5) Malaria буюу
Хумхаа:

Энэ өвчин нь бүс нутгийн хязгаартай бөгөөд гол халдвар тээгч нь шимигч хорхой болон шумуул юм. Энэ нь арьсны дотор хэсэгт гэмтэл учруулан улмаар амьт биетийг үхэлд хүргэдэг байна. Мөн энэ өвчнөөр
жил бүр 2,7 сая хүн нас бардаг байна.
4) Bubonic Plague буюу
Тарваган тахал:

Энэ өвчний тархацын гол шалтгаан нь нохой бөөс юм. Энэ өвчин ихэвчлэн агаар дуслын замаар халдварладаг бөгөөд гол нян тээгч нь хөрсний амьтад юм. Энэ өвчний нян нь хүний биед орсноос 3-5 хоногийн дараа биед тууралт өгч улмаар үхэлд хүргэдэг байна. Мөн албан бус судалгаагаар энэ өвчнөөр
250 сая хүн нас баржээ.
3) Flu буюу
Шувууны ханиад:

Энэ өвчний гол нян тээгч нь шувуу болон гахай юм. Энэ өвчнийг анх 1918 онд илрүүлсэн бөгөөд анх илэрснээс одоог хүртэл 5 төрөл болж өөрчлөгдсөн бөгөөд төрөл өөр өөрөөр илэрч байжээ. (Бидний мэдэхээр H1N1) Энэ өвчний улмаас
100 саяас илүү хүн нас барж байжээ.
2) Influenza буюу
Томуу:

Энэ өвчин агаар дуслын замаар халдварладаг бөгөөд хамгийн аюултай зүйл нь нян тээгч нь амьд биетүүд юм. Энэ өвчний нян нь цаг уурын ямарч нөхцөлд зохицон амьдрах чадвартай бөгөөд маш олон хоног буюу 15-20 хоног нян нь идэвхтэй буюу өвчин үүсгэх чадвартай байдаг байна. Мөн энэ өвчнөөр
жил бүр 36,000 хүн нас бардаг байна.
1) AIDS буюу
ДОХ:

Энэ өвчин нь дэлхийн бүх улсад тархсан бөгөөд ганцхан зам буюу бэлгийн замаар халдварладаг. Энэ өвчний үйл явц нь хүний дархлааны эсүүдийг бага багаар устгадаг байна. Хүн ямарч дархлаагүй байна гэдэг маш аюултай буюу ямарч өвчин тусахдаа хялбар байх болно. Одоогоор ДОХ өвчнийг эмчлэх антибиотик олдоогүй байгаа бөгөөд туссан хүний амьдрал
6 сараас 10 жил хүртэл байдаг байна. Мөн энэ өвчнөөр
1981 оноос хойш 25 сая хүн нас баржээ. Мэдээж энэ өвчнөөс сэргийлэх ганц зүйл бол
БЭЛГЭВЧ шүү дээ!
Энэхүү мэдээг үзсэний дараа таныг 1-ийг бодож 2-ыг тунгаана гэдэгт найдая!