Spyware, adware, malware г.м компьютерын шавьж
хорхойг олж устгадаг, нөгөө Registry гэх толгой үснээс их алдааг засдаг,
системийн тохиргоог оновчтой зөв болгож засдаг, илүү дутуу shortcut -
уудыг цэгцэлдэг, компьютерын хэрэггүй түр файл болон түүхүүдийг устгаж
хатуу дискний хэмжээ нэмэгдүүлж компьютерыг янзалж өгөх ...
г.м үйлдлүүдийг ямар ч үнэ төлбөргүйгээр хийдэг програм хүргэж байна.
Гэхдээ мэдээж лицензтэй оюуны өмч болохлоор бид үнэлэх ёстой тиймээс зарим үйлдлийг хийхэд төлбөр төлөх хэрэгтэй болно.
Харин дээр дурдсан маш хэрэгтэй үйлдлүүдийг
төлбөргүй хийнэ үүний тулд та програмыг татаж аваад Quick Care эсвэл Deep Care гэсэн сонголтыг дарж компьютероо нэг сайн бүх алдааг нь хайлгуулж дотроос нь засах боломжтой.
Анх програмыг суулгаад Deep Care хийсэн нь дээр . Учир нь таны төсөөлж ч барамгүй их алдааг компьютероос чинь олох болно тэгээд мэдээж сүүлд нь засна
Харин дараагаас нь тодорхой хугацаатайгаар Quick Care хийгээд байвал таны компьютер маш алдаа багатай ажиллана.