Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Харийнхан ханхайж, сарвайсан бүхнээ авч байна - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 3
Зочид 3
Хэрэглэгчид 0
Харийнхан ханхайж, сарвайсан бүхнээ авч байна
poster


Өчигдөр өглөө "Лексус” жийп хөлөглөсөн урд хөршийн vл таних "эрхмvvд” хориотой ан хийчихсэн тvvниигээ хээв нэг нийслэл рvv нэвтрvvлэхийг завдлаа. Өглөөний таван цаг 50 минутын vед Баянзvрхийн товчоон дээр сэжиг бvхий Лексус маркийн 0005 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Замын цагдаа нар зогсох дохио өгчээ. Гэтэл уг машин дохиог vл тоон зугтсан аж. Харин тэднийг цагдаагийн албан хаагчид Цагдаагийн академийн орчимд гvйцэн саатуулжээ. Уг машинд БНХАУ-ын иргэн Шуэ Хуа Дун, Ван Жан Жуй, мөн Б. Батмөнх, Г.Цэрэнбат, Ч.Болдбаатар нар явсан аж. Машинд тигр, випр маркийн ангийн буу тус тус нэг ширхэг, мөн гурван зээр, хоёр чоно, нэг хярс тээвэрлэж явжээ.

Байгаль орчны яамнаас иргэд, аж ахуй нэгж байгууллагад хэрэглээний зориулалтаар зөвхөн 500 ширхэг агнах зөвшөөрөл олгосон цагаан зээрийг л гэхэд тэд хоёрыг намначихжээ. Хэний ч зөвшөөрөлгvйгээр шvv дээ. Vvнийг юу гэж ойлгох вэ. Ямартай ч хэргийн талаар уншигчдад бодит мэдээлэл хvргэх vvднээс Баянзvрх дvvргийн цагдаагийн хэлтсээс тодруулах гэсэн боловч шалгаж байгаа тул мэдээлэл өгөхгvй гэв. Урд хөршийн эдгээр этгээдvvдийг "эрхмvvд” гэж өхөөрдөхийн учир бол дэргэдээ эздийг нь суулгачихаад хууль зөрчиж, тэдэнд зааварчилгаа өгч бvхэл бvтэн улсын нийслэл рvv нь хориотой ангаа нэвтрvvлж баригдахгvй, баригдсан ч сvйдтэй зvйл болохгvй юм чинь гэсэн сэтгэлгээгээр хандаж буй явдал юм. Энэ нутгийн эздээс ч дээгvvр тархидаж эрээ цэрээгvй аашилж байсан гадны иргэдийн иймэрхvv явдал ганц энэ биш. Өнгөрсөн зун л гэхэд дөрвөн хятад иргэн нэг монгол эмэгтэй бvргэд, цагаан зээр хууль бусаар агнасан нь илэрсэн. Бид тэдний нутагт очоод буу шийдэм агсаж хориотой ан хийчихсэн бол юу болох бол гэж бодохоос айдас хvрмээр.

Ийм тохиолдол бараг л гарахгvй биз. Тэдний хууль тогтоомж хэр чанга, биелэлт нь ямар билээ. Харин манайд бол энэ мэт зөрчлийг ажил vvргээ биелvvлж яваа албан хаагчид илрvvлдэг боловч харамсалтай нь гэмт этгээдvvдийг хэдэн төгрөгөөр торгоод л хэрэг замхардаг гэхэд болно. Бас л өнөөх балгийн мөнгө vvнд гол буруутан. Мөнгө төлбөрийг нь барагдуулж эсвэл хэргийг хариуцаж буй албан тушаалтаны гарыг цайлгахад л хэргээс мултарч болдог гэж байгаа.

Гадныхны гар хөл болж яваа элэг нэгтvvд маань ч тэднийг бурханчилж хэдэн төгрөг гэвэл эх орноо бvтнээр нь зарчихаас сийхгvй нь бололтой. Өнөөдөр эх орныхоо нэг хэсэг болсон эд баялаг ан амьтанг бусадтай нийлэн зольж яваа хvмvvсийг өөрөөр юу гэж ойлгох билээ, Сvvлийн жилvvдэд Монголчууд гадаад руу цуварч, оронд нь гадаад эрхмvvд эх нутагт минь эзэн сууж байна. Жаахан л өнгө илvv байшин барилга, дэлгvvр хоршоо бvр хоолны газрууд хvртэл харийнхны мэдлийнх болж дууслаа. Арай хатуудсан байж мэдэх ч байдал өнөөдөр ийм л байна. Гадныхан яагаад манайх руу хошуурна вэ. Бид бол бэлэнчлэх сэтгэлгээтэй хvний боол болж толгойгоо аль болох ажилуулахгvй амьдрахыг илvvд vзэгчид болохоор тэр биз.

Эх орондоо хийж бvтээхээс илvv харийн оронд боолын хөдөлмөр хийхийг илvvд vзнэ. Ядмагхан сэтгэлгээнд хvлэгдэж бvхнийг зоосны нvхээр харсан арилсан дотортой монгол, энэ сиймхийг овжиноор ашиглаж өөрсдийгөө подойлгох гадныхнаас болж юу л болоод байна. Монгол тусгаар улс хэдий ч энэ мэт салангид vзэл бодолтой, хvний хоолыг бэлдэгчид хэвээр байвал цаашид ямар байдалд орохыг тааварлахад хэцvv. Хэдхэн жилийн дараа монголчууд гэсэн чинь олон vндэстний улс болчихсон байвал яана. Одоо бол нутагт маань харийнхан ханхайж сарвайсан бvхнээ авч байна.

Т.Сэлэнгэ



Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !