Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хэрхэн хурдан шивж сурах вэ - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 1
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Хэрхэн хурдан шивж сурах вэ
poster


Эх сурвалж : iTech
Хүн болгон л хурдан бичдэг болохыг хүсдэг. Даргынхаа хажууд гараа харалгүй тачигнатал шивээд л, найзтайгаа чалчингаа ажилаа шивээд л лаг биз дээ. Тэгвэл хурдан бичдэг болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Энд тэндгүй 10 хурууны бичээчийн дамжаа, хурдан бичих дасгал гэх мэт зүйлс байдаг. Гэхдээ тэднийг танд тус болно гэж би хувьдаа бодохгүй байна. Хурдан бичиж сурахад хамгийн зөв арга нь үргэлж ямар нэг зүйл бичиж байх явдал юм. Гэхдээ мэдээж анхаарах хэд хэдэн зүйл байдаг.

 

Эхний ээлжинд та юу юугүй хурдан бичих гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хамгийн түрүүнд гараа зөв байршуулж хуруунууд харгалзах хэсгүүдэд нь байрлуулж сур. Хэрвээ та анзаарсан бол гаран дээр F, J үсэгнүүд дээр товгор байгаа. Энэ нь анх гар үүсэхэд л байсан товгорууд бөгөөд өдгөөг хүртэл бүх л гаран дээр байдаг юм. Энэ 2 товгорын туслалцаатай та гараа харалгүй хуруунуудаа зөв байршуулж сурна. Зүүн гарын долоовор хуруу F дээр, Баруун гарынх нь J дээр байх ёстой бөгөөд тухайн байрлалаас 2 гар 2 уулаа ижил ачаалал авч үсэгнүүдээ дарахад хялбар болдог.

Маш олон хүмүүс эхнээсээ буруу сурснаар 2 хурууны бичээч болчихдог. Энэ нь хуучны бичгийн машинтай холбоотой. Бичгийн машин дээр маш чанга хүчтэй дарахгүй л бол үсэг нь гардаггүй. Тэгээд ч хурдан бичих гэж оролдвол үсэгнүүд нь давхарлдаад гацчихдаг байсан. Харин компьютер дээр тийм зүйл байхгүй. Та аяархан товшиход л үсэгнүүд гарна. Та аймшигтай хурдан бичдэггүй л бол компьютерийн гар таниас хоцрохгүй. 2 хуруугаар бичдэг хүмүүс харахад хурдан биширмээр байдаг ч гэсэн үнэн хэрэг дээрээ 10 хуруугаараа бичдэг хүнээс хамаагүй удаан бичдэг юм. Зүгээр л гараа байнга ийш тийш нь хөдөлгөж зөөх нь сүртэй санагддаг. Харин та 10 хуруугаар бичээд сурчихвал гараа хөдөлгөх хэрэг огт гарахгүй.

Ингээд та гараа зөв байрлуулж товчлуураа хөнгөн дараад сурчихвал та хурдан бичихэд 50 хувь ойртох нь тэр. Одоо таны хийх ёстой зүйл бол тайван ажуухнаар ямар нэг юм шивэх. Хэзээ ч хурдлах гэж оролдох хэрэггүй. Тайван ажуухан шивснээр та үсэгнүүдийн байрлалыг цээжлэх болно. Түүнчлэн өөрт хамгийн эвтэйхнээр гараа байрлуулж хуруу болгондоо харгалзах үсэгнүүдийг нь цээжлүүлнэ. Жишээлбэл таны дунд хуруунууд гарын дунд хэсгийн үсэгнүүдийг таны оролцоогүй цээжлэх болно. Ингээд дунд хэсэг байдаг үсэгнүүд хэрэг болох үед хуруу чинь өөрөө тэр үсэг рүү очино. Харин та өөрөө хичнээн хичээгээд ч тэнд ямар үсэг байдгийг санахгүй. Хуруу чинь өөрөө л санах болно. Харин долоовор хурууны өмчний үсэгнүүд дээр хэзээ ч дунд хуруу очихгүй. Учир нь дунд хуруунуудад ч гэсэн өөрсдийн өмч үсэгнүүд байгаа юм.

Харин бичих зүйлээ сонгохдоо ямар нэг ном сонин ч юмуу хуулж бичих зүйл сонгох гэсний хэрэггүй. Та бичих үгээ хараад эргүүлээд бичих гэсээр байтал хуруу чинь залхчина. Бас үсгээ хайж ядаж байхад давхар үгээ санаж байна гэдэг бөөн ядаргаа. Хамгийн шалгарсан арга бол блог бичих. Блог бичиснээр та ямар ч юм хуулах хэрэггүй болно. Түүгээр ч зогсохгүй таны Блог хэн нэгэнд маш их хэрэг болж ч болно шүү дээ. Хэрдээ блог бичих сонирхол төрөхгүй бол зүгээр л цээжээр мэдэх зүйр үгнүүд, онигоонуудаа шивээд байж болно.

Танд харин өөрийн гэсэн компьютер байхгүй бол маш их шалгарсан арга байдаг. Та интернэтээс гарны дээрээс нь авсан зураг олж аваад түүнийгээ гарны жинхэнэ хэмжээтэй болгоод хэвлээд ав. Ингээд зүгээр л ширээн дээр тавьж байгаад бичих зүйлээ төсөөлөөд цаасан дээрээ гараараа даран бичиж буй мэт хий. Ингэснээр мөн л адил үсэгнүүдээ хуруунууддаа цээжлүүлэх бөгөөд ингэж бэлдсэн хүн компьютертэй хүнээс ч илүү болох нь байдаг.

За ингээд танд амжилт хүсье. Эхний ээлжинд хэзээ ч яарах гэсний хэрэггүй. Мөн гаран дээрээ наасан Монгол үсгээ арилгах гэсний ч хэрэггүй. Аажимдаа тэр Монгол үсэгнүүд угаасаа хэрэггүй болно. Мөн мессэнжерээр Монголоор харьцах нь ч гэсэн үр дүнтэй арга шүү.


Сэтгэгдэлүүд: 4
4 | mp <<< бичсэн | 2010-01-29 | 10:06 AM Сэтгэгдэлтэй хуудас |
gaigui yum bna smile
+ (0) -
3 | sadness <<< бичсэн | 2009-12-28 | 8:42 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ok ok oroldood uznee Tnx nzaa happy happy happy
+ (0) -
2 | Razu_naaha <<< бичсэн | 2009-12-28 | 7:53 PM Сэтгэгдэлтэй хуудас |
kk nere l bid nar chin 2 huruugara l bichdeg shduu dee ... angli usgee meddeg bj mongol kriller bichih gherr bolj ogdoggui shd hahaha odonoo tgwel shuud msngertee kriller biched uznee ehende humus ysn udan yum hurdlacch gh bha daa haha zaz terch yhw surjil bwal bolo shd kkk biggrin gifts gifts gifts gifts gifts lol laughing newyear
+ (0) -
Аватар байхгүй
1 | m_javzaa <<< бичсэн | 2009-12-28 | 6:03 PM Сэтгэгдэлтэй хуудас |
gui e yahavde dajgui l ym bn smile
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !