Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Манайх 5алт, 6мөнгө, 16 хүрэл медаль хүртэж нутаг дээрээ ааглав - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Манайх 5алт, 6мөнгө, 16 хүрэл медаль хүртэж нутаг дээрээ ааглав
poster

Анх удаа ази тивд зохиогдож байгаа жүдо бөхийн дэлхийн цомын цуврал тэмцээн “Чингис хаан-2009″ амжилттай явагдаж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй, Лондонгийн олимпийн өмнөх оноо цуглуулах энэ тэмцээнд 13 орны 128 тамирчин өрсөлдлөө. Эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр долоон жинд өрсөлдсөнөөс манай тамирчид азтай, одтой барилдаж таван алт, зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртлээ. Багийн дүнгээр БНСУ-ын баг тамирчид тэргүүн байр, Монголын баг хоёрдугаар байрт шалгарлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар аваргын төлөө Украйны бөх Сергей Дреботтой барилдан цэвэр ялж дэлхийн цомын тэмцээнээс хоёр дахь алтан медалиа хүртэж буй юм. Энэ жинд спортын мастер Б.Хишигбаяр, Украйны бөх Херворхян нар хүрэл медаль хүртсэн.

Мөн энэ тэмцээний хамгийн үзүүштэй, үзэгчдийг шуугиулсан барилдаан эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн, спортын мастер Ч.Болдбаатар, мөнгөн медаль хүртсэн спортын мастер Г.Болдбаатар нарын дунд болсон юм. Энэ хоёр тамирчин өмнө нь аваргын төлөө өрсөлдөж байсан удаатай. Тэмцээний бас нэг сонирхолтой барилдаан 52 кг-ын эмэгтэй жинд барилдаж алт, мөнгөн медаль хүртсэн ОУХМ М.Бундмаа, спортын мастер Б.Бат-Эрдэнэ нарын дунд болсон. Аваргын төлөө энэ хоёр тамирчинг барилдаж байхад М.Бундмаагийн араас гарч ирж байгаа залуу тамирчин Б.Бат-Эрдэнийг заал даяараа дэмжиж байсан. Гэсэн ч аварга бол аварга л байдаг, дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ нотолж ОУХМ М.Бундмаа ялсан.

Энэ удаагийн “Чингис хаан-2009″ дэлхийн цомын тэмцээн нь 100 мянган ам.долларын шагналын сантай, алтан медалийн эзэд 3000, мөнгөн медаль хүртсэн тамирчид 2000, хүрэл медалийн эзэд 1000 ам. доллар хүртэж буйгаараа онцлог байлаа.

“Чингис хаан-2009″ дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн тамирчид

60 кг-ын эрэгтэй
Алт – Ч. Болдбаатар /Монгол/
Мөнгө – Г.Болдбаатар /Монгол/
Хүрэл – О.Чинбат /Монгол/
Хүрэл – Д.Төмөрхүлэг /Монгол/

73 кг-ын эрэгтэй
Алт – Бан Гуи-ман /БНСУ/
Мөнгө – Петр Куркейвич /Польш/
Хүрэл – О.Болд-Эрдэнэ /Монгол/
Хүрэл – С.Ням-Очир /Монгол/

48 кг-ын эмэгтэй
Алт – Чун Жун-Ён /БНСУ/
Мөнгө – М.Уранцэцэг /Монгол/
Хүрэл – Э.Номин /Монгол/
Хүрэл – Б.Уранчимэг /Монгол/

52 кг-ын эмэгтэй
Алт – М, Бундмаа /Монгол/
Мөнгө – Б.Бат-Эрдэнэ /Монгол/
Хүрэл – Чой Кюүм-Май /БНСУ/
Хүрэл – Люси Чятра /Чех/

57 кг-ын эмэгтэй
Алт – Ц.Цэрэннадмид /Монгол/
Мөнгө – Д.Сумьяа /Монгол/
Хүрэл – Т.Баттөгс /Монгол/
Хүрэл – Ким Жан-ди /БНСУ/

63 кг-ын эмэгтэй
Алт – Ц.Мөнхзаяа /Монгол/
Мөнгө – Жун Да-үн /БНСУ/
Хүрэл – Светлана Чепурина /Украйн/
Хүрэл – С.Энхзаяа /Монгол/

70 кг-ын эмэгтэй
Алт – Хван Е – Сүл/БНСУ/
Мөнгө – Наталия Смал /Украйн/
Хүрэл – О.Мөнхцэцэг /Монгол/
Хүрэл – П.Лхамдэгд /Монгол/

-78 кг-ын эмэгтэй
Алт – Жён Гён-Ми /БНСУ/
Мөнгө -Анника Хайсе /Герман/
Хүрэл – Б.Мөнхтуяа /Монгол/
Хүрэл – Я.Дулмаа /Монгол/

+78 кг-ын эмэгтэй
Алт – Ким На Юүн /БНСУ/
Мөнгө – Д.Цэрэнханд /Монгол/
Хүрэл – Кристина Крахе /Герман/
Хүрэл- О.Жаргалсайхан /Монгол/

81 кг-ын эрэгтэй
Алт – Сун Дэ-Нам /БНСУ/
Мөнгө – Г.Дашдаваа /Монгол/
Хүрэл – Артем Васыленко /Украйн/
Хүрэл – Ник Хайн /Герман/

90 кг-ын эрэгтэй
Алт – Вадим Сынявский /Украйн/
Мөнгө – Тимур Болат /Казахстан/
Хүрэл – Квон Юн-Вү /БНСУ/
Хүрэл – Хуршид Набиев /Узбекистан/

-100 кг-ын эрэгтэй
Алт – Хван Хи-Таэ /БНСУ/
Мөнгө – Артем Блошенко /Украйн/
Хүрэл – Б.Тэмүүлэн /Монгол/
Хүрэл – Акинори Хонго /Япон/

+100 кг-ын эрэгтэй
Алт – Станислав Бондаренко /Украйн/
Мөнгө – Ким Су -Хан /БНСУ/
Хүрэл – Казухико Такахаши /Япон/
Хүрэл – Б.Сугаржаргал /Монгол/

С.Туул

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !