Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Айдсын хот - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 14
Зочид 14
Хэрэглэгчид 0
Айдсын хот
poster
Цагдаагийн газрын нэгэн томоохон албан тушаалтан өгсөн ярилцлагадаа цагдаагийн бие бүрэлдэхүүн зомбиг устгаж нэгэнт дийлэхгүйд хүрсэн жирийн иргэдээс бүрдсэн устгалын тусгай анги шаардлагатай байгаа тул эрчүүдийг саналаараа энэхүү ангид элсэн орж туслалцаа үзүүлэхийг гуйсан байсан. Харин хотын иргэд тэднийг хотоос зайлуулж, амар тайван хүн шиг амьдрах боломж олгохыг хүссэн хэвээрээ. Хотын өрх бүрийн нэг иргэн цагдаагийн зомби устгалын ангид ажиллах тухай хууль. Шинэ хуулийн төсөл төв хэвлэлээр гарсан, хотын иргэд дуу нэгтэйгээр дэмжсэн удахгүй батлагдах байх. Иргэд залхуу, биеэ нөөсөн арчаагүй зангаа аль хэдийнээ гээсэн ажээ. Эрчүүд нь устгалын үндсэн албанд харин бүсгүйчүүд нь арын албанд хангамж, зэвсгийн үйлдвэрлэл, мэдээлэгч гээд л салбарлаж ажиллана. Ганц авах зүйл гэвэл хотод хэрэг зөрчил огт гардаггүй болсон зөвхөн авто ослын хэрэг гэсэн хэлтэс л үлдсэн. Авто ослын хэрэг дэгдээгч нь зөвхөн улигт зомби байх учир тэрхүү хэлтэс мэдээллийн дагуу хүрэлцэн очиж хохирогч иргэдэд тусламж үзүүлэн автомашиныг зайлуулж замыг чөлөөлнө. Гэмт хэрэггүй хот боллоо гээд ямар нэмэр байх билээ. Хотод одоо хулгай дээрэм, танхай гээд ямар ч гэмт хэрэг гарахаа больсон нь сайхан хэдий ч хүн бүр амиа хамгаалах, зомбиг устгах ганцхан зорилготой нэгдсэн энэ үед гайхах зүйл огтхон ч биш гэж бодогдоно. Сар тутам нийт хэдэн хүн ор сураггүй алга болсон тухай иргэдэд телевизээр нээлттэй зарлана. Бас хэдэн зомбиг устгасан тухай баримтын хамтаар. Харамсалтай нь алга болж буй хүнээс устгагдаж буй зомбинуудын тоо ямагт бага байдаг нь ганц миний ч бус хүмүүсийн айдсыг улам ихэсгэсэн хэвээр. Мэдээллийн төгсгөлд нийт хэдэн иргэд шинээр устгалын ангид элсэн орсон болон шинээр туршиж буй зэвсгүүд үйлдвэрлэлийн явцын тухай танилцуулахад дахиад л гайтай зомбинуудаас салах итгэл найдвар төрүүлнэ. Зомби устгалын ангид онцгой гавъяа байгуулсан залуусыг шагнаж, шууд нэвтрүүлгээр оролцуулна. Охид утасдаж дэмжиж, баяр хүргэж зарим нь бүр танилцах хүсэлтэй тухайгаа шууд нэвтрүүлгээр зарлах нь хөгжилтэй ч юм шиг. Зомби аймаар, кинон дээр гардаг сүг дүрс нь яг тэр хэвээрээ. Харамсалтай нь тэд удаан биш хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ямар ч жирийн хүний багтаж үл чадах нүх хонгилоор чихэлдэн орж алга болох нь биеийнх нь хамаг яс хайлан урссан юм уу гэлтэй. Бас нилээдгүй өндөрт үсрэлдэж чадах нь гайхалтай. Зомбинууд өдөр бүр ихсэж байх мэт санагдана. Арван жилийн бага ангийн хүүхдүүд нисдэг зомби харсан хэмээн бие биеэ айлгана, бас бүх зомбиг устгах гайхалтай багаж зохион бүтээлээ хэмээн мөрөөдөнө. Азаар тэд нисдэггүй гэхдээ одоохондоо. Өдрийн цагаар хотыг амьдрал хэнбугайг ч харсан атаархмаар нам тайван баяр цэнгэл дүүрэн үргэлжилнэ. Учир нь зомби хэзээ ч өдрийн цагаар нарны гэрэлд хэзээ ч гарч ирэхгүй, тэр бүү хэл үдшийн гэрэлд ч гарч ирж үл зүрхлэх хулчгар амьтас. Гэхдээ үдшийн гэрэлд ганцаараа яваа хэнбугайруу ч болов дайрах тохиолдолд олон гарсанаар нар жаргасанаас хойш ажилтнуудаа хүргэж өгөх хамгаалалтын автобус, дуудлагын цөөн такси эсвэл устгалын ангиас өөр зүйл гудамжинд үл үзэгдэх нь хууль болжээ. Энэхүү гудамжний хуулийг зөрчсөн хүмүүс нь алга бологсдын тоог нэгээр нэмнэ. Цагдаагийн газар, тагнуулын төв газруудын хамтарсан алба хичнээн ч удаа шалгах гэж оролдоод зомбинуудыг хүмүүсийг хэрхэн авч явж, хаана аваачиж өөрийн адил зомби болгож буйг одоо болтол мэдэж чадаагүйдээ иргэдээс илүү ихээр шанална. Хүн ор сураггүй алга болно, хувцасны тасархай, хэрэглэж байсан эд зүйл, цусны дусал гээд юухан ч үлдээлгүй ор мөргүй алга болцгоож байлаа. Хамтарсан шалгалтын албаны хэд хэдэн залуус хотынхоо иргэдийн төлөө, гэр бүлийнхээ төлөө сайн дураар золиос болохыг зөвшөөрсөн. Хотын алслагдмал гэрэл багатай орчинд хэд хэдэн удаа отолт хийж үзсэн билээ. Ганцаараа зориглон үлдээд харанхуйд өрөвдмөөр сүүмийх залууг зомби довтолсонгүй. Залуугийн амийг аврах бус зөвхөн түүнийг хэрхэн яаж зомби болгохыг мэдэх, хааш нь яаж авч явахыг харах л зорилго агуулж байлаа. Хамтарсан алба хэд хэдэн удаа отолт хийж хамгийн сүүлд нь нэгэн бүсгүйгээр урхи хийж үзсэн. Хөөрхий бүсгүйгийн ар гэр зомбигийн гайгаар сүйрсэн ажээ. Тэрхүү зоримог бүсгүй шууд нэвтрүүлэгт оролцож дуусаад л отолтонд явахад хотын иргэдийн нулимс өөрийн эрхгүй урсаж байсан. Зоригт бүсгүйг урхи болгон тавиад урдын отолтоос хол илүү зохион байгуулалт нууцлалтай отолт хийсэн боловч бас л амжилтгүй боллоо. Зомби зальтай бас зохион байгуулалттай ажээ. Ийнхүү түүнийг устгахаас бус хүнийг хэрхэн яаж хулгайлан авч зомби болгож буй нь нууц хэвээрээ үлдэж байгаа нь гунигтай. Тэр өдрөөс хойш зомбиг зурагт үздэг байх гэсэн цуурхал ам дамжин тархсан. Магадгүй ч юм билүү. Хаалга онгойлгох агшинд ухасхийн дайрсан зомбинуудад хэд хэдэн хүн ноцуулсанаар бүх байр байшингийн хаалга, үйлдвэрлэл үйлчилгээний 1-р давхрын нүүрэн талыг тэр чигээр нь шилээр хийх шийдвэр гаргасан нь оновчтой хэдий ч эвгүйцмээр. Учир нь зомби шилний цаанаас тусах гэрлээс айдаггүй, хэрхэн ялгаж чаддагыг нь мэдэхгүй ч тэд бөөн бөөнөөрөө үсрэн ирж ойролцоо зогсох хүнрүү дайрах бөгөөд цонх хаалганы зузаан шилэн хаалтыг мөргөн доош гулган унацгаах нь туйлын зэвүүн үзэгдэл. Бидний айдас, тэднээс жихүүцдэгийг тэд хэдийнэ мэддэг бололтой. Тийм дээ ч тэд оройн цагаар шилэн хаалтуудыг мөргөн дайрч ойролцоох хүмүүсийн эвгүйцүүлнэ. Хэдийгээр нэвтрэн орж ирж чадахгүйг нь мэдэж байгаа ч гэлээ, тэднийг өөрсдийнх нь зүг үсрэлдэж байгааг харсан хүмүүсийн дотор өөрийн эрхгүй зарайн эвгүйцнэ. Баар цэнгээний газрууд ажиллах нь хэвээрээ боловч согтууртал уусан хүн тэнд байхгүй, харин албан газруудын хүлээн авагч болон харуул хамгаалалтууд нь аль нэг талдаа бус байрныхаа тэг дунд байрлах нь заншил болоод нэгэнт уджээ. Ажилдаа дарагдсаар суусны дараа гэнэт хамгаалалт бүхий ажлын автобус нэг л мэдэхэд явж ганцаар үлдсэнээ мэдлээ. Үүдний харуулын дэргэдээс такси дуудчихаад хүлээх зуураа ажлынхаа шилэн хаалгаар гадагш харан зогслоо. Гадаа хавар цагийн анхны бороо зөөлөн шиврэн орох нь үдшийн гэрэлтүүлэгт зүсэрч харагдаад, агаар бодвол хачин сайхан байгаа нь мэдээж. Харамсалтай нь такси иртэл хаалга онгойлгож болохгүй, учир нь гудамж гэрэлтэй хэдий ч эль хуль байгаа болохоор хаа нэгтээ муур адил гэтчихсэн байгаа өөдгүй зомби хаалга онгойлгох төдийд л холоос үсрэн гарч дайрах нь гарцаагүй. . .
Сэтгэгдэлүүд: 4
4 | spade <<< бичсэн | 2010-01-27 | 5:25 PM Сэтгэгдэлтэй хуудас |
zuvhun ene hot iim bolchihson yumuu haldvarlaad uur hotruu orchihdog yum bishuu dry
+ (0) -
3 | pun1shir <<< бичсэн | 2010-01-19 | 10:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
vrgejleliig ni udahgvi tawinaa biggrin
+ (0) -
2 | erdenebulgan123 <<< бичсэн | 2010-01-19 | 4:56 PM Сэтгэгдэлтэй хуудас |
urgeljlel ni yu bolohiin be
+ (0) -
1 | sadness <<< бичсэн | 2010-01-19 | 3:51 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Yoyo ene hotod hezeech turuhq yumsan
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !