Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Windows 7 давуу тал - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  8-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6573
Эр: 4990
Эм: 1582
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0
Windows 7 давуу тал
poster

Direct Access – Шууд хандалт. Ажил дээрээ байхгүй үедээ програм болон мэдээлэл рүүгээ хандаж ажиллах хэрэгцээг ямар ч байгууллагын IT стратегид чухалд тооцох болжээ. Windows 7-ийн шинэ онцлог болох Direct Access нь Интернэтээр дамжин, ямар нэг Виртуал сүлжээний холболт үүсгэхгүйгээр байгууллагынхаа сүлжээнд хандаж ажиллах боломж олгосон.
Жич: Direct Access-ийн давуу талыг ашиглахын тулд Windows Server 2008 R2 ба IP v6 протоколыг IPSec –тэй хослуулан ашиглах шаардлагатай.
Search Federation – Хайлт. Windows 7.0 – ийн хайлт нь хэрэглэгчийн компьютерээр хязгаарлагдахгүй илүү ихийг хайх боломжтой болж шинэчлэгдэн гарч иржээ. IT мэргэжилтнүүд хялбархнаар хайлтын системийг идэвхжүүлж, бичиг баримтын сан (тухайлбал SharePoint сайтууд), Вэб програмчлагдсан сайтууд, мэдээллийн агуулахаас Windows 7.0–аар дамжуулан мэдээлэл олох боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр ердийн хэрэглэгч нар байгууллагын интранет сүлжээ эсвэл Вэбээс нөгөө л танил Windows –ийн цонх ашиглан маш хялбархнаар аливаа зүйлийг хайж чадах болно.

BranchCache. BranchCache нь алсын сүлжээний (remote) файл болон вэб серверүүд дээрх мэдээллийг салбарын сүлжээндээ cache буюу далдлан хадгалдаг тул салбарын хэрэглэгчдэд мэдээлэл авах нь хурдан болсон. BranchCache нь HTTP –тэй зохицон ажилладаг тул уг протоколд суурилсан ямар ч програм чөлөөтэй ажиллаж чадна.
Жич: BranchCache –ийг ашиглахын тулд BranchCache supports HTTP(S) so that any Windows Server 2008 R2 –ийг суурилуулах шаардлагатай.

Deployment Image Servicing and Management. The Deployment Image Servicing and Management (DISM) бол IT мэргэжилтнүүдэд үйлдлийн системийн "image” –ийг нэг дороос төвлөрүүлэн авах ажлыг хөнгөвчилсөн хэрэгсэл юм. DSIM –ийн тусламжтайгаар үйлдлийн системийн "image” –ийг програмыг update –ийн тусламжтайгаар шинэчлэх, бүрэлдэхүүнүүд нэмж суулгах, компьютерийн төхөөрөмжүүдийн драйверийг суулгах, арилгах, жагсаалт гаргах, хэлний багц суулгаж олон улсын онцлогт нийцсэн тохиргоог хийх, мөн драйверүүд, програмын багцууд, update зэргийг багтаасан нөөц image –үүдийг хадгалдаг. Түүнчлэн DSIM нь Windows Vista –ийн "image”-ийг үүсгэж ашиглаж чадна.

BitLocker and BitLocker To Go. Windows 7.0 Ultimate, Enterprise –ийн BitLocker диск шифрлэх (encryption) функц нь хулганы баруун товч дарах төдийд BitLocker хамгаалалтыг идэвхижүүлэх, үл харагдах boot partition автоматаар үүсгэх боломжтой ба түлхүүрний хяналт илүү сайтай байдгаараа хэрэглэгч болон IT мэргэжилтнүүдэд илүү их боломж олгож байгаа юм. Windows 7.0 нь мөн USB флаш драйв гэх мэт зөөврийн санах хадгалах төхөөрөмжийг хамгаалдаг BitLocker To Go –г санал болгож байна. Жишээ нь IT мэргэжилтнүүд ямар ч зөөврийн санах ой руу бичих мэдээллийг заавал хамгаалалттай байлгахаар тохируулж болно.

Windows 7.0 Enterprise/Ultimate. Windows 7 –ийн бүхий л онцлогийг багтаасан хувилбар.

Windows 7.0 Professional. Гэртээ болон ажилд тань хэрэгтэй бүх зүйлийг агуулсан. Бизнест зориулсан энэ хувилбар нь жижиг дунд байгууллагад тохиромжтой, сүлжээнд ажиллах, нөөц (backup) хамгаалалт ашиглах, сервертэй холбогдох боломжтой.

Windows 7.0 Home Premium. Дуу хөгжим, кино гэх мэт энтертайнмэнт орчинг таны компьютерт бүрдүүлнэ. Сүүлийн үеийн компьютерүүдийн бүхий л хүчин чадлыг дээд зэргээр ашиглах, хялбархнаар холболт үүсгэх боломжтой ба харагдах байдал нь гайхалтай сайхан болсон.

Windows 7.0 Home Basic. Өдөр тутмын хийдэг ажлаа хурдан хялбар хийхэд тань тохирно. Өртөг багатай бага хүчин чадалтай компьютерүүдэд тохиромжтой.

Windows 7.0 Starter Edition. Жижиг notebook компьютер болон бусад хязгаарлагдмал хүчин чадалтай компьютерүүдэд ашиглахад зориулагдсан хувилбар. Ашиглахад энгийн байх болно.

Windows Taskbar илүү сайжирсан. Windows 7.0 –ийн шинэ Taskbar нь танд програмаа асаах, файл нээхэд хялбар болгож өгсөн. Нээлттэй цонх бүр таныг хулганы сумаар дүрст товчин дээгүүр нь гүйлгэж заах төдийд зурагт хураангүй байдлаар цонхны харагдах байдлыг харуулдаг. Дүрст товчнуудын хэмжээ томорсон учир мэдэрдэг дэлгэц ашиглахад амар болсон байна. Та байнга ашигладаг програм, файл бүрээ Taskbar дээр хүссэн газраа зоож байрлуулж болно.

Jump Lists. Jump Lists — бол Taskbar ба Start цэсэн дээрх програм болгонд байдаг жагсаалт бөгөөд хамгийн сүүлд нээсэн файл, баримтуудыг харуулах ба байнга ашигладаг хэдийгээ ч энд зоож байрлуулах боломжтой.

Snap, Shake, Aero Peek-ийн тусламжтай дэлгэцтэй ажиллахад хялбар. Түгээмэл ашиглагддаг мэдээллүүд рүүгээ хандахад хялбар бөгөөд дэлгэц дээрх нээлттэй олон цонхнуудыг цэгцлэхэд төвөггүй. Aero Peek –ийн тусламжтай Taskbar-ын баруун зах руу хулганаар заахад таны цонхнууд харагдахгүй болж үндсэн дэлгэц харагдана.
Цонхыг дэлгэцийн дээд зах руу зөөж дэлгэц дүүрэн дэлгэх, эсвэл баруун ба зүүн тал руу зөөж харьцуулан харж болно. Shake –ийн тусламжтай цонхны гарчиг бүхий ирмэгийг товшиж сэгсрэхэд бусад бүх нээлттэй цонхыг эвхэх буюу ахин сэгсэрч тэднийг буцаан байрлуулна.

Windows Touch – Мэдрэх онцлог. Touch буюу мэдрэх онцлог нь Windows 7.0–гийн үндсэн онцлог ба мэдэрдэг дэлгэц бүхий touch PC –ий тусламжтай та зургийг хоёр хуруугаа нийлүүлж дэлгэцэнд хүргээд хуруунуудаа холдуулж ойртуулбал зургийг томруулж, багасгаж харж болно.
Мөн Start цэс, Taskbar –ууд нь мэдрэгчтэй дэлгэц дээр хуруугаар дарж хандахад төвөггүй байхаар хийгдсэн.

HomeGroup. Windows 7.0–гийн HomeGroup нь компьютерүүдийн хооронд дундын файлуудыг нэг л хатуу диск дээр байгаа мэт авч ашиглах боломжоор хангана. HomeGroup –ийн тусламжтай Windows 7.0 бүхий компьютерүүд төвөггүйхэн өөр хоорондоо холбогдож чадна. HomeGroup үүссэний дараа өөр хоорондоо нэг компьютер хэрэглэж байгаа мэт чөлөөтэй ажиллаж болно. Тухайлбал HomeGroup-ийн бүх компьютерүүд нэгнийхээ принтерийг шууд ашиглаж болно.

Асах унтрахдаа хурдан. Windows 7.0–гийн хэрэглэгчид хурдны талаар санаа зовох шаардлагагүй, учир нь систем асах унтрахдаа маш хурдан, сайжруулсан цахилгаан тэжээлийн удирдлагатай болсон.

Windows Live –ийн хэрэгцээт зүйлс. Windows системтэй ажиллахад харилцаа холбоо, мэдээлэл солилцох, хамтран эзэмших хэрэгцээ нэн чухал байдаг. Өмнөх Windows–үүдэд байдагчлан ийм хэрэгцээг Windows 7.0-д мөн хангаж чадах хэрэгслүүдийг санал болгож байгаа. Энэ бол http://download.live.com сайтаас үнэгүй татаж авч болох Windows Live Essentials програмууд юм. Өөрийн мэдээлэл рүүгээ offline хандан ажиллах, зураг, видео зэргээ бусадтай хуваалцаж болно. Эдгээр програмууд нь үргэлж шинэчлэгдэж, шинэлэг онцлогуудаар баяжиж, түгээмэл вэб суурьтай үйлчилгээнүүдтэй хоршин ажиллах болно.
Сэтгэгдэлүүд: 6
6 | JRayPro <<< бичсэн | 2011-09-03 | 2:38 AM Сэтгэгдэлтэй хуудас |
za 8-n harchhiisn
+ (0) -
5 | warriorfirst <<< бичсэн | 2011-08-29 | 2:04 AM Сэтгэгдэлтэй хуудас |
miniih ch bas ter deer ga chine minii screenshot shde
+ (0) -
4 | Reaver <<< бичсэн | 2011-08-28 | 8:27 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Windows 7.0 Enterprise/Ultimate- ene miniih
+ (0) -
3 | Black_hole <<< бичсэн | 2011-08-27 | 4:27 PM Сэтгэгдэлтэй хуудас |
wow
+ (0) -
2 | soul <<< бичсэн | 2011-08-27 | 1:54 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hey andaa tailbaraaa golluulchaarai
+ (0) -
1 | HunterWOW <<< бичсэн | 2011-08-27 | 12:12 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Oilgomjtoi cool
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !