Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

“Хятад агуу юм аа” - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
“Хятад агуу юм аа”
poster

Хятад агуу юм аа. Дотор бодолтой, холын санаатай их гүрэн гэдгээ алхам тутамдаа ар Монголд сануулна. Хэтийн төлөвлөгөө боловсруулж, дэс дараатай, бодлогыг амжилттайгаар хэрэгжүүлэх хятадууд эхлээд эдийн засгийг маань халаасалж, дараа нь улс төрийг барьцаалсан. Өдгөө өв соёлыг минь улаан цайм дээрэмдэхээр шийджээ. Буу барьж, хутга тулгалгүйгээр дипломат харилцаа, нөхөрсөг зангаар улс орныг маань оосорлох тэдний дараагийн “соёрхол” юу байх бол. Монголчуудад ямархуу гэнэтийн сюрпириз бэлтгэж, их гүрний дотор санаагаа хэрхэн мэдрүүлэх бол, айдас төрмөөр. Маргааш сэрэхэд дэлхийн талыг эзэгнэж явсан Чингэсийн Монгол их гүрний эрхшээлд орохгүй гэх магадлал тун бага.

Тулга тойрсон, явцуухан хэрүүл хийх монголчуудыг нойрмоглон суух зуур морин хуур, монгол бичиг, монгол наадам, монгол дээл зэрэг Монголын гэх тодотголтой бүхнийг өөрийн нэр дээр данслахаар дотор санаатнууд бэлтгэж байгаа гэнэ. Гэхдээ бусдыг буруутгахаасаа илүү гэм зэмийг нь өөрсдөөсөө хайж, өрөөлд бус өөрсдөдөө л хариуцлага тооцох нь хамгийн зөв шийдвэр болоод байна.

Эдийн засгийн хувьд хятадуудаас хараат салбар Монголд цөөнгүй. Газрын тос, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гээд Монгол Улсын олон салбаруудын хөгжил дэвшил их гүрний бодлого, зохицуулалтаас шууд хамаардаг. Манай улсын зэсийн гол экспортлогч орон Хятад. Зэсийн экспортын 75 орчим хувийг Хятад эзэлдэг. Тус улс нэг л өдөр зэсийн импортоо зогсоовол Монгол Улсын төсөвт багагүй хүндрэл учрах нь дамжиггүй. Хүнс хөдөө аж ахуй, тэр тусмаа мал аж ахуйн салбар Хятадын хараат болсоор цөөнгүй жилийг үдсэн. Малын арьс шир, ноос ноолуурын үнэ хэрхэн өсч, буурах нь Хятадаас хамааралтай бөгөөд Монголд импортлож буй хүнсний болон бараа бүтээгдэхүүний дийлэнх нь их гүрнийх. Тодруулбал, бидний идэж ууж, эдэлж хэрэглэж байгаа бүтээгдэхүүний ихэнх нь Хятадад үйлдвэрлэгдсэн. Тоон мэдээг дурдахад тус улс Монголоос өнгөрсөн онд 4700 тонн ноолуурыг импортлосон бөгөөд үүний 75 хувийг угаасан, үлдсэн хувийг самнасан хэлбэрээр гаргажээ. Чингэхдээ дэлхийн зах зээлийн үнээс 15 ам.доллараар хямд импортолсон байна. Монголын импортын нийт бараа бүтээгдэхүүний гуравны нэг хувийг Хятадын бараа бүтээгдэхүүн эзэлж байна гэсэн тооцоо байдаг аж. Их гүрнээс Монголыг “өмчлөх” олон бодлого боловсруулж буй бөгөөд тэрхүү Хятад төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь өв соёлыг нь өрийн нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлэх явдал. Тусгаар улсын үнэлж барашгүй өв соёл, биет ба биет бус өв хөрөнгийг хөрш орон нь данслахаар бэлтгэж байхад хамгаалах үүрэг хүлээсэн манаач нь “Би яаж мэдэх вэ” хэмээн зөнөглөж суугаа нь уучлашгүй алдаа юм. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний нарийн бичгийн дарга Н. Уртнасанд өв соёлоо хамгаалж, өөрийнхөө хөрөнгийг хариуцуулсныхаа төлөө үүрэг хүлээдэг. Үүргээ биeлүүлээгүй түүнд хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг болжээ. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, тус яамны Соёлын газрын дарга Б.Эрдэнэбат нараас ч өв соёлоо, үнэт хөрөнгөө нэхэх хэрэгтэй байх. Тэд хариуцлагагүй, хэнэггүй хандсанаас уламжлагдаж ирсэн урлаг соёл маань урд хөршийн нэрээр овоглогдох болчихоод байгаа.

Гэтэл Монголын төр энэ талаар чимээгүй суусаар байгааг харахад өвсөн шаахайтнууд үнэхээр агуу бололтой. “Дорнын зэрлэгүүд”-ийг идэш, ууш, эд хөрөнгө, эрх баригчидтай хамт барьцаалчихсан хятадуудыг үнэндээ хараахаас илүү бахархмаар ч юм шиг.

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !