Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

2009 оны онцлох 10 үйл явдал - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 15
Зочид 15
Хэрэглэгчид 0
2009 оны онцлох 10 үйл явдал
poster

Эх сурвалж : Үнэн Сонин

Оюутолгойн эрдэнэс гийж, гялбахыг хүлээж байна

Олон жилийн хүлээлт хэдий ч үзэглэгдсэн гэрээ цаасан дээрээсээ хальж, гарт маань баригдаж, гэрт минь хэзээ гийгүүлэхийг тэвчээртэй хүлээж байна. МАХН, АН-ын хамтран байгуулсан Засгийн газар энэхүү гэрээг байгуулснаараа түүхэн амжилт. Сайн, муу, сайхан муухай гэж гоочлох нь олон ургальч үзэл, ардчилсан нийгмийн ард түмний байх ёстой шүүмжлэл. Гагцхүү өнөөгийн улстөр, нийгмийн хамгийн боломжит хөрснөөс төрсөн хөрөнгө оруулалтын гэрээ энэ гэдэгт итгэл төгс байна. Ерөөсөө орчин цагийн эдийн засаг улстөрөөс илүү даяаршиж, нэгээс нөгөө нь хамаарах хамаарал газар нутаг, хэл соёлыг гэтлэн довтолж эхэлсэн. Тиймээс харь гүрний техник, технологийн хөгжлийн үзүүрээс чангахан шиг атгаж хөрсөн доорхи баялгаараа хөгжлийн эхлэлийг тавих боломжоо энэ онд монголчууд баталгаажуулж чадсан нь амжилт.
Одоо эх оронч сэтгэл, эцэж цуцахгүй хөдөлмөр дээр нь оюун санааны төлөвшлөө хөвчрүүлбэл бид бусдаас дутахгүй нь. Ирэх он жилүүдэд монголчуудад сайн сайхан амьдралын гэрэл гэгээ хурцаар гялбана гэхэд эргэлзэхгүй байна.

С.Баяр улстөрийн соёлыг харуулав

Улстөрийн соёлын нэгэн хэмжүүр Монголын улстөрд гарсан. Хамтарсан Засгийн газрыг байгуулж, хөгжлийн түлхүүрийг түлхүүрдэж өгөөд Ерөнхий сайд С.Баяр албан тушаалаа шилжүүлсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг яахын аргагүй мөн. Эргэлзээ, тээнэгэлзээ, хардлага, сэрдлэгийг төрүүлсэн авч эцсийн дүндээ хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэхээс аргагүй шийдвэр С.Баярынх байсан юм. Эрх мэдэлд эрдэж хүрээд түүнээсээ татгалзаж чадна гэдэг хувь улстөрчийн хувьд бахархам хийгээд гайхалтай алхам байлаа. Зүй нь манай улстөрийн үйл амьдралд байгаагүй үзэгдэл болохоос хүн ёсны соёл иргэншлийн жишгээс гажих юмгүй. Эрүүл явахад улсын наадам үзнэ гэдэг үг бий. Хамтарсан Засгийн газрыг байгуулж, тэргүүнээр нь жил гаруй ажиллахдаа С.Баяр сайн ажилласан гэсэн үнэлэлтийг ард түмнээсээ авсан юм.

Тэрбээр өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албанаасаа чөлөөлөгдөхөд танхим цаашид хэрхэн ажиллах вэ гэдэг нь хууль эрх зүйн хүрээнд салаа ойлголтуудыг бий болголоо. Хуулийг олон эрх ашгийн үүднээс тайлбарлаж, шалтгаан бус шалтаг зааж Засгийн газрыг ганхуулах гэсэн санаархал нь улстөрийн хүрээнд маргаан дэгдээсэн. Гэхдээ С.Баяр ийм эрсдлийг тооцохгүйгээр дараагийн алхмаа хийгээгүй. Бүгдэд тээг тавьж, хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөлийг хуулийн хүрээнд тогтоож чадсанаараа үнэлэмжээ өөд өссөн билээ. Одоо тэрбээр эрх баригч хүчний намын даргын хариуцлагатай үүргийг хүлээж байна. Хамтарсан Засгийн газрын дараахь тэргүүн С.Батболд боллоо. С.Баярын санал болгосон халаа нь тэр байв. С.Батболдыг С.Баяр ингэж үнэлсэн. Эрч хүчтэй, эдийн засгийн ухаанд өөрөөс нь хэт давуу, аядуу, Монголын төрд энэ зэргийн албан тушаалд хүрэх улстөрч гэсэн юм. Ерөнхий сайд С.Батболдод тавих үнэлгээ эрт ч суурин дээрээ бат зогсч буй Засгийн газрыг ажиллуулахад саадгүй байна.

Ардчиллыг бэхжүүлэхэд алдах эрхгүй

Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн 20 жилийн ой тохиолоо. Алдаа, оноогоо эргэн харсан өндөрлөг. Сэтгэлгээний уур амьсгал өөрчлөгдөж, ардчиллыг өмчирхөх сөргөлдөөнийг няцаалаа. Ардчилсан нийгэмд шилжсэн шилжилт бол дэлхийн олон улс орны өөрчлөлтийн цаг хугацааны хувьд тохиосон давалгаа. Монгол орон улстөр, нийгэм, эдийн засгийн тогтолцоондоо эргэлт гаргаж ардчилсан орон болсон.
Ардчиллыг хөгжүүлээд 20 жил болоход ардчилал бидэнд юу өгөв гэдгээ эргэцүүлэн дэнслэв. Ардчилал ард түмний өмч, ардчилал бол анархи биш гэдгийг ухаарч, өөрөөр харж чадсан нь бидний ололт байлаа. МАХН нийгмийн ардчиллыг бэхжүүлэх зорилгод тэмүүлэн ардчиллын тухай ойлголтыг өөр шатанд шилжүүлсэн. Түүнээс гадна ардчилсан өөрчлөлтийн 20 жилийн ойг тэмдэглэх явцад нэгэн зүйл содон ажиглагдлаа. Энэ нь ардчилсан өөрчлөлтийг удирдсан, дэмжсэн эх оронч монгол хөвгүүдээ ялгалгүй үнэлсэн нь олзуурхам. Ж.Батмөнх агснаа дурсан үйл хэргийг нь хүлээн зөвшөөрч гавъяаг нь мөнхжүүлсэн. Ерөөс ардчилсан өөрчлөлт хэрхэн бий болж, цааш хэрхэн замнасан түүхэн үйл явдлаа энэ цаг хугацаанаас бодитоор харж чадсан нь ардчиллын 20 жилийн томоохон амжилт байсан юм. Улстөрийн талцал, сөргөлдөөн ардчиллыг өмчирхөн түүний үнэт зүйлийг гуйвуулж байснаа ухаарсанд олон нийт талархалтай хандав. Төр, засгийн хэмжээнд ч ардчиллын ойгоо хүндэтгэн тэмдэглэв. УИХ хүндэтгэлийн чуулган зарлан хуралдуулж, одон тэмдэг, урамшуулал ч багадаагүй юм. Ямар ч байсан ардчилсан нийгмийг сонгож өдий зэрэгт хүргэсэн Монгол Улс хэний ч өмнө нүүр бардам болжээ. Одоо ардчиллаа бэхжүүлэхэд өмнөх шигээ алдаж эндэх бидэнд байхгүй болсон. Сургамж, туршлагаа хуримтлуулж хурааж, ухаарч явах ухаан энэхүү 20 жилд тогтонгишив.

Ялалт ба ялагдал

Энэ жилийн хоёр сонгууль улстөрийн гол хоёр нам МАХН, АН-д ялалт, ялагдлын аль алиныг авчирсан билээ. Ялалт, ялагдлын үнэ цэнийг мэдрүүлсэн шил дарсан сонгуулийн эхнийх нь тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёул нийгэмд танигдсан, нэр хүндтэй нэр дэвшигчид учир сонгуулийг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон. Хэн нь ямар үг хэлэхийг, хэнийх нь сурталчилгааны баг ямар пиар дэглэж дэлгэхийг олон нийт сарын турш нүд салгалгүй ажигласны эцэст Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдов. Сонгуулийн үр дүнг шууд хүлээн зөвшөөрсен МАХН-ын нэр дэвшигч, МАХН-ын удирдлагуудын мэдэгдэл улстөрийн соёлын нэгэн жишиг болон үлдлээ. УИХ-ын 2008 оны сонгуулиар АН ялагдлаа хүлээн зөвшөөрч ард түмний сонголтыг хүндэтгэсэн бол долдугаар сарын 1 хэмээх түүхэнд хараар бичигдэх үйл явдал өрнөхгүй байж дээ гэх бодол тухайн үед хэн хүнгүй төрж байсныг нуух юун. Удаахь нь Ерөнхийлөгч төрүүлсэн тойрогт явагдсан Чингэлтэйн нөхөн сонгууль. Намуудын рейтинг, чансааг сорьсон гэдэг утгаараа жижиг тойргийн том тулаан ч гэж нэрлэгдэж байлаа. Ерөнхийлөгч төрүүлсэн тойрог нөхөн сонгуулиар ч цэнхэртэх найдварыг АН-ынхан тээж байсан ч чингэлтэйчүүд МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтыг сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуулиар АН ихэнх саналаа нийслэлээс "түүсэн” бол МАХН-д итгэх сонгогчдын итгэл урьдын адил байгааг Чингэлтэйн нөхөн сонгууль харуулсан юм.

Сонгууль товынхоо дагуу болдгоороо болно, гагцхүү цаашид бид сонгуулийн одоогийн тогтолцоогоо голсон атлаа зүтгүүлээд байх уу эсвэл өөрчлөх үү гэсэн сонголтын өмнө ирээд байна. Энэ жилийн том жижиг хоёр сонгуулийн сурталчилгаа багагүй хэл ам, шүүмжлэл дагуулсан. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох МАХН, АН-ын хамтарсан ажлын хэсэг пропорциональ тогтолцоог сонгох саналд нэгдээд байгааг нийгэм үнэлж байна. Єөрчлөх цаг нь ч болжээ.

МАХН-ын хөгжлийн хөтөлбөр бусад намд жишээ болоосой

Монголын улстөрийн ууган хүчин МАХН-ын санаачлан баталсан "МАХН XXI зуунд” хөгжлийн хөтөлбөр энэ оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн. МАХН-ынх мэт боловч энэ хөтөлбөр монголын улстөрийн өнөөгийн намуудын үйл ажиллагааг оношилсон олон нийтийн үнэлэлт дүгнэлтэд суурилснаараа цаашид хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний луужин болжээ. Єөрөөр хэлбэл, улстөрийн намууд олон түмний сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц үйл ажиллагаа явуулахын тулд өөртөө онош тавьж өөрчилж шинэчлэхээс эхлэх ёстойг харуулсан томоохон хөтөлбөр гэж үнэлж байна. Нийгмийн хөгжил, олон нийтийн сэтгэхүйн хурдтай зэрэгцэн намуудын төлөвшил, шинэчлэл, үйл ажиллагааг цоо шинэ "нүдээр” харах шаардлага зүй ёсоор урган гарч буй. МАХН энэ эрэлт хэрэгцээг хамгийн түрүүнд мэдэрчээ. "МАХН XXI зуунд” хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш. Иргэдийн санаа бодол, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанууд дээр үндэслэн боловсруулагдсан учраас хэрэгжих бүрэн боломжтой. Цаг үеийнхээ шаардлага, онцлогоор тухай бүр баяжигдан хэрэгжих өргөн орон зайг хамарсан хөтөлбөр. Давуу талаа бататгаж сул талаа нөхөж, хөтөлбөрт дэвшүүлсэн зургаан багц зорилтоо ягштал биелүүлэхийг л эрхэмлэх нь чухал. Ирэх жил дахин үргэлжлэх "Нийгмийн ардчиллын аян”-ы хүрээнд МАХН ард түмнээ сонсох жил болгон зарлахаар төлөвлөж байгаа. Ард түмнээсээ асууж, ард түмэндээ асуугдах 2010 онд хөтөлбөрийн эхний зорилтууд хэрэгжиж, эхлүүлсэн ажлууд улам төгөлдөржих юм.

Ийн МАХН бусад улстөрийн хүчнүүдэд шинэ босго тогтоож өглөө. Монгол Улсад 20 гаруй улстөрийн нам бүртгэлтэй хэдий ч өөртөө дүгнэлт хийж хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлсон нь хуруу дарам цөөн. Бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс шинэ зууныхаа онцлог хийгээд хөгжлийн хурдтай нийцэхүйц, олон түмний эрэлт хэрэгцээнд тулгуурласан хөтөлбөр бусад намуудад ч үгүйлэгдэж байна.

Банкуудын дампуурал

12 жилийн өмнө банкны салбарт тохиосон дампуурал бар жилийн босгон дээр ахин гарлаа. 40 гаруй тэрбум төгрөгийн хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж амжсан Анод банкны араас нэгэн цагт зогсолтгүй эргэлдэх хүрд гэгдэж байсан Зоос банк дампуурлаа зарласан. Хачирхалтай нь Зоос банк өмнөх улирлын тайландаа хэвийн ажилласан хэмээн тайлагнасан атлаа гэнэт л алдагдалтай болж, дампуурлаа зарласан нь олны анхаарлыг эрхгүй татсан. Єдгөө тус банк 100 хувь төрийн өмчит банк болов. Vүний хариуд төр тодруулбал, татвар төлөгчид Анод банкны 60, Зоосыг Төрийн банк болгож, хөл дээр нь босгоход шаардагдах 100 тэрбум, нийт 160 тэрбум төгрөгийг нуруундаа үүрч үлдлээ. Учир нь банкууд дампуурахтай зэрэгцэн УИХ Хадгаламжийн баталгааны хуулийг баталсан юм. Харин Төвбанкны зүгээс эдгээр банкинд байгаа иргэдийн хадгаламжийг эргэн төлсөн төсвийн хөрөнгийг дахин төвлөрүүлэх боломж бийг баталдаг. Гэхдээ итгэл эрсдэл болон хувирахгүй гэдгийг цаг хугацаа л харуулах биз. Єнөөдрийн хувьд энэхүү дампуурлын хариуцлага тухайн банкуудын удирдлага болон олон тэрбум төгрөгийн зээл, зээлийн үлдэгдлээ төлөлгүй цайрсан том зээлдэгчдэд ногдох ёстой ч төр хамаг ачааг үүрлээ. Cap, улирал бүрийн хяналт шалгалтаа тогтмол хийсэн үгүй нь үл мэдэгдэх Монголбанкны нэр цэвэр үлдэх шинжтэй. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монголбанкны үйл ажиллагаатай танилцахаар ажлын хэсэг байгуулсан. Єөр өнцгөөс харсан дүгнэлт эндээс гарна гэдэгт найдъя.

Банкны салбарын үйл ажиллагаа үргэлж ийм бүтэлгүй байгаагүй. Улирч буй онд арилжааны хоёр том банк нэгдэн нийлснээр банкны системийн хэмжээнд түүхэн алхам болсон. Тодруулбал, Хадгаламж, Монгол шуудан нэгдэж дүрмийн сан нь 48.2 тэрбум төгрөгт хүрснээрээ улсын хэмжээнд толгой цохисон банкуудын нэг болж чадав. Энэ үйлдэл ч тус салбарын эрүүлжих итгэлийг монголчууддаа төдийгүй гадны донор байгууллагуудад төрүүлсэн юм. Гэвч зарим банкны үйл ажиллагаа ч доголдолтой буй сураг банкинд итгэх бидний итгэлийг сааруулсаар л байна.

Гайтай гахайн ханиад

Монгол хүний зан юмсан уу, шинэ жил, наадам цэнгүүн гээд өнөө муу гахайн ханиадаа бүр "мартчихлаа”, бид. Энэ хооронд A хүрээний H1N1 вирусын халдвараар өвчилсөн иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж, сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 1220 хүн өвчилж, 28 хүн нас бараад байгаа нь улиран одож буй онд тохиолдсон хамгийн хар өдрүүд байлаа. Євчин хэлж бус хийсч ирдэг. Дэлхийн орнуудад өнгөрөгч хавраар тархсан гахайн ханиадыг хэнэггүй монголчууд тойроод гарах юм шиг бэлтгэлгүй угтсан. Гайтай ханиадны өвчлөл хот хүрээгүй тархаж, хүний амь нас сүйдээд ирэхийн үест засаг нөөцөөсөө 6.4 тэрбум төгрөг гаргаж, сэхээ орох мэт хөл хорио тогтоож, зарим иргэдийнхээ дархлааг аарц, чацарганаар хамгаалав. Аминд халтай ханиадын вакцин хүлээсэн иргэд дор бүрээ л дархлаагаа сайжруулах "арга мэх” хэрэглэж сууна.

Харин чилийтэл хүлээлгэсэн вакцин дөнгөж саяхан ирж, өчигдрөөс л нэг юм хүүхдүүдэд эхэлж хийхээр болсон нь баахан хэл ам дагуулж байна. "Ямар нь мэдэгдэхгүй вакциныг балчир хүүхдүүдэд хийж туршилт болголоо” гээд эцэг, эхчүүд лав баяртай хүлээж авсангүй ээ. Гэтэл идэр есийн хүйтэн эхлээд, хотын утаа илүү нэмэгдээд гайтай ханиадын вирус улам идэвхжээд байдаг. Яах вэ, хүмүүс минь.

Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама иргэдийнхээ вакцинд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд охидтойгоо хамт гахайн ханиадын эсрэг вакциныг хийлгэсэн байна лээ. Манай эрхмүүд ч ийн үлгэрлэх юм биш үү. Тэгвэл ч иргэд хошуурна даа. Вакцинаа нэмээд оруулаад ирчихвэл ч…

Айсуй хавар гахайн ханиад оргил үедээ хүрнэ гэж эрдэмтэн, судлаачид таамаглаж буй. Тэр үед өмнөх шигээ барьц алдахгүйн тулд одооноос бэлтгэлээ базаамаар санагдана. Одоо учруулснаас ч илүү аюул даллаж мэдэх гахайн ханиадаас урьдчилан сэргийлэхэд ирэх жилийн төсөвт хэдэн төгрөг суулгасан бол. Лав л Эрүүл мэндийн яам ханиад намжихтай зэрэгцээд "дуугаа хурааж” эхэллээ. Дуу хоолойгоо хүргэж, иргэдээ мэдээлэлжүүлж л байхгүй бол гахайн ханиадын аюул ойрхон байна шүү. Урьдын адил "тайван бай, хүмүүс ээ”, эсвэл "амны хаалтаа ариутгаж чадахгүй бол зүүсний хэрэггүй” хэмээн тайвшруулахын оронд ханиадын талаархи бодит байдлыг цаг тухай бүрт нь ард иргэддээ дуулгаж баймаар сан. Амны билгээс ашдын билэг гэлцдэг. Шинэ онд гахайн ханиад саарч, хотол олноороо эрүүл энх, амар амгалан байх болтугай.

Тэд бидний бахархал

Бээжингийн олимп монгол түмэнд баяр хөөр авчирсан цаг саяхан. Олимпийн дэвжээнээс алт, мөнгө, хүрэл медаль авчирсан ялалтын буухиагаа их спортынхон маань энэ онд ч үргэлжлүүлсэн нь бахархам үйл явдал боллоо. "Бээжин-2008″ олимпоос мөнгөн медаль зүүж ирсэн хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин П.Сэрдамба дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүдийг ардаа хол хаяж Миланы дэвжээнээс алтан медаль гардлаа. Дэлхийн энтэй тамирчин, Афины олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар жүдо бөхийн ДАШТ-ээс алт медаль зүүв. Тамирчдын амжилттай зэрэгцэн сонгодог урлагийн мастерууд маань дэлхийн тайзанд Монгол хэмээх нэрийг дуурсгасан нь яах аргагүй онцлох бахархал мөн. Сонгодог урлагийн өлгий нутаг ОХУ-д зохион байгуулагдсан дуурийн дуулаачдын уралдааныг ДБЭТ-ын залуу дуучин Я.Мөнгөнцэцэг тэргүүлсэн нь тамирчдын амжилтаар бол дэлхийн аварга боллоо гэсэн үг юм. Урлаг, спортын аваргууд та нар маань монгол түмнийхээ бахархал билээ.

Атар газраа эзэмшвэл Монгол хүн алзахгүй


Ерөнхий сайд асан С.Баяр "Атрын III аян”-ыг зарлахад улстөржүүлж баалсан нөхдүүд нэлээдгүй байлаа. Харин өнөөдөр хэнбугай ч зориглон хийж чадвал үр дүнд хүрдэг юм байна гэдгийг "Атрын III аян” харууллаа. Шинэ он айсуй эл өдрүүдэд гурилын үнэ тогтвортой, монгол төмс "хаданд” гараагүй байгаа нь "Атрын III аян”-ы үр дүн биз ээ. Тариаланч, ногоочид маань энэ онд 392 мянган тонн үр тариа, 389 мянган тонн улаан буудай, 81 мянган тонн хүнсний ногоо, 156 мянган тонн төмс хураан авсан топ хөдөлмөрийн амжилтаар монгол хүн атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоо угтсан юм. Энэ нь монголчуудын удтал хүлээсэн баталгаат хүнсний бодлогын тэргүүн алхам болов. Монголын газар тариаланг сэргээсэн "Атар” шиг үндэсний хөтөлбөрүүд хэрэгжүүлбэл монгол хүн эрүүл, чанартай хүнс хэрэглэх цаг холгүй санагдана.

Хямралын "цунами” намжсан ч тайвширч суух цаг биш

Их гүрнээс эхлэлтэй хямрал манай улсын бодит эдийн засгийг хамран өргөжсөөр багагүй хугацаа өнгөрчээ. Дэлхийд томоохонд тооцогдох банк, санхүүгийн байгууллагууд толгой дараалан дампуурч, сая сая хүн ажлын байргүй болж, биржийн индексүүд санаанд оромгүй унаж, түүхий эдийн ханш ч гэрлийн хурдаар уруудах хямралын "цунами” харьцангуй намжсан ч салхи нь үлдэн хөөсөн мэт алга болсонгүй. Гэхдээ хонгилын үзүүр дэх гэрэл ирэх оны эхээр ажиглагдана гэдэгт эдийн засагчид итгэж буй. Харин үүний тулд энгийн иргэдээс эхлээд үйлдэрлэгчид, бүтээгчид гээд хүн бүр гар хумхилгүй ажиллах ёстойг сануулсан билээ.

Єнөөдрийн байдлаар их гүрнүүд банк, санхүүгийн салбар руугаа хэдэн зуун тэрбум доллар "цутгаж”, зарим Төвбанк бодлогын хүүгээ тэглэж, аргаа барсан нэгэн нь зээл, тусламж хүсэх явдал хэвээр байна. Манай улсын хувьд ч банкны дампуурал, үндэсний үйлдэрлэгчдийн хаалгаа барих дөхсөн хүндхэн байдал гээд хямралаас үүдсэн сөрөг үзэгдэл цөөнгүй. Төр, засгаас энэ оныг "Vйлдвэржилтийг дэмжих жил”-ээр зарлаж, аж үйлдвэрээ хөгжүүлэх зорилт тавьсан. Ингэхдээ "Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг баталж жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног, төхөөрөмжийг гаалийн болон НЄАТ-аас чөлөөлөх хууль гаргасан юм. Vүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 30 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг улсын хэмжээнд хуваарилсан. Энэ бүхний үр шимийг олон мянган иргэн хүртэх боломжтой. Гэсэн ч хоёр оны зааг дээр эхэлсэн хямрал ирэх онд ч манай улсын боломж бололцоо, чадал чансааг сорьсоор байх бололтой. Тиймээс хямрал дуусчихлаа гэж тайвширч суух цаг биш. Хямралын оргил үеэ л бид туулж явна.

Бэлтгэсэн:

Д.Батзаяа, Н.Хажидсүрэн, Л.Эрдэнэмаа, Ж.Хоролсүрэн

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !