Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Агуу Аттилагийн алдар суу, аугаа ялалтын нууц - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 19
Зочид 19
Хэрэглэгчид 0
Агуу Аттилагийн алдар суу, аугаа ялалтын нууц
poster

Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.

Гэтэл нүүдэлчин, зэрлэг гэгдэн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод түвшинд байсан Хүннүчүүд яаж тэрхүү хүчирхэг Ром гүрнийг сөгтгөн сөхрүүлж чадав? Хэрхэн хэдэн зууны турш Европ даяар түгэн дэлгэрсэн "Ромын дэг ёс”-ыг /Pax Romanica/ халж, "Хүннүгийн дэг ёс”-ыг тунхаглаж чадав аа? Хэрхэн яаж Төв болон Дорнод Европын олон аймаг, овгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж, төмөр мэт хатуу сахилгад оруулан удирдаж байв? Хүннүгийн хаан Аттилаг юуны учир үеийн үед "Хаадын хаан”, хүн төрөлхтний гэм нүглийг гэсгээхээр тэнгэр бурханаас илгээсэн "Тэнгэрийн ташуур”, "Бурханы бэрээ” хэмээн нэрийдэн, ард түмнүүд домог түүхэндээ дурсаж ирэв?

Энэ бүхний нууц нь удирдахуйн ухаан юм. Хүннүгийн хаан, "Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхолыг ихэд татсаар байна.

Өнөөдрөөс уншигчдад хүрч буй "Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” номд Аттила хааны үр бүтээлтэй амжилттай удирдах удирдлагын арга ухааныг задлан тайлбарлажээ.

Хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй байх хүнийг удирдах арга ухааны хамгийн шилдэг аргачлалыг Аттила боловсруулсан хэмээн уг номыг зохиогч Уэсс Робертс дүгнэжээ. Нөгөө талаар "балар цагийн сэлэм жад зөрөлдүүлсэн байлдаан” ч, өнөөгийн корпорацийн менежмент ч нэг л зарчимтай. Гэхдээ тэр "Балар цагийн байлдаан”-ыг сэлэм жад бариад алалцдагаас арай өргөн хүрээнд, стратеги бодлого, удирдлагын түвшинд ойлговол шүү дээ.

Аттилагийн улс төрийн бодлого, дипломат арга ухаанаас гадна удирдагч хүн ард түмэнтэйгээ, ялангуяа нэгэнт гаргасан зорилт бодлогыг нь гардан хэрэгжүүлэгч болсон шат шатны үүрэг гүйцэтгэгчидээ ямар шалгуураар сонгох, хэрхэн удирдах, зорилго, үзэл санаагаа итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зорилтоо бүрэн төгс хэрэгжүүлэх арга нь өнөөгийн удирдлагын менежментийн хувьд анхаарууштай, санаа авчихмаар, судлууштай төдийгүй алхам тутамдаа мөрдлөгө болгох зүйл байсанд л Аттилагийн алдар суу, Хүннү гүрний мандал бадралын нууц байжээ. Өнөөдрийн маш олон компанийн удирдлагууд, улс төрчид, тухайлбал АНУ-ын армийн генерал Жон Бансен, General Мotors-ын дэд ерөнхийлөгч Паул Залески, American Airlines-ийн ерөнхийлөгч Р. Л. Грэндэлл, Creative Service Inc-ийн ерөнхий захирал Нидо Кибейн зэрэг маш олон алдар цуутай, нэр нөлөө бүхий хүмүүс энэхүү номын үзэл санааг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн амжилт олсноо дурджээ.  Тэр ч бүү хэл Los Angeles Lakers-ийн хаалгач Пат Рилей хүртэл Аттилагийн стратеги, тактикаас суралцсан гэнэ.

 

Дашрамд, Эртний Хятадын Сүнзийн бичсэн "Дайтах урлаг” /The Art of War/ гэдэг Аттилагийн үетэй харьцуулбал жинхэнэ балар цагийн дайтах урлагийн номлолыг хичнээн олон төрөл янзаар тайлбарлан, янз бүр хэмжээгээр хэвлэсэн номууд АНУ-ын аль ч номын дэлгүүрт лангуу лангуу дүүрэн буйг үзэж болно. Энэ ном өдгөө дэлхийн хэдэн арван хэлээр орчуулагдаж, судлагдаж, олон ажил хэрэгч хүмүүсийн байнга уншдаг ном нь болж байдаг гэнэ. Энэ онд манай нэрт орчуулагч М.Чимэдцэрэн хятад хэлнээс Сүнзийн энэхүү алдарт "Дайтах урлаг” номыг орчуулан монгол түмнийхээ оюуны мэлмийд өргөн барьсан юм. Сүнз "Дайтах урлаг” гэдгийг өнөө цагийн хүнтэй харьцах урлагийн түвшинд боловсруулж орхижээ.

Аттилагийн удирдахуйн ухаан ч мөн түүн лугаа адил юм. Ямар ч цаг үед, ямар ч нийгэм оршиж буйгаас үл хамаарах мөнхийн зарчмуудыг тэрээр бүхий л үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байжээ. Аттилагийн удирдахуйн ухаан, ялангуяа цэргийг засах, дайснаа ялах ухаан нь Чингис хааныхтай бүхий л талаар маш ойрхон байдгийг зориуд онцлох хэрэгтэй юм.

Ялангуяа өнөөдрийн манай төр засаг хямарч, эх адгаа, сайн муугаа сайтар ялгаж, салгаж чадахгүй болсон цаг үед Аттилагийн удирдахуйн арга ухаан, бодлого нь түүний удам салтар болсон бидэнд олон санаа өгч, шинэ сэргэг итгэлийг тэтгэх байх гэдэгт итгэж байна.

Ингэхэд Аттилаг монгол угсаатан мөн, биш гэсэн маргаан түгээмэл байдаг ч олонхи судлаачид Хүннүг эртний монгол угсааны аймаг мөн хэмээн үзсэн. Тухайлбал Мкговерн, Даниэл Кохен, Патрик Ховард, Жосеф Гүнэс, Прицах Омелжа, Нигэл Мэн, И.В. Константинов, Е.Болше, С.И.Руденко зэрэг өрнийн олон судлаачид ийм л байр суурийг илэрхийлдэг. Монголын маань толгой түүхчид болох А.Очир, Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Б.Ширэндэв, Ж.Болдбаатар, Л.Жамсран, Ц.Ишдорж, Д.Цэвээндорж нарын найруулан эмхэтгэсэн Монголын Улсын түүхийн I ботид түүх, угсаатны зүй, соёл, археологийн олдвор зэрэг олон судалгаанд үндэслэн Хүннүчүүдийг язгуурын монгол аймаг болохыг дурдан бичсэн байна. Ялангуяа нэрт түүхч Г.Сүхбаатар агсан "Монголчуудын эртний өвөг” номондоо "Хүннүд холбогдох антропологийн мэдээнээс үзэхэд Хүннү нарыг монгол угсаатан гэж бүрэн болно”, "Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл мөн гэх бүрэн үндэс байна” гэсэн байна.

Тэгэхээр Аттилагийн оюуны өв нь юутай ч монголчууд бидэнд юу юунаас илүү хүртээлтэй байх учиртай хэмээн бодож, энэхүү номыг яаравчлан хэвлүүлэхийг зорьсон билээ.

 

Аттилагийн тухай домог, тууль Европын нэлээд хэдэн оронд хэдэн зууныг дамнан үлджээ. Мажаруудын домогт эрт цагт Алтайн уулсаас нүүдэллэн ирсэн хүчирхэг овгийн тэргүүн Аттилагийн тухай маш тодорхой дүрсэлсэн нь бий. Кэйт Середийн "Цагаан буга” хэмээн домгийн номонд Аттилагийн тухай, Хүннү нарын анхны их нүүдлийн тухай, тэдний шүтээн, гарал үүслийн тухай өгүүлжээ.

Герман болон Скандинавын орнуудын дунд өргөн дэлгэрсэн "Небулингуудын дуулал” хэмээх ихэд алдартай туульд Аттила хааныг тод томруун дүрсэлсэн нь бий. Эртний Ромын түүхч Марселинус, Жорданис/Готын/, Прискус нар Аттилагийн түүх намтрыг бичин үлдээж, тэр цагаас хойш үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан ба одоо ч судалгаа шинжилгээ нь үргэлжилж, кино ч бүтээгдсээр байна. Өнөөдөр Берлин, Вена, Будапешт, Ром зэрэг европын төдийгүй хүн төрөлхтний соёлын томоохон төв болсон хотуудад Аттилагийн нэрэмжит талбай, гудамж, хөшөө бий. Мөн Хүннүгийн нэртэй тосгон, уул, ус цөөнгүй байдгаас гадна Ижил мөрний нэрийг Аттилагийн домгийн нэгэн нэр болох Этцилтэй холбосон домог ч байдаг байна. Дорнод болон Төв Европт хөх толботой хүүхдүүд төрөх үзэгдлийг судлаачид олон жил судалсны эцэст Төв азиас халин ирсэн Хүннү нартай холбоотой болохыг олж тогтоосон гэжээ. Ер нь Мажарт хөх толботой хүүхэд цөөнгүй төрдөг бөгөөд хэдэн жилийн өмнө өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээсэн хэдэн мянган унгарчууд холбоо байгуулж байсан төдийгүй Мажарын төрийн зүгээс тэдэнд онцгой анхаардаг талаар мэдээлэл сонсогдож байсан билээ. Францад ч хөх толботой хүүхэд төрдөг тохиолдол ч мэр сэр гардаг байна.

Хүннүчүүдийн Европт хийсэн цөмрөлт нь зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгуудыг баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрахад хүргэж, улмаар "Pax Romanica” –г бүрмөсөн нурааж, өнөөгийн "Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Зарим түүхчид Аттилагийн Хүннүгийн Европт орсон цөмрөлт нь энэ бүс нутгийн түүхэнд хожмийн Бат, Сүбээдэй нарын довтолгооноос хол илүү гүнзгий ул мөр үлдээсэн гэжээ.

Аттила хааны тухай бичсэн үй олон том, туурвилууд дотроос 1988 онд Уэсс Робертсийн бичсэн энэхүү "Хүннүгийн Аттила хааны удирдахуйн ухааны нууц” хэмээх ном хамгийн дээд амжилтанд хүрч,  Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дахин дурдахад илүүдэхгүй.

Барууны ертөнц Өвөг Монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг бахдан шагширч, үлгэрлэн дагаж байхад Монголчууд түүнээс хоцрох учир юу билээ. Үгүй ядахдаа сайтар танилцах нь зөв болов уу.

2009 оны 11 дүгээр сар 5

 

АТТИЛА ХААНЫ УДИРДАХУЙН УХААНЫ НУУЦ

номын тухай

 

"Агуу ном…Цагийг элээх зарчмууд”

Х. Росс Перот /тэрбумтан, АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч/

 

"Хүчирхэг бөгөөд урам зориг оруулагч ном! Та энэ номыг уншаад удирдан залах чадварынхаа ихэнхийг нээн гаргана.”

Уэйн В.ДайерPh.D.,

 

"Гайхамшигтай!”

Уильям К. Курс, Адольф Курс Корпорацийн захирал

 

"Удирдлагын ухааны чиглэлээр миний уншсан хамгийн оригинал бөгөөд урам сэргээсэн ном.”

Роберт Шулер, бестселлер номуудын зохиогч

 

"Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”

Скотт ДеГармо, "Амжилт” сэтгүүлийн эрхлэгч

"Нэрийг нь хараад буруу ойлгож болохгүй. Удирдлагын ухааны гайхамшигтай уран энэ бүтээл ухааны урам сэргээсэн, нэн уран нарийн гаргалгаатай, Аттилагийн ялалтаас ялалтад гэсэн үзэл санаагаар дүүрэн байна. Уншихад амар… мартах боломжгүй!”

Денис Уэйтли, Ph.D., "Ялалтын сэтгэл зүй ба Агуу ихийн үр” бестселлерийн зохиогч

 

"Сүүлийн хэдэн жил би бизнест амжилт олох тухай өгүүлсэн хориод ном уншсан. "Хүннүгийн хаан Аттилагийн удирдлагын ухааны нууц” бусад тэдгээр номыг бүгдийг нь нийлүүлснээс ч илүү ухаантай ном.”

Жеймс Петтерсон, Walter Thompson Ink  корпорацийн ерөнхий захирал

 

"Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” гялалзсан амжилттай удирдлагын тухай мэргэн санаагаар дүүрэн байна. Энэ бол нийтлэг агуулгатай удирдамжийг бүтээлчээр танилцуулсан ном. Би үүнийг "Ажил хийх хүмүүсээр хүнд бэрх ажлыг яаж хийлгэх вэ” гэж нэрлэмээр байна. Гэвч сонирхол татах нэр биш байх л даа. Гэхдээ л ингэж нэрлэмээр байна. "

Р. Л. Грэндэлл, American Airlines-ийн ерөнхийлөгч

 

"Энэ бол удирдлагын бүх нарийн ширийн зүйлийг нэгтгэн ер бусын ойлгомжтой хэлээр илэрхийлсэн ном юм. Бид нойр хүрэм ядаргаатай зүйлсийг үүнээс өмнө мөн ч олныг уншсан даа. Энэ ном ямар ч эрин цаг, ямар ч үндэсний удирдагчдад шинэлэг, маш энгийн, утга төгөлдөр ном.”

Жорж Кофман, American Rocket Company-ий ерөнхийлөгч

"Жинхэнэ классик ном! Удирдахуйн ухааны нууцыг заавал унших хэрэгтэй. Бизнесийн болоод бусад жинтэй салбарын удирдагчдад тохирох агуулга төгс жор бүрэн байна.”

Жой Тисман, Washington Redskins

 

"Уэсс Робертс сайн найз Аттилагийнхаа тусламжаар энэ сайхан номыг судлах хэн бүхэнд удирдлагын нууцыг нээж өгчээ. "Хүннүгийн хаан Аттилагийн удирдлагын ухааны нууц” бол уншихад хамгийн шинэлэг санаагаар дүүрэн, сонирхол татсан, мэдээлэл ихтэй ном болжээ.

Виктор Киам, Remington Products-ийн ерөнхийлөгч


"Энэ бол удирдлагын ухааныг … маш  их сэтгэлтэйгээр үзүүлэх өөр нэг замын тухай агуу санаа мөн. Би өөрийнхөө ажилд энэ зохиогчийн олон санааг ашиглана”.

Пат Рилей, Los Angeles Lakers-ийн хаалгач

 

"Хүннүгийн хаан Аттилагийн удирдлагын ухааны нууц” ном нь удирдлагын ухааны тухай цаг хугацаагаар шалгагдсан зарчмуудыг уран нарийн харуулж байна. Өнөөгийн менежерүүдэд уншууштай зүйлээр баян энэ ном хувь хүмүүст өөрсдийн удирдлагын чадамжаа хэрэгжүүлэх эрч хүчийг өгнө.

Доктор Рам Чаран, "Стратегийн менежемент” номыг зохиогч

 

"Менежментийн тухай номоо гэгээн нэртэй холбох сайхан завшаан тохиолдсон боловч Аттила надад ийм үнэт зөвлөгөө өгнө гэж үнэндээ бодоогүй. Энэ номыг уншицгаа гэж зөвлөе”.

Н.Аугустин, Martin Marietta корпорацийн ерөнхийлөгч

 

"Гүн утгыг илэрхийлэх ерийн бус хандлага…удирдлагын ур чадвараа хөгжүүлж, өсч өөдлөхийг хүссэн хэнд ч хамгийн тустай ном”.

Нидо Кибейн,  Creative Service Inc-ийн захирал

"Аттила өнөөгийн ямар ч корпорацийг гялалзтал удирдаж чадах байсан”.

Эндрю Калоин, Resource Group-ийн ерөнхий захирал

 

"Унших хэрэгтэй…”Нэг минутын менежер”-ээс хойш гараагүй хамгийн чухал ном”.

Мемфис  Business Journal

 

"Би энэ номыг арваад удаа уншлаа. Унших бүрийд надад ухаан хайрладаг юм. Олон хүний өмнө хариуцлага хүлээсэн хэн ч унших ёстой ховорхон ном гэж бодож байна”.

Паул Залески, General Мotors-ын дэд ерөнхийлөгч

 

"Маш уран нарийн ёжлолыг их сайн хийсэн нь гүн ойлгоц өгч байна. Энэ бол удирдлагын техникийг уншихад дөхөм хэлбэрт оруулах хосгүй зам юм байна”.

Жон Бансен, АНУ-ын армийн генерал

 

"Номын төгсгөлд байгаа "Аттилаизм”-ын хэсэг бол миний уншсан удирдлагын ухааны талаарх бүх ойлголтыг дээд зэргээр нэгтгэн дүгнэсэн байна. Тэрхэн хэсэг гэхэд л энэ номын үнээс олон дахин давуу юм. Удирдагч  бүр өглөө бүр энэ хэсгийг уншиж байвал сайнсан”.

Майкл ЛиБауф, "Хэрэглэгчдийг хэрхэн ялж, яаж тогтоох вэ?”, "Дэлхий дээрх хамгийн агуу менежментийн зарчим” номуудын зохиогч

 

"Америкийн менежер бүр уншиж, тархиндаа шингээх ёстой ном. Би хангалттай магтаж чадахгүй, гэхдээ Уэсс Робертс Аттилаг шинээр амьдрууллаа”.

Альберт Ли, "Намайг Рожер гэж дуудаарай” номын зохиогч

 

"Удирдахыг хүссэн хүмүүст олон жил үйлчилж ирсэн удирдлагын зарчмуудыг өнгө дүрсээр харах хандлага юм”.

Кеннет Бланкард, "Нэг минутын менежер” номыг хамтран зохиогч

 

 

"Удирдагч болохыг хүсч байгаа хүн юуны өмнө өөрийгөө бусдад үнэнээр таниулахыг тууштай хүсэмжилж, үүнийг хамгийн шударга замаар биелүүлбэл зохино”

Энэ хэсгийг маш томоор бичээд, Саарал ордны бүх хаалган дээр бичиж хадвал зохилтой.

 

***

Гайхалтай. Бидэнд одоо ч хэрэгтэй сургааль. Үүнийг биелүүлдэг бол бид арай дээр байхсан.

 

***

Энэ ухааныг заавал удирдагч гэлтгүй монгол хүн бүр суралцвал зохино. Би өнөөг хүртэл хамгийн сул дорой хүн явж иржээ. Ингэж амьдарч болохгүй юм байна гэдгээ ухаарлаа. Энэ зөвлөмж дээр гарсан үг бүрийг өөртөө тунгаан тусгаж өөрийгөө засаж залруулж явах болно. Өөрөөр хэлбэл амжилттай сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, бодлого төлөвлөгөөндөө эдгээр зөвлөмжүүдийг тусгаж ашиглана гэсэн үг.

Номыг уншсан монгол залуусын санал бодлоос

Б.Номинчимэд

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !