Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туулай жилийн өнгийг тольдохуй - - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  2-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6573
Эр: 4990
Эм: 1582
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Туулай жилийн өнгийг тольдохуй
poster


-Энэ жилийн ерєнхий тєлєв зурхайд ямар байдлаар буусан байна вэ?
-Улс тєрийн байдалд ямар нэгэн єєрчлєлт орох уу?
гэсэн хоёр асуултад хариулт авсан юм.

Ерєнхий дvн нуруу нь сайхан болох тєлєвтэй
Ирж байгаа жилийн ерєнхий тєлєв, дvн нуруу сайхан болох тєлєвтэй байна.
Гандантэгчэнлэн хийдийн хамба лам Д.Чойжамц
Гэхдээ байгаль дэлхий ааш аягаа гаргана. Туулай жил хөгшинд амгалан нялхаст ширvvн байх нигууртай байна. Хvмvvсийн буян жаргал хоорондоо адилгvй. Тэгэхээр гарах vр дагавар нь харилцан адилгvй байна гэсэн vг. Тиймээс хvмvvс гэр орондоо амгалан байж бусдад тустай vйлийг хийх хэрэгтэй. Хvмvvс ирж буй cap шинэдээ амар мэндээ зєв мэдэж билэгтэй сайн vгээр хоорондоо хэлэлцэж, уур уцаар хорслын сэтгэлийг тєрvvлэхгvй шинэлэхийг хичээх хэрэгтэй. Хvн бvр амгалан эеийг хичээх аваас туулай жил сайхан жил болно.

Тун зєєлєн жил байх болно

-XVII жарны "Илжиг" хэмээх тємєр туулай жилийн ерєнхий тєлєв их зєєлєн буусан байна.
Их хvрээ хийдийн хамба лам З.Санҗдорж
Зурхайн зурлагийн vр буюу шороон vхрийн эвэр хийгээд толгойн хэсэг нь цагаан, бусад бvх бие нь ногоон єнгєтэйгээр зурагдсан байна. Энэ нь Монголын ихэнх нутгаар хур бороо цагтаа бууж ямар нэгэн эрсдэл байхгvй гэдгийг хэлээд байгаа юм. Єєрєєр хэлбэл ган гачиг зуд турхангvй сайхан жил болно гэсэн vг. Ер нь хэн сайн хєдєлмєрлєнє тэр хvн урьд жилvvдээсээ илvv сайн сайхан явах болно. Харин энэхvv vхрийн хажууд євгєн зурагдсан байна. Энэ нь нялхаст хатуу ширvvн жил болно гэсний илрэл. Тахиа жилтнvvдэд сєрєг давтамжтай тул маш сайн засал хийлгэх хэрэгтэй. Ер нь энэ жил хамгийн их анхаарах хvмvvс бол тахиатнууд. Мєн бич, луу жилтнvvд засал хийлгэх шаардлагатай. Туулай жилтнvvд жил орж байгаа гээд эмээгээд байх шиг байна билээ. Тэгж эмээх хэрэггvй. Яагаад гэвэл бvх vзvvлэлт нь цагаан байгаа шvv дээ. Магадгvй харин ч эерэг жил байх болно.

-Зєєлєн жил байх хэдий ч гэнэтийн эрсдэлтэй байна гэж зурхайд буусан байгаа. Банкны салбар уу эсвэл тєр засагт уу гэдэг нь тодорхойгvй. Ямар ч гэсэн гэнэтийн хувьсал шинэчлэлт гарах магадлалтай. Ер нь тооцоолоогvй гэнэтийн эрсдэл гарч болзошгvй гэсэн нигуур буугаад байгаа юм. Yep ус, гал тvймэр, онгоц унах ч юм уу ямар ч эрсдэл байж магадгvй. Энэхvv гэнэтийн аюулаас болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ хувьсал гарлаа гэхэд Засгийн газар огцорно гэж ойлгож болохгvй. Ер нь тєр харьцангуй тvвшин байна.

Мэрийсэн хvн бvрийн ажил тєрєл сайхан бvтнэ

Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав
-Сайхан жил болно. Хур бороо євс ногоо тэгширсэн дэлгэр сайхан жил болно. Хvн бvр мэрийвэл ажил тєрєл нь сайхан бvтнэ.
-Улс тєрийн тухайд би мэдэхгvй байна. Хамгийн гол нь хаврын тэргvvн сарын шинийн 1-15-ны дотор уншдаг номоо хvн бvр даган баясч ерєєл айлдуулах хэрэгтэй гэж ард тvмэндээ хэлье.

Туулай эмнэхvй амьтан учраас энэ жил євчин багатай байна

Монгол тvмэнд уламжлалт шарын зурхайд туулай жилийн ерєнхий тєлвийг "Гарма Гаржvд Vржин Пэрэнлэйлэн" дацангийн Хамба лам Г.Тайвансайхан
"Илжигэн" хэмээх тємєр туулай жил бороо хур элбэгтэй, vр тариа, жимс ихтэй євчин тахалгvй амирлангуй жил байна. Туулайн єєрєє эмнэхvй амьтан гэгддэг. Эм уудаггvй єдєр туулайн шилбээр эм ууж болдог дом ч байдаг. Туулай єєрєє бас ургамалын vндэс ногоогоор хооллодог болохоор vр жимс ногоо арвинтай жил болно. Тєр нийгмийн хvрээнд тєрийн єндєр албан тушаалтанууд олон тvмэндээ хандсан єглєг буяны ажлуудыг нэлээд хийж, тайван амгалан жил байхаар тєлєв гарсан. Хєл хєдєлгєєн намдуу тайван, хєл хєдєлгєєн гарсан ч хор хохирол багатай жил байна. Залууст ээлтэй нялхсад ширvvн байж болзошгvй тул засал ном уншуулж биеэ энхрийлvvштэй. Морь vхэр зэрэг малын vржил арвин, сvv цагаа элбэг найр наадам их, эрдэм номд шамдагсадын оюун ухаан арвижна гэсэн тєлєв буужээ.

Жил нь орж байгаа туулай жил, мєн тахиа, морь жилтэнvvд мэнгэ голлож байгаа тул заслаа хийлгэж зам мєрєє сайн засуулахад алзахгvй. Туулай єєрєє хєнгєн эрvvл хурдтай амьтан учраас шинэ жилд хvн бvр сайн сайхан зvйлийг билэгдэл болгож зам мєрєє хичээж явбаас ээлтэй сайхан гарч єглєг буяны vvд нээгдэх жил ирж байна. Айлчлан ирж буй "Илжигэн хэмээгч Цагаагчин тємєр туулай жилдээ Монгол тvмэн энх амар байж эрvvл энх байхыг хvсч cap шинийн мэнд дэвшvvлье.

Тэнгэрт залбирч долоон бурхандаа мєргєж явахад бvх хэрэг бvтнэ
"Зєн билгийн тулааны I-I” ялагч Удган Тєрваагийн Заманд

Єнгєрч буй бар жилийг бодвол ирж буй туулай жил их зєєлєн сайхан жил гарна. Аливаа хувь хvн єєрийн хийж буй vйлдээ няхуур нямбай хариуцлагатай байх нь нэн чухал бууж байна. Тухайлбал, улс тєр нийгэм эдийн засаг эрvvл мэндийн салбарынхан сурган хvмvvжvvлэх салбар тэр байтугай шашин номын газрууд бариа засал бєє удган бvх л хvмvvс энэ жил хєнгєгдєх шинжтэй байгаа тул тус тусынхаа vйлд хянуур байхыг дор бvрнээ анхаарах нь чухал байна. Нийгэм, улс тєрийн хэмжээнд хєл vймээн гарч болзошгvй ч асуудалд ул суурьтай хандвал хєл vймээнийг дарахад хялбар байна. Баруун талаасаа салхи шуургатай байна. Нялхасынхаа эрvvл мэндийн асуудал ялангуяа орчныг таатай байдлаар бvрдvvлэх нь бас нэг чухал асуудал болж байна. Засал номын тухайд хувь хvн єєр єєрсдийн тахиж шvтдэг дааж авсан хvмvvстээ л даатгахад болно.

Ирж байгаа туулай жилд аав ээж, тэнгэр бурхандаа, долоон бурхан залбирч сайн сайхан бvхнийг бодож цай сvvнийхээ дээжийг єргєж тэнгэрт тэтгvvлж хvнд хvндлvvлж явахыг Монголынхоо нийт ард тvмэндээ хvсэн ерєєж cap шинийн мэнд дэвшvvлж байна.

Бие, хэл, сэтгэл нь тэр жилийн єнгє болдог

"Тvвдэнпэлжээлин Монгол Зурхай" Дацан Хамба лам, гэвш зурхайч, Ж.Гончигсvрэн
-Цагаагчин туулай жилийн тухай зурхайчид цаг тооны бичиг буюу лєтєн дээр бичиж тэмдэглэдэг. Энэ нь жилийн хаврын эхэн сарын урь орох єдрийн махбодийг тооцон барьж гаргадаг зурхай. Vvнийг Монголчуудын ихэнх нь мэдэж байгаа жилийн єнгийн салан дагцал буюу шороон vхрийн зургаар зурж гаргадаг. Жилийн эзэн тvшмэл гарагуудыг шинждэг. Цасан чихрийн амтаар жилийн єнгийг шинжих зэрэг олон тєрлийн аргууд байна. Туулай жил нь улирал сарынхаа эхээр хур тундас ихтэй жил гарахаар зурагдсан. Хур ихтэй байна гэдэг нь євс ногоо дэлгэрсэн жил байна. Мєн vхэр хариулаач нь настай хvн зурагдсан тэгэхээр настан буурлууд ихэс дээдэст амгалан жил гарах тєлєв буусан. Харин нялхаст болгоомжтой байхыг анхааруулсан байна. Ер нь ямар жил байх нь ард тvмнээс шалтгаалах зvйл. Монголын ард тvмний бие, хэл, сэтгэлээс шалтгаална. Энэ нь монголчууд бидний єєрсдийн vйл ямар байхаас ямар жил байх нь шалтгаална. Бид єєрсдєє сэтгэлгээнийхээ хувьд ариун байж бие, хэл, сэтгэлийнхээ vйлийг нэлээд ажиглах хэрvvл тэмцэл муу vйлээс ангижрах талаар сайн ажиллах жил гарах нь ээ.

Ирэх жилийг ямар болгох нь эзэн биднээс ихээхэн хамаарч байгаа тул хvн бvр эвийг эрхэмлэж сайн сайхан зvйл бодож амьдрах хэрэгтэй. Хугацааныхаа эхээр салхи шуургатай байх шинжтэй. Тэгэхээр салхи шуурга, мєндєр, бороо ихээр орох учраас малчид маань болгоомжтой байхад илvvдэхгvй. Зурхайд бууж байгаа тєлвийг анхааруулж байгаа болохоос сvсэгтэн олыг айлгаж байгаа зvйл бишээ. Тийм учраас сvсэгтэн олон єєрсдийн зам мєрєє засуулбал ямар нэг саад бэрхшээлгvй байна гэсэн vг. Монголчуудад ирэх жил их сайхан жил гарах гэж байна. Сайн юмыг бодож аль болохоор сэтгэлгээнийхээ мухардалаас гарах жил байгаасай.

Монгол Улс шиг амар тайван, уужим сэтгэлтэй ард тvмэн муу муухай бvхнийг тэвчин сайн сайхан зvйлийг бvрдvvлж ажиллахыг хичээх хэрэгтэй. Манайд ямарч хvн амьдарч болохоор эрх чєлєєтэй улс шvv дээ. Сvсэгтэн олон шашны гэхээсээ илvvтэйгээр сэтгэлийн сайн сайхныг урьтал болгож сайн сайхан бодож явбал ирэх жил сайхан жил гарна. Туулай гэдэг амьтан єєрєє хурдтай, эрvvл мэндийг билэгдэл байдаг учраас тэр хэрээр ард тvмэнд минь vр єгєєжєє єгнє. Монгол нутгийг олж тєрсєн бид уудам сайхан нутаг шигээ сайхан сэтгэлтэй эв эеээ хичээж эрvvл энх сайн сайханыг хvсч cap шинэдээ сайхан шинэлэхийг хvсэн ерєєе.


  • Ангилал:
  • Нийтэлсэн: tsogtoo
  • Огноо: 2011-02-05
Сэтгэгдэлүүд: 2
2 | Enh <<< бичсэн | 2011-02-06 | 12:09 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Eniig Zaluu deer biluu olloo deer niitelsen bsishd bas smile
+ (0) -
1 | GaNaA-eZaluuS-4ever <<< бичсэн | 2011-02-06 | 11:38 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Сайхан жил болох байхоо
+ (-1) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !