Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Компьютероо вирусээс хэрхэн хамгаалах вэ? - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  12-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6573
Эр: 4990
Эм: 1582
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Компьютероо вирусээс хэрхэн хамгаалах вэ?
poster

21р зууны залуусын хувьд компьютер гэдэг бол тэдний амьдралын маш чухал хэрэглүүр болоод байгаа билээ. Гэвч компьютерын хамгийн том дайсан болох вирустэй ихээр тэмцэх шаардлага гардаг нь алтан цагийг нэлээд их хумсалдаг шүү дээ. Мэдээж ямар нэг өвчтэй болохгүйн тул урьдчилан сэргийлэх хэрэгтэй, компьютер ч үүнтэй адил вирустэй болохгүйн тулд урьдчилан сэргийлэх хэрэгтэй, гэхдээ яаж?...

үмүүс ихэнхдээ өөрсдөө вирусийг орж ирэх нөхцөлийг бүрдүүлчихсэн байдаг. Үүнийг бүгдээрээ алга болгоё. Эхний ээлжинд мэдээж та антивирус суулгах хэрэгтэй. Судалгаагаар хамгийн сайн антивирусийг Kaspersky гэдэг ч сүүлийн үед G Data нэлээд нэр хүндтэй болж байгаа гэвч худалдан авах боломжгүй байдаг болохоор хулгайн хувилбарыг ашигладаг. Хулгайн хувилбар нь багахан хугацаанд ашиглаад л хаагдчихдаг болохоор хүмүүс хаагдсаныг нь анзааралгүй вируст баригдчихдаг. Ихэнх антивирусүүд ажиллахгүй байгаа үедээ цагаан өнгөтэй дүрс зураг үзүүлдэг юм. Зарим нь улаанаар Х гэсэн ч байх нь бий.

Харин та дээрх антивирусийг авах боломжгүй байгаа бол үнэгүй хэрэглэж болох антивирусийг хэрэглэх нь зүйтэй. Учир нь тэдгээр нь байнга шинэчлэгдэж байдаг учраас огт ажиллахгүй байгаагаас хавьгүй дээр байдаг юм. Гэвч хангалттай хамгаалалт болж чадахгүй. Гэсэн хэдий ч та өөрөө вирусийг орж ирэх замыг нээгээгүй л бол үнэгүй антивирусүүд таныг хамгаалаад байж дөнгөнө. За нэгэнт антивирустэй боллоо гээд тайвширч болохгүй. Өдөр тутам шинэ вирус ууд мянга мянгаараа бүтээгдэж байдаг болохоор антивирусүүдийг ч гэсэн өдөр тутам шинэчлэх хэрэгтэй байдаг. Ихэнх антивирусүүд интернет холбоотой үед автоматаар шинэчлэгддэг юм. Интернэт байхгүй бол та антивирустээ найдах хэрэггүй. Тэгэхээр та үнэхээр хамгаалагдахыг хүсэж байвал танд байнгын интернэт хэрэгтэй. Харин үнэхээр боломжгүй бол долоо хоногтоо нэг удаад тухайн программын шинэчлэлийг интернэтээс татаж аваад суулгаж байгаарай.

Одоо вирусээс яаж хамгаалах аргыг зааж өгье.
1. Гаднын флэш дискийг залгах, CD уншуулах зэрэг гаднын зүйлийг залгах үедээ автоматаар уншуулахгүй байх хэрэгтэй. Жишээлбэл флэш хийхэд танд сонголт бүхий цонх нээгддэг шүү дээ. Эсвэл өөр зүйлс нээгдэж таны ямар нэг юман дээр даруулах гэдэг. Тэгэхээр та түүнийг нь шууд хаагаад хөтчөө ашиглаад флэш дискийг харах хэрэгтэй. Флэш диск вирустэй, та антивирусгүй бол та шууд л вирустэх тул та антивирусгүй бол огт флэш гэх мэт зүйлсийг залгаж болохгүй.
2. Интернэтээр хэсэж байх үедээ та элдэв зүйлийг хэзээ ч бүү суулга. Элдэв янзын зар сурталчилгаа гэх зэргийг суулгаж болохгүй. Ихэнх тохиолдолд таныг хуурч суулгуулах гэсэн вирусүүд байдаг юм. Тэдгээр нь үүнийг суулгавал танд ашигтай, тустай, та мөнгө олж болно гэх зэргээр бичсэн байдаг.
3. Бидний өдөр тутам хэрэглэдэг Yahoo messenger нь вирусийн уурхай юм. Түүнээс хамгаалахыг хүсвэл та найз нөхдөөсөө ирж байгаа олон төрлийн холбоосууд дээр дарах хэрэггүй. Та анзаарсан бол хэзээ ч англиар ярьж байгаагүй найзууд чинь миний нүцгэн зургийг үзээрэй энэ тэр гэсэн англи үгийг дарах холбоосны хамт явуулж байсан байх. Тэр бол вирусийн хийж байгаа ажил бөгөөд найзад чинь огт хамаагүй. Зүгээр л түүнд суусан вирус ажлаа хийж байгаа юм.
4. Дараагийн зүйл бол захиа. Захианд вирус хамтад нь ихээхэн илгээдэг бөгөөд түүнийг нээхэд л та вирустэнэ. Танд танихгүй хүнээс танихгүй захиа ирсэн байвал нээх хэрэггүй. Ихэнхдээ ангуучид маань та тэдэн сая доллар хожлоо, та энэ уралдаанд түрүүллээ гэсэн захиа ирүүлдэг. Та ямар нэг уралдаанд оролцоогүй л юм бол юу гэж түрүүлж, мөнгө төгрөг авах билээ.
5. Элдэв зүйлийг хэзээ ч бүү суулга! Хүмүүс элдэв зүйлийн программ хаанаас ч юм олоод суулгачихсан байдаг. Мэдээж танд хэрэгтэй таны ажилд нэмэртэй программаа та өөрөө олоод мэдээд суулгаж байвал айх аюулгүй. Харин интернэтээс олсон, юуг нь мэдэхгүй элдэв программ. Саяхан би нэг найзынхаа компьютерыг засахад 20 шахуу төрлийн юу нь мэдэгдэхгүй программ байв. Түүний ихэнх нь интернэт сурталчилгаа үзүүлэгч вирусүүд байсан бөгөөд түүний антивирусийг тэдгээр нь эвдсэн байсан юм.
6. Порно!!! Порно болон эротик, хулгайн программ хангамжийн буюу хакеруудын сайтаар зочилж огт болохгүй! Энэ бол миний танд хэлэх хамгийн том анхааруулга. Хүмүүс мэдээж ихэнх нь ийм сайтуудаар тэнэх дуртай байдаг. Гэхдээ эдгээр сайтууд нь антивирустэй байсан ч гэсэн хялбархан танд үүрлэж антивирусийг чинь ажиллагаагүй болгодог. 7. Хэд хэдэн антивирус суулгаж болохгүй. Зарим хүмүүс би гурван анти­вирустэй яах ч үгүй гэж ярьж явдаг. Үнэндээ бол нэг антивирус нь нөгөөгөө ажиллагаагүй болгочихдог юм. Жишээлбэл, зөвхөн вирусээс хамгаалдаг программ дээр Spyware –с хамгаалдаг программ нэмж суулгаж болно. Гэхдээ л ихэнх тохиолдолд ингэх шаардлага байхгүй. Сүүлийн үеийн программууд эдгээрийг бүгдийг нь багтаачихсан байдаг юм.

Дээрх сануулгуудыг та хүлээж аваагүй бол та мянга антивирустэй байгаад ч хэрэггүй. Учир нь та өөрөө вирус гэдэг зүйлийг орж ирэх бололцоог нь хангаж өгч байгаа тул таны буруутай үйл ажиллагааны дүнд таны антивирус ажиллахгүй болон та вируст баригдана. Харин нэгэнт вирустсэн бол ихэнхдээ та өөрөө устгах боломжгүй! Мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Энэ талаар мэдлэг муугаас компьютер дээрээ байсан олон хэрэгтэй мэдээлэл, ажлаа устгах уршигтай.

Сэтгэгдэлүүд: 7
7 | Reaver <<< бичсэн | 2011-04-02 | 11:08 PM Сэтгэгдэлтэй хуудас |
goy medee bnoo!!!
+ (0) -
6 | tuvshinbayar <<< бичсэн | 2011-03-23 | 4:08 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnx ta nar sain admin shuu smile smile
+ (0) -
5 | Enh <<< бичсэн | 2010-12-31 | 2:25 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnx happy
+ (0) -
4 | WINNER <<< бичсэн | 2010-12-26 | 7:25 PM Сэтгэгдэлтэй хуудас |
th
+ (0) -
3 | GaNaA-eZaluuS-4ever <<< бичсэн | 2010-12-25 | 7:20 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnks
+ (-1) -
2 | mp <<< бичсэн | 2010-12-25 | 11:59 AM Сэтгэгдэлтэй хуудас |
oilgoloo thx tsogtoo biggrin
+ (0) -
1 | bilguuun <<< бичсэн | 2010-12-24 | 6:01 PM Сэтгэгдэлтэй хуудас |
за за ойлголоо
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !