Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын ТОП баячууд - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2016-10-11
Бичсэн: bagana29
Хаана: Сайн уу? Амьдрал минь Монгол Кино [Шууд үзэх]
2016-10-06
Бичсэн: oji
Хаана: wash
2016-08-17
Бичсэн: MrRobot
Хаана: CMD command
2016-07-29
Бичсэн: mera
Хаана: Firefox-ын хуудас дуудах хурдыг нэмэх
2016-06-23
Бичсэн: monhbold
Хаана: Шилдэг 5 Байлдааны Танк
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 829
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 721
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 203
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 777
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1450
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15953
Хэлэлцүүлэг: 195/1942
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 12

Гишүүдийн статистик:

Нийт: 6421
Эр: 4882
Эм: 1538
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 10
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 5
Зочид 5
Хэрэглэгчид 0
Монголын ТОП баячууд
poster

Монгол улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монголын ТОП 100 компанийг 9 дөх жилдээ шалгаруулсан билээ. Ингээд та бүхэндээ тэдний эхний 7 оон баячуудыг компанийн хамт танилцуулж байна.



1. М Си Эс ГРУПП 
Бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байгаа   М Си Эс ГРУПП энэ жил хоёрт бичигдэж, Ж.Оджаргал Монголын хамгийн баян эр гэдгээ дахин батлалаа. Электроникийн чиглэлээр анх байгуулагдаж байсан энэ "М Си Эс” нийтдээ 54 охин компанитай. Ирэх жилээс Таван толгойн Ухаа худагт эрчимтэй хөрөнгө оруулалт хийж эхэлнэ. Мэдээж чамгүй ашиг орлого олох нь тодорхой.  Тэрбээр 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэж яригддаг байна, "MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхсоор байгаа юм. Тус группээс "Анун”, "Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж явуулдаг. Залуу бизнесмен "Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг аж. "Орчлон” дунд сургууль, "Орчлон” цогцолбортой, эрчим хvч, дэд бvтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд болох "Coca cola” ундааг vйлдвэрлэх эрхийг дөрвөн сая доллараар худалдан авснаар монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хvvдийн хамт амьдардаг ажээ. 
 


2.   БОДЬ ГРУПП   
Ах дүү Лу. Болд, Болдхуяг нарын "Бодь” групп  энэ жил эхний гуравт жагсаж байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг хасчихаар Монголын баячудын хоёрт зогсож байгаа юм. Хэдийгээр 2009 он санхүүгийн асар том хямралын жил байсан ч Бодь группын хамгийн том охин компани болох Голомт банк тун амжилттай ажиллаж чадсан аж. Лу.Болд оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон гэдэг. Ардчилсан хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байхдаа М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бөгөөд компьютерийн наймаанаас нэлээдгvй ашиг олж тvvгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар өссөн бөгөөд одоо Монгол Улсын хэмжээнд эхнээсээ хоёрт ордог банк. Бас Бодь групп нь хамгийн том саалийн vнээ гэсэн vг. Бодь групп нь нэг хэсэгтээ мөнгө угаасан, Монголд цөмийн хаягдал булах гээд.
Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн олон хэргvvдэд орооцолдож ихээхэн хэл амтай байлаа. Гэвч эл хэл ам аажмаар намжсан юм. Голомт банкний нийт актив нь 200 тэрбум төгрөгт дөхөж яваа аж.
 


3. МОНГОЛЫН АЛТ /МАК/ ХХК
Монголын хамгийн чимээгүй баячуудын нэг Нямтайшир Монголын баячуудын гуравт жагсаж байна. Хятадаас асар том хөрөнгө оруулалт татаж чадсан энэ эр Монгол-Хятадын хамтарсан "Чинхуа-МАК-Нарийн Сухайт” хэмээх том уурхайтай.  Монголын хилийн Шивээхүрэн боомтоос 50-км зайд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрладаг. Хятадын Ганьсу мужаас Хятадын хилийн Сэхээ боомт хүртэл 495-км төмөр зам, нүүрсний тээх дамжлагыг ашиглалтад оруулсан.  Шивээхүрэн боомтоос Нарийн Сухайтын уурхай хүртэл 56-км урттай хатуу хучилт бүхий авто замын барилгын ажил дуусах шатандаа явж байна. 2008 онд уурхайгаас хил хүртэл тавигдах 47-км төмөр замын Техник-Эдийн Засгийн Үндэслэл, замын трасс сонгох ажлыг УБТЗ-ын Зураг төслийн товчоогоор гүйцэтгүүлж, төмөр замыг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг Засгийн газраас авч чадсан том баян.
Нарийн Сухайтын нүүрсний орд дахь МАК-ийн лиценз бүхий талбай нийт 230 сая тонн нүүрсний нөөц, баялагтай.  Монгол-Хятадын хамтарсан "Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК нь жилдээ дунджаар 1.5 сая тонн нүүрс олборлон, экспортолдог. 2008 оны 3 дугаар сард МАК компанийн 100% эзэмшлийн, үндэсний хөрөнгө оруулалт бүхий шинэ ил уурхайг нээсэн аж. МАК компанийн шинэ ил уурхайн хүчин чадал 1.5 сая тонн, төмөр замын барилгын ажил дуусмагц хүчин чадлыг 3 сая тоннд  хүрэх аж. МАК-ын ард Ерөнхийлөгч асан П.Очирбат, Содном зэрэг хуучны томчууд ажилладаг гэсэн мэдээ бий. Харин Монголын 3 дахь том баянаар тодроод байгаа Н.Нянтайшир захирал хувийн амьдралаа тун их нууцладаг. Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байсан нөхдүүд мань эрийг хамгаалж, бас бизнесийнх нь үйл ажиллагааг зохицуулдаг гэсэн мэдээлэл бий. Энэ мэдээлэл ор хоосон зүйл биш бололтой. Нянтайшир захирал өөрөө Тагнуулын байгууллагад ажиллаж байсан юм гэнэлээ.
 


4.ЖАСТ ГРУПП 
Тэрбумаар тоологдох өртэй, бас тун нууцлаг оршдог "Жаст”-ынхан энэ удаа Топ-100 д айрагдаж олон хүнийг гайхшруулаад байна. Ерөнхий сайд асан С.Баярын хэтэвч гэгддэг "Жаст”-ын Ш.Батхүү монголын баячуудын жагсаалтанд дөрөвт бичигдэж эхлэв.  Өөрийгөө нууц ноёнтон байхдаа их таатай хэмээн ярьдаг энэ эрхэм сүүлийн үед ил ноён болж хувираад байгаа. Улаанбаатар төмөр замд жилдээ 60 гаруй тэрбум төгрөгний шатахуун нийлүүлж, монополь эрх эдэлдэг. Ш.Батхүү гэгчийн бизнес анх яаж цэцэглэсэн нь нууц агаад тэрээр дуулианы эзэн Г.Алтан хүүхнээс "Алтжин” компанийг гэнэт худалдан авснаараа нийт монголчууын танил болсон. Түүнээс өмнө "Жаст”-ын Батхүүг шатахууныг нь авдаг Төмөр замын ханган нийлүүлэхийн хэдэн нөхдөөс өөр хүн анзаардаг ч үгүй байсан биз. Жастын Батхүү С.Громовын "Чингис хаан банк”, "Братский ардын банк”, "Монгол даатгал” компаниудын хамтарсан консорциумын эзэмшлийн "Хадгаламж” банкийг гартаа оруулж 2009 оны хамгийн том наймааг хийж чадсан. Үүнийхээ дараа Монголын дотоодын хөрөнгө оруулалтаар босгосон "Монгол шуудан” банкийг мөн л өөртөө нэгтгэчихсэн сүйхээтэй эр. Харамсалтай нь Монголын энэ том баяны нэр хүнд нэг их сайн биш л байна. "Олон овоот”-ын уурхайг нэгэн зэрэг олон банкинд тавьж өрөнд баригдан гарах гарцаа хайж явсан Ц. Мянганбаяртай үгсэн зээлийн хүүг нь  бууруулна гэж тохиролцоод 50:50 хувиар "Олон овоот”-ыг эзэмших болсон гэдэг. Ц.Мянганбаярын хөрөнгийг Ш.Батхүү хамгаалж, Ш.Батхүүгийн хөрөнгийг төр хамгаалаад байна хэмээн бизнесийнхэн бухимддаг. Ш.Батхүү "Зоос” банкнаас найман охин компанийнхаа нэр дээр найман удаагийн үйлдлээр хорин гурван тэрбум дөрвөн зуун тавин долоон сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун төгрөгний зээлийг авч муу ангилалд багтсан их хэмжээний өртэй эр. Гэвч түүнийг яагаад Топ 100 хэмээх том жагсаалтын 5 д орчихсныг ойлгох хүн тун цөөхөн байна лээ.
    


5.ПЕТРОВИС ХХК
НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж яригддаг. Энэ удаа тэрээр Монголын баячуудын 5-рт бичигдэж чадлаа.  "НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТӨХ-нд шууд өгч байсан Петровисын томоохон хувь нийлүүлэгч бол  УИХ-ын гишvvн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишvvн асан Д.Туяа. Д.Туяаг 100 гаруй сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн ярьцгаадаг. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгvй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтны ажил албыг залгамжилж vлдсэн хатагтай Д.Туяа хvvгийн хамт төрийн албанд зvтгэж яваа ч, бизнесээ өргөжvvлж, хотын төвд гоёмсог байр сvндэрлvvлж чаджээ. Монголдоо хөрөнгөөрөө аман хvзvvддэг УИХ-ын гишvvн асан Д.Туяа хотын төвд долоон өрөө байранд амьдардаг байна.     


6.НОМИН ХОЛДИНГ ХХК 
Ардчилалын салхи vлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил өнгөрч байсан энэ vед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шvтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мөнгө гуйжээ. Энэ vед нь аав /Шагдарсvрэн УИХ-ын гишvvн асан/ нь тухайн vеийн валютын дэлгvvрvvдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зvйл зарж гайгvй мөнгө олдог байжээ. Аав нь өөрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хvvдээ өгөөд буцааж өсгөж өгөөрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч vзэж. Тэгээд өвчтэй хэвтрийн ээж, хөгшин аавынхаа цуглуулсан мөнгийг буцааж яаж өгөх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгvvрээр ороход тэнд Монголд их vнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан vнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Улсын их дэлгvvрийн хяналтын багцыг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шvvрсэн хэрэг болсон юм даа.    

 


7.  АПУ ХХК
Монголын тэргүүн баян улс төрч. 500 гаруй хурдан удмын адуутай УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн "АПУ” компани энэ удаа нилээд хойгуур зогссон байх юм. Гэхдээ Г.Батхүү гишүүний нэр дээр байдаг "Шунхлай” группийн  зөвхөн ганц охин компани болох АПУ нь л Үндэсний шилдэг аж ахуй нэгжийн Топ 10 т багтаж байгаа гээд бодоод үзээрэй. Шунхлай шатахуун нийлүүлэх компани бас болоогүй уул уурхайн томоохон компани мань эрийн халаасанд багтаж байгаа.  

www.shudarga.mn


Сэтгэгдэлүүд: 4
4 | HaKU <<< бичсэн | 2011-04-29 | 3:31 PM Spam
poxaxaxaxaxaxaxa
+ (0) -
3 | Reaver <<< бичсэн | 2011-04-29 | 1:31 PM Spam
mmmm
+ (0) -
2 | taz_92 <<< бичсэн | 2011-04-29 | 1:10 AM ( E-mail ) Spam
За муусайн баячууд Lexus 570 -даа суучаад нэг урсгал нь түгжирцэн байхад эсрэг урсгалаар нь урсгал сөрөөд л явдийштээ!
+ (0) -
1 | mnm_norovoo <<< бичсэн | 2011-04-28 | 8:25 PM Spam
xaxa
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !