Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Холливудын од Стивен Сигал хүүг нь төрүүлсэн монгол бүсгүйтэй цуутай хуримлана - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Холливудын од Стивен Сигал хүүг нь төрүүлсэн монгол бүсгүйтэй цуутай хуримлана
poster

 Тиймдээ ч Чингис хааны тухай кино хийхээр удтал ярьж, чамгүй дуулиан дэгдээсэн ч харамсалтай нь энэхүү хүсэл нь талаар өнгөрөөд байгаа билээ. Монголд ирэхдээ эмийн ургамал судлахаар лам хуврагтай яваагаа чухал ажилд тайлбарлаж байсан С.Сигал жил бүр манай хийд дацангуудын хурал номд зохих хандиваа өргөдөг гэдэг. Энэ нь ч цаанаа нарийн учиртайг түүний хувийн амьдралын хамгийн сүүлийн үеийн сонин нотолно. Буддын шашны үнэнч зүтгэлтэн энэ эрхэм саяхан өөрийн туслахаар ажиллаж байсан бүжигчин монгол бүсгүйгээс мэндэлсэн Төгсбаясгалант нэртэй отгон хүүгээ өлгийдөж аваад байна.

Хувийн амьдрал, зан аашаараа Холливуддаа цуутай Сигал өмнө нь Япон, Орос, Америк, Латин Америк гаралтай бүсгүйчүүдтэй хувь заяагаа холбож байсан бөгөөд 6 хүүхдийн эцэг. Түүний отгон хүүгийн ээж өөрөөс нь хэдэн үе мултарсан, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, үндэсний болон орчин үеийн бүжгийн мэргэжлийн бүжигчин залуу бүсгүй С.Эрдэнэтуяа бөгөөд тэдний учрал 5 жилийн түүхтэй.

Монголд айлчлахдаа үзэсгэлэнт Болгар бүсгүйтэй хөтлөлцөж ирсэн ноён Сигал манай загварынхан болоод миссүүдийг жинхэнэ хуйлруулсан. Түүнийг ирж, Их хааны кинондоо хатанд тоглох бүсгүй шалгаруулах сургаар хорвоогоор нэг тарсан нэртэй цуутай миссүүд маань "төрхөмдөө” цугласан юмдаг. Ямар ч байсан Германаас модель Оюунгэрэл, Тайваниас мисс Сансармаа нар ирж хадаг сүүтэй "Дүүриймаа”-даж угтсан билээ. Үндэсний хувцасны загвараа толилуулж "Өндөр Дов” дахь жуулчны баазад ёстой л зүсэн зүйлээрээ цугласан Монголын сайхан бүсгүйчүүдээс залхаж ядсан Сигал "Танай сайхан бүсгүйчүүд тайзан дээрээ биш, гудамжиндаа алхаж байдаг юм байна” гэж хэлээд амьтны охин үрсийн нус нулимсыг барж орхисон.

"Golden star” гэж урлагийнханд шагнал хүртээхэд нь дуучин Сараа "Холливудын нэг муу зодоончийн шагнал гэж юу байсан юм” гэж тас шилбүүрдэж байлаа. Сигал загварынхнаас тэс хол бүжигчин бүсгүйд харц унагаж, улмаар нарийн бичгийн ажилд санал болгон дэргэдээ татсан нь хэзээ мөдгүй болох Холливудын хуримын товд хүргэжээ. Төмөр замд бага насаа өнгөрөөсөн, айлын эрх танхил ганц охин С.Эрдэнэтуяа хүүхдийн ордны бүжгийн дугуйлангаас урлагийн гараагаа эхлэсэн авьяас гоо үзэсгэлэн хосолсон чадварлаг бүсгүй. Тиймээс ч эрхэм Сигалын дөрвөн туслахын ажлыг ганцаар амжуулж, ажилтнуудыг нь алмайруулсаныг ойр дотныхон нь бахархан ярих юм билээ. Сигалийн хамтаар гадны орнуудаар аялж, Эмма нэрээр гэргий нь гэгдэх болсон С.Эрдэнэтуяад албан ёсоор гэрлэх саналыг тавьж, хуримандаа бэлтгэх болсон Холливудын од ойр дотныхондоо зараа тараагаад эхэлжээ.

Нутагтаа жилдээ нэг ирэхдээ олны нүднээс жийрхсээр нам гүмхэн буцдаг энэ бүсгүй "Цэнгээнт бүжгийн хатан хаан” өргөмжлөл хүртэн тайзнаа гайхагдаж явсан. Монгол Чаньву нэрээрээ олонд танил болсон телевизийн хөтлөгч Э.Гантулгын анхны хайрын эзэн энэ бүсгүйд зүрх сэтгэл алдарсан томчууд ч цөөнгүй байсан гэдэг. Халхын сайхан бүсгүйн намба донж гоо үзэсгэлэн авьяас чадвар, боловсрол мэдлэгээрээ Холливудад нэр, мөр гаргаж яваа бүжигчин бүсгүй С.Сигал нарын хуримын зарын эргэн тойрны сонин ийм байна.

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !