За явахаасаа өмнө мэдээ нэмье гэж бодлоо . Тиймээс энэ удаад системийн
хурдыг нэмэх хамгийн энгийн алхмуудыг танилцуулж байна.
1. Компьютероо асаагаад бүрэн ямар ч гацаагүй болсон цагт л програмаа нээж бай
2. Ямар нэг програмаа хаасны дараа Refresh хийж бай. Энэ нь РАМ дахь хэрэгцээгүй файлуудыг цэвэрлэнэ. Ер нь Refresh тогтмол хийж сурах хэрэгтэй шүү Refresh хийхдээ цонхон дээрээ mouse 2 дараад Refresh гэсэн сонголтоор хийж болно аль эсвэл зүгээр F5 товчлуур дархад л хангалттай
3. Дэлгэцэн дээрээ том хэмжээтэй зураг бүү байрлуул хэрвээ таны РАМ 64 мегабайтаас бага бол зураг битгий тавь
4. Дэлгэц дээрээ олон тооны Shortcut буюу товчлол бүү байрлуул нэг shortcut нь РАМаас 500 байт зай авдаг
5. Recycle bin буюу хогийн саваа үргэлж цэвэрлэж бай. Таны устгасан файлууд Recycle bin буюу хогийн саваа хоослохоос нааш устахгүй
6. Интернетийн түр файлуудаа тогтмол цэвэрлэж бай
7. Hard Disk буюу хатуу дискээ 2 сар тутам нэг удаа Defragment хийж бай. Энэ нь таны хатуу дискэнд асар их хэмжээний зай суллан өгч файлуудыг дахин байрлуулснаар програмууд тань хүртэл хурдан ажилладаг болно
8. Хатуу дискээ үргэлж 2 хэсэг тусгаарлаж бай. 2 дахь диск дээ том хэмжээтэй програм, тоглоомуудаа чих. Таны РАМ дүүрсэн үед Windows C:/ диск дэх хоосон зайг Virtual memory буюу хийсвэр санах ой болгож ашигладаг тул C:/ дискээ боломжийн хэрээр хоосон байлга
9. Шинэ програм суулгаж байхдаа Tray Icon - гүй суулга. Tray icon нь РАМ - эзэлж компьютер асах хугацааг багасгадаг. Магадгүй та энэ тохиргоог аль хэдийн хийсэн бол тухайн програмынхаа Tools эсвэл preferences хэсэг рүү орж цуцлаарай
10. Компьютероо тоос шорооноос хамгаал. Тоос шороо нь CPU - г хөргөх сэнсийг бөглөн гацааж системийн ачаалах хугацааг удаашруулдаг. Тиймээс өдөр бүр тоосыг нь арчиж, CPU - гээ агаар үлээгчээр цэвэрлээрэй гэхдээ тоос сорогч хэрэглэж болохгүй шүү
Нээрээ тэр Анхаа
гээд uCoz сайтаас би ямар ч мэдээ хусаагүй тэглээ ч манай сайттай
харьцуулбал хамаагүй муу худлаа олон хүмүүс орж ирдгээс цаашгүй сайт
харагдсан өнөөдөр л орж үзлээ. Нүүр нь дээрээ манай сайтад байдаг улаан
анхааруулгыг Copy Paste хийчихсэн үүднээсээ эхлээд доожоогүй сайт байна
лээ хахахахаха