Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Ухаалаг гар утаснуудын дайн: Google - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  8-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 1
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Ухаалаг гар утаснуудын дайн: Google
poster
Энэхүү мэдээлэл надад нэлээд таалагдлаа, тэгээд бас цахим залуусын сонирхолд нэлээд нийцэх болов уу гэж бодлоо. Тэгэхлээр та бүхэн мэдэж байгаа шүү дээ Motorola компани Google - ийнх болж, Nokia бараг дампууран гар утасны үйлдвэрээсээ бусад бараг бүх салбаруудаа зарсан, HTC байр сууриа алдахгүйн тулд Apple - тэй шүүхээр заргалдаж, Blackberry бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг нэлээд буулгаад л, Microsoft Нокиаг худалдаж авах гээд л их юм болж байна даа.

Android - ийн эзэн баян нэр хүндтэй баян залуу Google ч гэсэн удахгүй энэ салбарт томоохон өөрчлөлт хийх бололтой тиймээс дэлхийн том компаниуд Google - с ихэд айж имээж байна учир нь:



Шалтгаан 1:

"GOOGLE” БАЯН

Өдгөө дэлхийд 4.6 тэрбум хүн гар утас хэрэглэж байгаа учраас шинжээчид уг зах зээлийг "ханасан” хэмээн тодорхойлж байв. Гэвч өнгөрсөн онд "Apple” компани Iphone загварын ухаалаг гар утас үйлдвэрлэж эхэлснээр "хуучнаа солих” системээр уг зах зээл дахин хөдөлгөөнд орж эхэлсэн. Тэгвэл мэдээллийн технологийн салбарын магнат "Google” компани гар утас үйлдвэрлэхээ мэдэгдэж, шуугиан тарьсан нь бусад үйлдвэрлэгчдийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж эхэллээ. Учир нь "Google” баян. 29.3 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар эргэлтийн хөрөнгө нь 57.8 тэрбум ам.долларт хүрсэн. Дээр нь хэрэглэгчийн тоогоор дэлхийд долдугаарт жагсдаг "Motorola Mobility” компанийг худалдан авсан нь "Google”-ийг улам хүчирхэгжүү- лэв. Түүнчлэн "Youtube”, "Double click”, "AdMob” зэрэг цахим ер төнцийн томоохон компаниудыг эзэмшдэг учраас "Google”-д санхүүгийн болон технологийн давуу тал бий. "Өдөрт тэрбум хандалт ирдэг цахим сайттай "Google” дэлхийн хамгийн нэр хүндтэй компаниар шалгарсан тул хэрэглэгчдийн зүгээс итгэл, хүндэтгэл гэх маркетингийн давуу тал бий” хэмээн "Jefferies”-ийн шинжээч Ли Симпсон мэдэгдэв.


Шалтгаан 2:

АНДРОЙДЫН ПАТЕНТ

"Google” компани гар утасны зах зээлд хөл тавина гэдгээ л мэдээлсэн болохоос биш яг ямар гар утас, хэзээ гаргах нь тодорхойгүй байгаа. Гэхдээ тэдэнд андройд үйлдлийн системийн давуу тал бий. "Google” 2005 онд "Android” компани байгуулж, гуравдагч эх үүсвэрээс мэдээлэл хайх, татаж авах боломж бүхий уг үйлдлийн системийг дэлхий нийтэд танилцуулсан. Үүнийг гар утасны зах зээлд ашиглах оролдлогууд хийж байгаа ч "Google”-ээс төгс хийж чадах магадлал тун бага. Тус компанийн гүйцэтгэх захирал Ларри Пэйж "Motorola mobility”-г худалдаж авах үедээ "Бидний үйлдвэрлэх гар утасны гол давуу тал андройд үйлдлийн систем байх болно” хэмээн давилуун мэдэгдэл хийсэн нь дээрх өгүүлбэрийг бүр ч баталгаажуулж байна. "Motorola mobility”-г дагалдсан 17000 зохиогчийн эрх "Google”- ийн мэдэлд шилжсэний дотор "эко андройд” төсөл бий. Андройд үйлдлийн системийг таблетуудад хэдийнэ ашиглаж эхэлсэн бөгөөд "Google”-ийн дараачийн алхам болох таблетийн зах зээлд хөл тавихад дөхөм болох нь мэдээж. Ийм шалтгаанаар АНУ-аас баян "Аpple” компани хүртэл "Google”-ээс бэргэж байгаа юм.


Шалтгаан 3:

ХЭРЭГЦЭЭ

Дэлхийн 4.6 тэрбум хүн гар утас хэрэглэдэг ч өдрөөс өдөрт хөгжиж, хувьссаар технологийн салбарын хамгийн гол бүтээгдэхүүн болж буй нь "Google”-ийн болон бусад үйлдвэрлэгчдийн давуу тал яах аргагүй мөн. Таблет, ухаалаг гар утас гэх нэр томъёо гарснаар гар утас гэгч бүтээгдэхүүний үүрэг, нэр хүнд асар хурдтай өссөн. Дэлхийн хаанаас ч гар утсаараа дамжуулан интернэтэд холбогдож, харилцаж, хүссэн мэдээллээ авч, илгээх боломжтой болсон учраас шинэ загварын гар утасны хэрэгцээ бий болж байна. Учир нь дэлхийн хүн амын ердөө 8.4 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж, үлдсэн нь 10 жилийн өмнөх "болхи” хэрэгсэл ашиглаж байна гэх судалгаа бий. Хүнсний хомсдол нүүрлэлээ хэмээж буй ч арван жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн хүн амын орлогын төвшин эрс дээшилсэн. Мэдээж Африкийн орнуудыг эс тооцвол шүү дээ. Өдөрт 1.3 сая гар утас худалдаалагддаг ч ухаалаг гар утасны хэрэгцээ асар ихэссэн. Хамгийн гол нь гар утас "Louis Vuitton”-ий цүнх биш учраас насаараа хэрэглэх магадлал бага. Тиймээс хаана өндөр технологийн гар утас байна, түүгээр хуучнаа солих хэрэгцээ байна. "Google”-ийн андройд үйлдлийн систем бүхий гар утас уг зах зээлд бөмбөг тэсэлж, бусад үйлдвэрлэгчдийнхээ үйлчлүү лэгчдийг хуу хамах боломж байгаа учраас л "Blackberry” үнээ хямдруулж, HTC "Apple”-ээс зах зээлээ харамлаж байгаа болов уу.



 
Сэтгэгдэлүүд: 7
7 | JRayPro <<< бичсэн | 2011-08-25 | 3:00 PM Сэтгэгдэлтэй хуудас |
goy doo cool
+ (0) -
6 | Reaver <<< бичсэн | 2011-08-24 | 6:39 PM Сэтгэгдэлтэй хуудас |
2730 classic bi bs baridag goy shuu biggrin biggrin
+ (0) -
5 | Nomad_6006 <<< бичсэн | 2011-08-23 | 8:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ahahahha
nokia danpuurahguiee hymd bga deer ni huvitsaag ni avah ym san biggrin
+ (0) -
4 | HunterWOW <<< бичсэн | 2011-08-23 | 7:52 PM Сэтгэгдэлтэй хуудас |
za tgd minii bodloor hogjij l bg tgd bvr togs android bolhoorni l harna daa dry
+ (0) -
3 | warriorfirst <<< бичсэн | 2011-08-23 | 7:50 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hehe bi law nokia minii utas nokia 2730 classic
+ (0) -
2 | soul <<< бичсэн | 2011-08-23 | 7:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Apple uniig dagaadd chanar undur baidag bolhoor humuus neg emzegledeggui baih gej boddog bi sonyericsoniii unench fan shuudee
+ (0) -
1 | tsogtoo <<< бичсэн | 2011-08-23 | 4:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
За тэгэхлээр өөрийн мэдээндээрээ өөрийн сэтгэгдэлээ нэг бичье хэхэхэ

Нэгэн нэгэнтэйгээ сайн өрсөлдөж байж л сайн шинэ технологи гарч ирнэ шүү дээ Нокиаг хамаг зүйлээ алдаж дуусаж байгаад үнэхээр их харамсаж байна учир нь нокиа бол Монголчуудын номер 1 брэнд гар утас байсан Уул нь Nokia - гийн Symbian ууд гайгүй сайн л үйлдлийн систем юмсан гэхдээ даанч олон талаараа бусад компаны OS - уудыг гүйцэхгүй байгаа нь үнэн шүү Миний хувьд Android барьдаг нэлээд таалагддаг шүү iOS ч гэсэн мэдээж хэрэг мөн л таалагддаг харин надад RIM бол нээх таалагдаагүй гэж хэлж болно Google - д бараг бүх зүйл байгаа гэж хэлэхэд буруудахгүй сүүлийн үеийн бараг бүх утас компьютерууд ямарваа нэг байдлаар Google - тэй заавал холбоотой байдаг Тиймээс Google бол нэр хүндээрээ уул нь Apple - аас ч илүү Apple - ийн хувьд компаны үйл ажиллагаа нь маш зөв явдаг гэж хэлж болно харин үнийн хувьд жоохон үнэтэй гэж хэлж болно
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !