас |
хөөрхөн л мэдээ байна.
+ (0) -
4 | TOOLS <<< бичсэн | 2010-08-21 | 7:07 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ёо яагаад дандаа аймар мэдээ ороод байнаа
+ (0) -
3 | bsk4345 <<< бичсэн | 2010-08-21 | 4:01 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yahude l yen.. wink
+ (0) -
2 | WINNER <<< бичсэн | 2010-08-20 | 10:47 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Second uneher sonirholtoi bla
+ (0) -
1 | ucoz_anhaa <<< бичсэн | 2010-08-20 | 9:11 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hahaha 1t azgui yumoo
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !