Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Морин хуурын үүслийн тухай домог - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6573
Эр: 4990
Эм: 1582
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 3
Зочид 3
Хэрэглэгчид 0
Морин хуурын үүслийн тухай домог
poster
Эрт урьд цагт Монголын зүүн хязгаар нутгийн адуучин хүү Намжил цэргийн албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дулахад тэр нутгийн морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог байжээ. Олон түмэн ардууд сайхан эр Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн “Хөхөө Намжил” гэж нэрлэх болжээ. Хөхөө Намжил тэр газар олон жилээр албалан суухдаа нутгийн ноёны нэгэн сайхан гүнжтэй дотно танилцан янаглан амраглажээ. Хааны алба ч халаатай, эзний алба ч гэсэн ээлжтэй байдаг болохоор Хөхөө Намжилын цэргийн алба хаах хугацаа дуусаж нутаг орондоо буцах болоход амраг хайртай гүнж нь хайрт хүн Намжилдаа нууц далавчтай “Жонон хар” гэдэг нисдэг морь өгөөд “Энэ мориор газар товчлон ирж уулзаж байгаарай” гэж захисан юмсанжээ. Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхон өөр морь унахгүйд нь бас гайхдаг байжээ. Намжил хуучин хэвээрээ адуу малаа өсгөн аав ээжээ асран суудаг байсан боловч шөнөдөө гэр орондоо байхгүй алга болоод байдаг гэнэ. Ингэсээр гурван жил болоход түүний учрыг хүмүүс ер мэддэггүй байжээ. Хөхөө Намжилынхтай ойролцоо нэгэн баян айл байв. Тэр айлд эгэл олныг үймүүлдэг, эвтэн хоёрыг бусниулдаг тийм сүрхий ховч хүүхэн байжээ. Тэр хүүхэн түүнийг сэм ажиглан “Моринд нь ямар нэгэн нууц байна” гэж хянасаар байжээ. Мөнөөх ховч хүүхэн “Жонон хар” морины эгэл бишийг ажиглаж мэдсэн учир Хөхөө Намжилд хор хөнөөл хүргэх гэж санаархадаг болов. Хөхөө Намжил үдэш явж амраг хайрт гүнжтэйгээ уулзаад тэр шөнөө буцах замдаа адуугаа туусаар үүр шөнөөр буцаж ирээд “Мориныхоо хөлсийг намдаагаад үүр цайхад морио тавья” хэмээн гэртээ орж амран сууж гэнэ. Ингэхдээ мориныхоо нууц жигүүрийг нуухаа мартжээ. Гэтэл нөгөөх ховч хүүхэн морины төвөргөөн сонсож Хөхөө Намжилын ирэхийг мэдээд уяан дээр нь сэм очвол сайхан жонон хар морь санаа муутан ирсэнийг танилгүй, сайн эзнээ хэмээн баясаад хэнхдэг цээжээ хөндөлсүүлээд хөлстэй биеэ шилгээн газар цавчлан байж хоёр суганаасаа ид шидийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлж байхыг нь үзээд ховч хүүхэн гүйн харьж үйлийнхээ хайчийг ханцуйлж ирээд жонон хар морины жигүүрийг тас хайчлаад хаяжээ.Сайхан жонон хар морь нь шидэт жигүүрээ хайчлуулснаас болж удалгүй үхэж гэнэ.

Сайн мориноосоо салсандаа ихэд гашуудан Хөхөө Намжил нэгэн өдөр сайхан жонон хар мориныхоо урт сайхан дэл сүүлийг хайчлан авч толгойлон утаслаж нимгэн газрын арьснаас нь өвчин авч шир болгон нандигнаж дараа нь банз модыг авдарлан дархлаж өвчиж авсан арьсаараа хөндий цараа ширлэж орой дээр нь ухаант мориныхоо толгойг сийлж мөнхлөв. Түүний доорд хоолойд чих мод хоёрыг зохиож түүнээс хялгасан утсаа хоёр эгнээ болгон зүүж унжуулаад авдрыг давуулан ёроолд нь бэхлэв. Бас нарийн бургаас модны хоёр үзүүрийг хялгасан утсаар холбож нааш цааш хөрөөдөх хөвч хийв. Хөвчөө нарсан модны давирхайгаар тослоход гарах дууны өнгө яруу бөгөөд олон янз болохыг мэдэв. Ийнхүү утастай хуурыг зохиогоод уран эгшиг аяыг оруулан өөрийн сайн морины дурсгалд молор эрдэнэ, морин хуурыг үүсгэж түүнд хайрт жонон хар мориныхоо янцгаах дуу, үүрсэх авиа, унгалдах аяс, алхаа гишгээ, арилжаа хатираа, төвөргөөнийг оруулж сэтгэлээ баясгав гэнэ. Түүнээс хойш урт аялгуут хуурыг хуурдаж суух зуур сайн морь нь санагдаж сэтгэлийн гайхамшигийг төрүүлнэ. Ийнхүү морин толгойтой хуур Монголд анх үүсэж гарсан домогтой.

Сэтгэгдэлүүд: 2
2 | Black_hole <<< бичсэн | 2011-07-24 | 11:48 AM Сэтгэгдэлтэй хуудас |
унших гэсэн чинь нүд өвдчихлөө
+ (0) -
1 | anhaa <<< бичсэн | 2009-10-19 | 10:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !