Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

3:40 PM
2010 онд Роботын олимп болно




Манай урд хөрш БНХАУ энэ онд роботын олимп зохион байгуулахаар болжээ. Энэхүү олон улсын арга хэмжээ Харбин хотод болох бөгөөд хүний гараар бүтсэн роботууд спортын 16 төрөлд өрсөлдөх аж. Роботын олимпод өрсөлдөх "тамирчид” нь хөнгөн атлетик, дугуй гэх мэт олимпийн төрөлд багтдаг спортоор өрсөлдөх чадвартай байх ёстой ба яг хүн шиг бүтэцтэй буюу хоёр гар, хоёр хөлтэй, харин ямар нэг дугуй, хүрд байх учиргүй юм.

Роботын олимпийг зохион байгуулагчдын зүгээс энэхүү томоохон тэмцээнд дэлхийн улс орнуудын 100 гаруй технологийн сургууль оролцоно хэмээн тооцоолж байгаа аж. Харбин хотын технологийн дээд сургуулийн бүтээсэн роботын хөлбөмбөгийн багийг бүтээх судалгааны баг сүүлийн үед амжилттай байгаа учир зохион байгуулагч хотоор Харбин хотыг сонгожээ. Олон улсын чанартай энэхүү арга хэмжээг зохион байгуулах эцсийн товыг зарлаагүй бөгөөд одоохондоо тэмцээнийг ивээн тэтгэх хувь хүн, байгууллагыг хайж байгаа гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Хятадад зохиогдох энэхүү роботын олимпийн наадам нь "RoboGames”-тэй төстэй юм. "RoboGames” тэмцээнд оролцож буй роботууд нь спортын төрлөөр өрсөлддөг ба энэ оны тэмцээн ирэх дөрөвдүгээр сард Калифорнид болох ажээ. Мөн коктейл найруулдаг, тамхи асаадаг, үйлчлүүлэгчтэй харилцах чадвартай роботуудыг өрсөлдүүлдэг "Roboexotica” нэртэй тэмцээн жил бүр зохиогддог байна. Харин робот бүтээгчдийн оролцдог хамгийн том уралдаан, тэмцээн нь роботын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. 2009 оны ДАШТ-д 35 улсын 400 гаруй багийн робот оролцсон бөгөөд энэ оны тэмцээн зургадугаар сард Сингапурт зохион байгуулагдах ажээ.
Category: Сонин хачин | Views: 768 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 3
3 Wikinoy  
0
goe ain biggrin

2 tsogtoo  
0

1 TOOLS  
0
NADAD BAIGAA ENE TER

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz