Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Стив Жобс: Намайг болон таныг гайхшаруулсан хүн - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 1
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Стив Жобс: Намайг болон таныг гайхшаруулсан хүн
poster
Стив Жобсыг нас барсан гэх мэдээ миний зүрхийг үнэхээр өвтгөсөн юм. Энэ мэдээг сонсоод хамгийн түрүүнд түүний бүтээсэн бүтээлүүд ямар гайхалтай гэдгийг ахин нэг ухаарах шиг болсон. Тэрээр намайг болон таныг гайхшаруулсан гайхалтай нэгэн гэдэгтэй маргах хүн үгүй биз, гэхдээ бид түүний тухай үүнийг мэдэх бил үү?

Түүний хувийн амьдрал болоод бусад бидний мэдэхгүй есөн зүйл байдаг тухай "АР” агентлаг мэдээлсэн байна.

1. ХУВИЙН АМЬДРАЛ БА ХҮҮХЭД НАС

Стив Жобс 1955 оны хоёрдугаар сарын 24-нд Сан Франциско хотод мэндэлжээ. Түүнийг мэндлэхэд л бусдад үрчлүүлсэн байна. Эцэг эхийг нь Клара болон Пол Жобс гэдэг аж. Эцэг Пол нь түүнд дэлхийн технологид хувьсгал хийх эхлэлийг тавьж өгчээ. Пол лазерын компанид механикчаар ажиллаж байсан бол ээж Клара нь нягтлан бодогч мэргэжилтэй байсан аж. Жобсыг төрүүлсэн ээжийг нь Йонне Симпсон гэдэг аж.

Тэрээр эмгэг судлаач мэргэжлээр суралцаж байхдаа хүүгээ төрүүлжээ. Жобсын төрсөн эцгийг Абдулфаттах Жон Жандали гэдэг аж. Тэрээр Сири гаралтай, лалын шашинтан байжээ. Тэр 18 настайдаа эх орноо орхиж Невада мужийн Рено хотын казиногийн үйлчилгээний газрын дэд тэргүүнээр ажилласан байна. Жобс хэдэн жилийн өмнө Симпсонтой уулзаж байсан ч, өөрийг нь өсгөсөн эцэг, эхдээ илүү хайртай аж.

2. КОЛЛЕЖООС ЗАВСАРДАВ

Жобс магадгүй коллежоос завсардаагүй бол дэлхийн хамгийн хүчтэй, нэр нөлөөтэй компани байгуулахгүй. Тэрээр Калифорнигийн Купертиногийн дунд сургуулийг дүүргэж, 1972 онд Реед коллежоос завсарджээ. Үүний дараа Портлендийн их сургуульд суралцаж эхлэв.

2005 онд Жобс Станфордын их сургуулиар зочлох үеэрээ "Энд бүх зүйл маш сайхан байсан. Би өрөөндөө юу ч хийдэггүй байлаа. Найзууд маань ихэвчлэн унтаж, би ч тэдний адил байсан. Би таван центээр хоол унд авч байсан. Мөн би сайхан хоол идэх гэж долоо хоног бүрийн ням гаригт 11 орчим км алхаж Харе Кришнагийнд очдог байсан” гэжээ.


3. "APPLE”-ИЙН ҮНДЭС БУЮУ ЖОБС "АТАРИ” КОМПАНИД АЖИЛЛАСАН НЬ

Стив Жобс "Атари” компанид программ хангамж, гар утасны технологи дээр ажиллаж эхлэв. Улмаар 1975 онд тус компанийн гаргасан "Понг” хэмээх тоглоом нь Стив Жобсын бүтээл аж. Үүнд нь урамшуулал болгож 750 ам.доллар өгсөн гэдэг.

Мөн ирээдүйтэй ажилчнаар нэрлэгдэж сар бүр 100 ам.долларын нэмэлт урамшуулал авч байжээ. Түүнийг Стив Возниак (хожмоо Стив Жобсын хамт "Apple”-ийг байгуулсан хүн) компанидаа Жобсыг элсүүлсэн аж. Стив Возниак программын дизайн гаргасныхаа төлөө "Атари” компаниас 5000 ам.долларын урамшуулал авч байв. Гэвч Жобс ийм урамшуулал авч байсангүй. Тэр зөвхөн 357 ам.доллар авч байжээ.


4. ГЭРЛЭЛТ ТҮҮНИЙ ХУВЬД МАШ ЧУХАЛ

Стив Жобс амар амгалан гэр бүлийн амьдралд дуртай байжээ. Тэр гэрлэх хүнээ маш сайн таних ёстой, нүднээс нь бүх зүйл харагддаг гэж үзэж байв. Лаурен (хожмоо түүний гэргий болсон) Пенсильваны их сургуулийн дэргэхэд Уартон бизнесийн сургуульд суралцсан байна. Үүний өмнө тэр Станфордын их сургуульд суралцаж байхад хосууд бие биенээ мэддэг байжээ.

Жобс эхнэртэйгээ анх удаа уулзаж байхдаа "Би автомашинаа зогсоолд байрлуулчихсан” гэж байв. Тэрээр хожмоо дурсахдаа "Энэ бол бидний анхны шөнө байсан. Би бизнес уулзалтаа юм уу, энэ эмэгтэйтэй уулзахын аль нэгийг сонгох байлаа. Би түүнээс автомашины зогсоол руу алхах уу гэж асуусан. Гэвч тэр надтай орой хоол идэхийг зөвшөөрсөн. Тэгээд бид хотоор багагүй алхсан юм. Үүнээс хойш бид хамт байх болсон” гэжээ.

1991 онд Жобс болон Лаурен Поуэлл нар Йосемите үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Ахвахнее зочид буудалд хуримаа хийсэн байна. Хуримын ёслолд Стив Жобсын буддист лам Кобин Чино, Зен нар байжээ.


5. ТҮҮНИЙ ЭГЧ БОЛ АЛДАРТАЙ ЗОХИОЛЧ

Өмнөх амьдрал руу нь дахин оръё. Стив Жобсын төрсөн эгчийг Мона Симпсон (түүний жинхэнэ нэр Мона Жандали) гэдэг. Тэрбээр "Anywhere but here” киноны зохиолч юм. Энэ кинонд Холливудын алдарт жүжигчин Натали Портман болон Сюзан Сарандон нар тогложээ. Жобс болон Симпсон нар өмнө нь харилцаагүй байсан аж.

Гэхдээ тэд дараа нь харилцаагаа сэргээсэн байна. Жобс "Нью-Йорк таймс” сонинд ярилцлага өгөхдөө "Бид гэр бүл байсан. Тэр дэлхий дээрх миний хамгийн сайн найзуудын нэг. Би өдөр бүр түүнтэй утсаар ярьдаг” гэжээ. Мона Симпсон "Anywhere but here” киногоо дүү Жобсдоо зориулсан гэдэг.


6. БАЯРЫН РОМАНС

"Стив Жобс хоёр дахь удаагаа ирлээ” хэмээх дууг фолк дуучин Йоан Байз дуулсан юм. Уг дууг Боб Дялан (хожмоо "Apple”-ийн бүтээлүүдийн техникийн дуунуудыг зохиосон хүн) зохиожээ.


7. ТҮҮНИЙ АНХНЫ ОХИН

Стив Жобс 23 настай байв. Тэр дунд сургуулийнхаа найз охин Крис Анн Бреннантай үерхэж байжээ. Тэдний дундаас охин мэндэлсэн нь Лиза Бреннан Жобс юм. Тэрбээр 1978 онд "Apple” компанийн бүтээл дэлхий нийтэд нэр алдарт хүрч байхад мэндэлжээ.

Гэвч Жобс болон Крис Анн Бреннан нар гэрлээгүй юм. Гэхдээ Жобс гурван хүүхэдтэй Лаурен Поуэллтэй (Реед, Эрин, Эве хэмээх хүүхэдтэй) гэр бүл болсон. Лаурен түүнийг охинтой байсныг мэдэж байсан төдийгүй сүүлд охинтой нь сайн харилцаатай болжээ. Жобс нь анхны охиноо Харвардын их сургуульд суралцуулсан байна. Лиза Бреннан Жобс 2000 оноос сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж байгаа аж.


8. АМЬДРАЛЫН ӨӨР ХЭВ МАЯГ

Стив Жобс хэд хэдэн ярилцлагадаа эмчилгээний зориулалтаар хар тамхи хэрэглэж байсан тухайгаа ярьсан байдаг. Бүр "Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтстэй хамт хар тамхи хэрэглэж байжээ. Жобс "Би үнэхээр дурладаг байсан. "Майкрософт”-ийнхонтой хамт хар тамхинаас гарч байсан. Гэхдээ залуус бүр хар тамхи хэрэглэдэг шүү дээ. Гэхдээ би залуудаа хэрэглэж байсан төдийгүй гарч чадсан” гэжээ.

Түүнийг хар тамхинаас гарахад сэтгэлзүйч Альберт Хофманн тусалсан гэдэг. Жобс Энэтхэгээс АНУ-д эргэн ирэхдээ буддист болсон байсан нь олны анхаарлыг эрхгүй татдаг байна. Тэрээр Энэтхэгийн үндэсний хувцас өмссөн, гар болон хүзүүндээ эрх зүүсэн байжээ. АНУ-д ирсэн даруйдаа Зен хэмээх буддын ламтай танилцсан аж. Жобс цагаан хоолтон юм. Тэр мах болон амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бусдыг иддэг байв.

Тэрээр 2004 онд хорд хавдартайгаа мэдэж, мэс засалд орохыг түүнийг ойрын хүмүүс зөвлөж байсан ч Жобс татгалзсан юм. Учир нь тэр биедээ мэс хүргэхээс татгалздаг байжээ. Гэвч жил хүрэхгүй хугацааны дараа мэс засалд орсон юм.


9. ЖОБС НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЦАЛИН АВДАГ БАЙЖЭЭ

Дэлхийн хамгийн алдартай брэндийг тэргүүлэх болсон Стив Жобс инээд хүрмээр цалин авдаг байжээ. Тэрээр сард нэг ам.долларын хөлс авдаг байсан гэнэ. Түүнтэй адил "Google”-ийн Ларри Пэж, Сергей Брин болон Эрик Шмидт нар сард 100 центийн цалин авдаг. Жобсын тухайд, тэрээр 1997 оноос эхлэн сард нэг ам.долларын цалинтай ажиллаж эхэлжээ.

Тухайн үед тэрээр "Apple”-ийн албан ёсны захирлаар ажиллах болсон юм. "Apple”-ийг үндэслэгч 1997 онд өгсөн ярилцлагадаа "Би ажилдаа жилд дунджаар 50 цент зориулна. Харин үлдсэнээр нь хувьдаа зарцуулна” гэжээ. Тэрээр энэ онд "Apple” компанидаа 5.5 сая ам.долларын ногдол ашгаа шилжүүлсэн байна. Жобс 2006 онд өөрийн байгуулсан "Pixar” хүүхэлдэйн кино компаниа "Уолт дисней”-д 7.4 тэрбум ам.доллараар худалдсан.

Ингэснээр тэр тус компаниас хувь эзэмших болжээ. Жил бүр "Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүний энэ оны жагсаалтад Стив Жобс 8.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр 110 дугаар байрт бичигджээ. Тэрээр 1985 онд "Apple” компаниа байгуулсныхаа дараа буюу компанидаа ногдол ашгаа шилжүүлээгүй байхдаа дэлхийн баян хүмүүсийн тавдугаарт бичигдэж байжээ.


Сэтгэгдэлүүд: 7
7 | WINNER <<< бичсэн | 2011-10-15 | 11:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Goe medee ban Yamar ih hodolmor we cool Tsogtoo maani ergej irsend tuiliin bayartai bna wink
+ (0) -
5 | Medusa <<< бичсэн | 2011-10-15 | 12:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Сайнуу залуу минь
+ (0) -
4 | mnm_norovoo <<< бичсэн | 2011-10-15 | 10:37 AM Сэтгэгдэлтэй хуудас |
harin tiin bna tsogtoo ergej irvuudee site daa
+ (0) -
3 | gungamer <<< бичсэн | 2011-10-15 | 4:04 AM Сэтгэгдэлтэй хуудас |
exnees ni duustal ni unshlaa nadin medkv zarim ymig meddvvlle yrun amidral ni nadtai ih tusteim bn unendee ih baharhaj bn ene huneer ene hun shig bolohig husch bn :)
+ (0) -
6 | smart <<< бичсэн | 2011-10-15 | 10:01 PM Сэтгэгдэлтэй хуудас |
надтай ижил гэнэ шүү дхаха angry angry
+ (0) -
2 | warriorfirst <<< бичсэн | 2011-10-15 | 1:33 AM Сэтгэгдэлтэй хуудас |
hehe
+ (0) -
1 | Reaver <<< бичсэн | 2011-10-14 | 11:53 PM Сэтгэгдэлтэй хуудас |
oooo tsogtooo ymar sonin hun be tongue
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !