Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 13
Зочид 13
Хэрэглэгчид 0

7:43 PM
Афганистанд 100 террорист бий.

ВАШИНГТОН. /РОЙТЕР/. Афганистаны нутаг дэвсгэрт «Аль-Каида»-гийн 100 орчим террорист үйл ажиллагаа явуулсаар байна гэж Төв Азийн энэ улс дахь АНУ болон НАТО-гийн цэргийн командлагчийн орлогч, дэслэгч-генерал Дэвид Родригес үзэж байна.
«Террористууд талибуудад шаардлагатай нөөц бүрдүүлэх, босогч бэлтгэх талаар бодитой тусламж үзүүлж байна» гэж тэрбээр Кабулд сэтгүүлчидтэй уулзахдаа тэмдэглэжээ.
Родригесийн хэлснээр, «Аль-Каида» бүлэглэл Афганистан дахь эвслийн хүчнийхэнд илүү хүчтэй эсэргүүцэл үзүүлэхийн тулд зөвхөн талибуудтай төдийгүй, бусад хэт давруу үзэлт бүлэглэлүүдтэй «янз бүрийн түвшинд» идэвхтэй хамтран ажиллаж байна.
«Усама бен Ладеныг устгасан нь «Аль-Каида» талибуудтай хамтран ажиллахад нөлөөлж байгаа эсэх талаар дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байна» гэж дэслэгч-генерал цохон тэмдэглэжээ.
Бен Ладеныг устгаснаар Америкийн цэргийг Афганистанаас гаргах үйл явцыг түргэтгэх эсэх тухай асуултад хариулахаас Родригес зайлсхийсэн байна. Цэргүүд гэртээ харих талаар «тодорхой шийдвэр хараахан гараагүй» байна гэж тэрбээр хэлжээ.
Афганистаны байдал таатай байвал энэ оны долдугаар сараас цэрэг гаргах ажиллагаагаа эхэлнэ гэж ард түмэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амласан билээ.
Одоо Афганистанд Америкийн 100 мянган цэргийн албан хаагч байна. Тэдэнд НАТО-гийн гишүүн орнууд болон бусад түнш орны 50 мянга орчим цэрэг тусалж байгаа юм. Талибууд болон бусад хэт давруу үзэлтнүүдийг оролцуулаад нийтдээ 25-30 мянган хүн эвслийн цэргүүдтэй байлдаж байна.
2001 оны 10 дугаар сараас хойш Афганистанд Америкийн 1460 гаруй цэрэг, офицер амь үрэгдэж, 11300 гаруй цэрэг шархаджээ.
З.Амгалан
Category: Сонин хачин | Views: 996 | Added by: mnm_norovoo | Rating: 5.0/1
Total comments: 6
6 dx_demon  
0
террористuud amerikiig ustguul taarna

5 xeree3  
0
bugdiin xulsluj abchiraad deedsuudiin nersiin jagsaaltiig ugchix yumsan daa cool cool cry cry

4 sadness  
0
Мэдмээр юм байна баярлалаа

3 mnm_norovoo  
0
thx

2 WINNER  
0
Goe medee bna norovoo happy

1 lord_kill333  
0
aimar ain

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  5-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz