Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Web Site гэж юу вэ ? - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 3
Зочид 3
Хэрэглэгчид 0
Web Site гэж юу вэ ?
poster
Вэб сайт гэдэг нь интернэтийн сүлжээнд байрлах хоорондоо холбогдсон вэб хуудсуудыг хэлнэ. Вэб сайт ямар нэгэн сэдэвтэй хийгддэг. Вэб сайтийн бүтэц. Вэб сайт нь нэг эхлэл хуудастай түүнд холбогдсон хэд хэдэн хуудсуудаас бүтдэг. Одоо эхлэл хуудсын талаар авч үзье. Та ямар нэгэн сайтад ороход Home гэсэн хуудас гарч ирдэг. Home буюу эхлэл хуудас нь их чухал үүрэгтэй байдаг. Тэр тухайн сайтныхаа агуулгыг бүрэн илэрхийлж чадах ёстой. Бас бусад хуудасруугаа нэвтрэх зам нь болж өгдөг. Эхлэл хуудасны хувьд ийм, харин нэг зүйл хэлэхэд эхлэл хуудсыг index.htm гэж хадгаладаг. За тэгэхээр одоо вэб сайтны хоёр шинж чанарыг авч үзье.

Вэб сайт нь - Static - Dynamic гэсэн 2 шинжтэй. Static гэдэг нь идэвхгүй гэсэн үг л дээ. Жишээ нь: та нэг Static вэб сайт хийлээ гэж бодьё. Тэр хуудсыг таниас өөр хүн өөрчлөх боломжгүй байдаг билээ. Static сайт нь удаж байж шинэчлэгддэг ийм муу талтай. Харин Dynamic вэб сайт нь та бидний сайн мэдэх Yahoo, Hotmail зэрэг сайтууд юм. Тэдгээр сайтийг вэбмастерууд болон хэрэглэгчид бүтээдэг. Та имэйлээ шалгах болгондоо шинэ вэб хуудас бүтээдэг гээд боддоо. Яагаад бүтээж байгаа юм бэ гэвэл та шинэ мэйл ирэхэд та онгойлгож уншдаг. Харин таны тэр мэйл унших гэж байгаа хуудсыг вэбмастерууд бүтээж өгдөг үү? үгүй. Харин та тэр захиаг унших гэж задалснаараа шинэ хуудас бүтээж байгаа хэрэг. Хэрвээ тэр захиаг онгойлголгүй үлдээвэл шинэ хуудас бүтээгүй гэсэн үг. Та тэгвэл вэбмастерууд юу хийдэг юм бэ гэж гайхаж магадгүй. Тэд тэр сайтийг програмчлаж өгдөг. Тиймээс хэрэглэгчид уг сайтад ороод үйлдэл хийхэд уг программаар хуудсууд бүтээгдэж хэрэглэгчидэд хүрдэг. Ингэхээр та одоо Dynamic гэж юу гэсэн үг болохыг мэдэж авлаа. Харин танд шууд л Dynamic вэб сайт бүтээмээр санагдаж байгаа биз. Даан ч энэ их хэцүү. Танд программчлалын мэдлэг байх шаардлагатай. Иймээс та анхныхаа сайтыг static сайтаас эхлэх хэрэгтэй болж байна. Гэхдээ санаа зоволтгүй бүгдээрээ л эндээс эхэлсэн шүү дээ. Зарим хамтлаг дуучидын сайтыг харалдаа. Таны зүгээс өөрчилчихөөр юм байхгүй байгаа биз. Зочны дэвтэр, Counter, Санал асуулгыг эс тооцвол. Гэхдээ сайн дизайнтай, еффекттэй(жишээ нь mouse-ийг дагаад цаг эсвэл сайтны хаяг гэх мэт бичиг явж байх жишээтэй) static сайтанд хүмүүсийг татах боломж бий.

Вэб сайт бүтээх аргууд. Вэб хуудсыг өмнө хэлсэнчлэн HTML хэл дээр бичдэг билээ. Энэ хэлээр бичихэд танд Notepad, Wordpad зэрэг текст бичдэг энгийн программ байхад л хангаллтай. Эдгээр программыг editor гэж нэрлэдэг. За тэгэхээр яаж бичих вэ гэдгийг нэг бүрчлэн тайлбарлая. Уг нь дунд сургуулийн мэдээлэл зүйн хичээлээ ойлгосон хүнд энэ нь нээх хүнд биш юм. Хамгийн энгийн нэгэн хуудасны HTML кодыг бичье.
Example Энэ бүхэн танд ойлгомжгүй байна уу? За тэгвэл нэг бүрчлэн тайлбарлая. HTML хэлээр бичихдээ <> хашилтанд бичдэг. Хуудас болгон эхэлэхдээ гэж эхэлнэ. эхлэл хуудасны толгой хэсэг гарчгийн төгсгөл их бие.
Bgcolor- background color буюу дэвсгэр өнгө. Бид white буюу цагаан гэж заасан Text- текстны өнгө. Бид black буюу хар гэж заасан Example буюу оруулсан текст. Энд та дуртай үгээ бичиж болно. их биеийн төгсгөл. За таныг бага ч гэсэн ойлгосон байх гэж найдая. Та одоо дээрх жишээг Notepad программ нээгээд яг адилхан бичээрэй. Тэгээд хадгалахдаа File name гэдэгт index.htm гэж нэрлээд хадгалаарай. Хадгалсныхаа дараа Internet explorer, Netscape хоёрын аль нэгийг нээгээд File/Open/Browse гээд хадгалсан index.htm file аа нээгээд үз. Таны бичсэн код чинь вэб хуудас болоод гарч ирж байгаа. Гарчигийг нь хараарай. My page гэсэн нэртэй байгаа биз. Энэ бол хамгийн энгийн жишээ байлаа. Таны бичсэн код хэр их байна төдийчинээ таны хийсэн хуудас их елементтэй гоё харагдана. Та одоо миний сайтны хаана нь хамаагүй mouse-нийхаа баруун товчийг дараад VIew source гэдгийг сонговол миний сайтны HTML код гарч ирэх болно. Нүд эрээлжилмээр их юм байгаа биз. Энэ бүгдийг бичихэд маш их хугацаа орно.

Иймээс энэ код бичих аргаас арай сонирхолтой бөгөөд хялбар арга нь Вэб сайт хийх зориулалтын программууд дээр ажиллах юм. Ийм олон программууд байдгаас хамгийн түгээмэл нь Microsoft FrontPage, Macromedia Dreamweaүer юм. Энэ хоёр хоёулаа чанарын хувьд сайн боловч Dreamweaүer нь илүү давуу талтай. FrontPage дээр хийгдсэн хуудсууд Netscape дээр алдаатай гардаг. Харин Dreamweaүer дээр хийгдсэн хуудсууд Internet Explorer, Netscape 2 дээр алдаа бараг гаргадаггүй. Ингэхлээр ийм программ дээр хийхийн давуу талыг авч үзье. Та хүссэн дизайнаараа браузер программ дээр хэрхэн харагдаж байна яг тэрүүгээрээ вэбээ бүтээх юм. Энэ нь хялбар бөгөөд маш их хугацаа хэмнэж өгдөг. Мөн та code inspector-д нь хүссэн кодоо давхар бичиж болно. Миний хувьд Dreamweaүer-ийг илүүд үздэг. Учир нь хэрэглэхэд хялбар, бусад программуудтай сайн зохицдог юм. Өнөөдөр дэлхийн вэбмастеруудын 70% нь энэхүү программыг хэрэглэдэг бөгөөд анхлан сурч байгаа хүмүүст ч хэрэглэхэд хялбар байдаг. За тэгээд та хийсэн хуудсуудаа хооронд нь сайн холбож өгөх юм бол маш сайн. Ямар нэгэн холбоосны алдаа байж л байдаг. Та тэрийг сайн эрж хайж засах хэрэгтэй.

Вэб хуудсаа интернэтэд хэрхэн байрлуулах вэ? Энэ асуудал их төвөгтэй асуудал байдаг. Дурын нэрээр, жишээ нь: www.танынэр.com нэрлэхэд их хүндрэлтэй байдаг. Та энэ домайныг авахын тулд мөнгө төлөх шаардлагатай. Харин тэгэхээр үнэгүй домайн хайх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн өргөн хэрэглэгддэг үнэгүй домайн олгогч бол www.goecities.com юм. Та энд үнэгүй эрх нээлгээд өөрийн хийсэн вэб сайтаа upload хийх хэрэгтэй. (upload- гэдэг нь цацах гэсэн үг. Үүний эсрэг нь download буюу татаж авах юм.) Харин таны шинэ сайтын нэр www.goecities.com/танынэр байх болно. Энэ нь тийм ч гоё харагдахгүй байгаа биз. Гэхдээ одоо яаая гэх вэ. Одоо сайтаа хэрхэн upload хийх талаар авч үзье. Та өөрийн хийсэн сайтийнхаа бүх file-ийг эмх цэгцтэй нэг газар хадгалсан байх ёстой. Та www.goecities.com гэсэн хаягаар орж шинээр имэйл нээлгүүлэхтэй адил шинээр бүртгэл нээлгүүлэх хэрэгтэй. Харин таны ID таны сайтны нэр болохыг мартаж болохгүй тул бодолтой нэр өгөх хэрэгтэй. Тэгээд таны бүртгэл нээгдлээ. Таны сайтын хаяг гарч ирэх болно www.goecities.com/таныID та түүн дээр дарахад geocities-ээс автоматаар эхлэл хуудсыг тань нээсэн байдаг. Тэгэхлээр та File Manager-руугээ орж уг index.htm гэсэн file-ийг устгаад өөрийн file аа upload хийх ажилдаа орох хэрэгтэй. Upload хийхийн тулд таны File manager-ийн дор ийм form-ууд байгаа. Та Browse дарж өөрийн сайтны компьтер дээрээ байгаа file-уудаа сонгон интернэтэд цацах юм. Ингэхдээ нэг ч file дутуу үлдээж болохгүй. Тэгвэл таны сайт интернэтэд дутуу байрлаж таны нэг ч гэсэн зургийг үзэгчид үзэж чадахгүй болно. За ингээд та энэ бүгдийг зөв гүйцэтгэсэн бол таны сайт интернэтэд байрлалаа гэсэн үг. Харин эхлэл хуудсаа index.htm гэж хадгалсан байх ёстойг мартаж болохгүй шүү.

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !