Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Та 2000 ам.доллар төлөөд бүтэн цаг онгоцоор зугаалж болно - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6573
Эр: 4990
Эм: 1582
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Та 2000 ам.доллар төлөөд бүтэн цаг онгоцоор зугаалж болно
poster

Автомашинтай адил агаарын такси хөлөглөх боломжтой болжээ. Дотроо есөн хүний суудалтай бага оврын онгоцыг хүссэн хэн болгон захиалгаар унаж болно. Ингэхдээ нэг цагийн 2000 ам.доллар төлөх юм байна. Иргэний нисэхийн "Тэнгэрийн улаач" компани Украинаас нэг онгоц оруулж ирсэн байгаа бөгөөд энэ нь хувь хүн, бизнес, албан байгууллага, эмнэлгийн түргэн тусламж зэрэг яаралтай үед захиалгын дагуу үйлчлэх зориулалттай аж. Манай улсад "МИАТ", "Аэро Монголиа", "Изинис" гэсэн иргэний нисэхийн компаниуд зорчигч тээвэрт зонхилж байгаа хэдий ч хөдөө орон нутагт тэр болгон хүрэлцээтэй үйлчилж чадахгүй байгаа зовлон бий. Учир нь нисдэг тэрэг шатахуун их зарцуулдгаас орон нутгийн хувьд зардлаа тэр болгон нөхөх боломжгүй байдаг гэнэ. Тиймээс холын аймагт хуваарьт нислэг цөөн тоогоор хийгддэг. Зорчигчид үнэ тарифын хувьд гадаад явсантай ялгаагүй өндөр тусдаг гэж шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл "Тэнгэрийн улаач"-ийн агаарын такси Л-410 УВП онгоц ойрын аймагт хуваарьт нислэг хийхээр болсон нь анхаарал татаж байна. Эхний байдлаар Сүхбаатар аймагт туршилтын нислэгээ хийж дууссан тул энэ долоо хоногоос зорчигч тээвэрлэж эхэллээ. Мэдээж есөн хүний суудалтай тул цөөн тооны зорчигч үйлчлүүлнэ гэсэн үг. Улаанбаатараас Сүхбаатар хүртэл 530 км, нэг зорчигчийн үнийг 120 мянтан төгрөгөөр тооцжээ. Аймаг төдийгүй сумдад онгоц буух боломжтой гэж үзээд Сүхбаатарын Дарьганга сум буюу Алтан-Овоо хүртэл нислэг хийхээр төлөвлөсөн байна. Намрын цагт хунгийн чуулганыг үзэхээр тийш зоригсдын тоо ихтэй байгаа бололтой юм. Манай улс бараг бүх сумдадаа нислэгийн талбайтай тул онгоц хаана ч буух боломжтой. Тэгээд ч онгоц нь нисдэг тэргийг бодвол авсаархан, цөөн хүний суудалтай тул шороо, цемент ямар ч талбайг голохгүй бууна. Мөн хурд их, шатахуун бага зардаг байна. Нислэгийн хүнд нь 5800 кг, хурд цагт 355 км. Онгоцны үндсэн нисэх баг тун цомхон, Хоёр нисгэгчтэй. Шаардлагатай гэж үзвэл үйлчлэгч явж болох ажээ. Манай улсын зорчигч тээвэрт анх удаа онгоц нэвтэрч байгаа нь Агаарын такси Л-410 УВП. Есөн хүний суудал шинэлэг зүйл юм. Цагтаа УИХ-ын гишүүн асан симба Ц.Батаа үнэг агнаж байгаад улсын өмчит ганц нисдэг тэргийг унагаж ихээхэн хохирол учруулсан гашуун туршлага бий. Одоо тэгвэл хувь хүн, байгууллага хэн ч бай алба, амины ажлаа "Тэнгэрийн улаач" компанийн онгоцоор амжуулж болох нь. "Тэнгэрийн улаач" ХХК-ийн ерөнхий захирал Т.Гантулгаас ан агнаж болох эсэх талаар зориуд тодруулан асуухад "Ан хийх боломжгүй. Учир нь онгоц нисдэг тэргийг бодвол хурд ихтэй тул цонхоор буу шагайх зэрэг үйлдэл хийхэд эрсдэлтэй. Харин ангийн тооллого, тандалт хийх зориулалтын судалгаа явуулах зэрэг байгаль орчинд тохиромжтой байдлаар ашиглаж болно" гэж хариулав. Захиалгат нислэг жуулчид тэр тусмаа уул уурхай хөгжиж байгаа өнөө үед нэн хэрэгцээтэй байгаа юм байна. Хоёр хөдөлгүүртэй тул аюулгуйн баталгаа өндөр гэдгийг онцлоо. Эднийх Украинд найман ажилтнаа бэлтгэж сургасан бөгөөд одоо Украины мэргэжилтнүүд Монголд ажиллаж байна. Эвдэрсэн тохиолдолд Украинаас сэлбэг хэрэгслээ авна. Дунджаар ийм төрлийн онгоцны үнэ 2-3 сая ам.долларын өртөгтэй байдаг аж. Манай улсын хувьд одоогоор хувьдаа онгоцтой хүн байдаггүй аж. Онгоц өндөр зардалтай учир зорчигч тээвэрт ч үйлчлээд ашиг олох боломж хомс байдаг гэж иргэний нисэхийн компаниуд мэдэгдэж байна. Иймд "МИАТ"-тэй адил бусад иргэний нисэхийн хувийн компаниуд төрөөс дэмжлэг авах тун шаардлагатай байгаа гэдгээ ИНЕГ-т илэрхийлцгээжээ. Тодорхой хэмжээний татаас олгогдсон тохиолдолд зорчигч тээврийн үнэ буурах ч боломжтой гэж үзэж байна. Юутай ч "Тэнгэрийн зууч"-ийн хувьд ойрын аймагт нислэг хийж эхэлсэн. Хэрэв төр засаг дэмжээд өгвөл Сүхбаатар аймагт гэхэд нэг зорчигчийн үнэ 50-60 мянган төгрөг болж буурах боломжтой тухай ярьж байв. Эднийх дахин нэмж онгоц оруулж ирэх бодолтой байгаа гэдгээ нуусангүй. Богино зайд шороон зурваст буух тул хөдөө орон нутгаас яаралтай түргэн тусламжийн дуудлага ирсэн үед тун хэрэгцээтэй учир Эрүүл мэндийн яам анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Эрэн хайх, авран хамгаалах, зорчигч ачаа тээвэрлэлтд дадлага сургуулилт, онцгой үүргийн буюу төрийн өндөрлөгт үйлчлэх зэрэг зургаан төрлийн эрхийг ИНЕГ-аас олгожээ. Манай улс агаарын такситай болсон нь дэвшилтэт зүйл юм.

Б.ДОЛЗОДМАА

Сэтгэгдэлүүд: 3
3 | Black_hole <<< бичсэн | 2011-07-23 | 4:41 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Ганцхан цаг багаднаа
+ (0) -
2 | mnm_norovoo <<< бичсэн | 2011-06-02 | 4:44 PM Сэтгэгдэлтэй хуудас |
энэ арай бүтэхгүй ээ cool
+ (0) -
1 | asian_wien <<< бичсэн | 2009-11-01 | 2:38 AM Сэтгэгдэлтэй хуудас |
2000 arai l heternee cry
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !