Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Google корпорацад - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  6-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6573
Эр: 4990
Эм: 1582
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Google корпорацад
poster


Хэдийгээр эдгээр нэр нь хоорондоо холбоогүй ч, тэд АНУ-ын Сан Франциско хотод байрладаг, мөн өнөөгийн Америкийг илтгэх нэрс гэдгээрээ ижил юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд "Hoover” хүрээлэнд зочилж, "Google ” корпорацид саатлаа.

Эхлээд Стэнфордын Их Сургуулийн харьяа "Hoover” хүрээлэнд зочилсон. Энд Ерөнхийлөгчийг АНУ-ын нэгэн нэр хүндтэй эрхэм хүлээж байв. Тэр бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Шульц юм. Улстөрийн асар их туршлагатай, нэр хүндтэй улстөрч Ж.Шульц бол монгол америкийн харилцаа хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ноён Ж.Шульц нар хоёр орны найрамдал хамтын ажиллагааны тухай мөн дэлхий дахинд болж буй үйл явдлуудын талаар ярилцлаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар ноён Ж.Шульцийг хоёр орны найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрий нь үнэлж  "Алтан гадас” одонгоор шагнасныг уулзалтын төгсгөлд гардуулсан юм.
Энэхүү уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч  алдарт "Google”-д хүрэлцэн ирэв.

Стэнфордын Их Сургуулийн  оюутан найзуудын үүсгэн байгуулсан "Google” анхны зорилго болох дэлхийн мэдээг олон түмэнд хүртээмжтэй хүргэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр АНУ-ын нийт хэрэглэгчдийн 72% нь "Google” хэрэглэж, харин дэлхийн сая сая хэрэглэгчид 144 хэлээр хэрэгтэй мэдээллээ авч, бараг өдөр бүр "Google-хайлт, "You tube” "Gmail ” хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна. Google-ийн дэлхий даяар тархсан салбаруудад 24 мянган хүн ажиллаж байна.

Өнөөдөр "Google” гэсэн нэгэн өвөрмөц  хэрэглээ, соёл бий болсон гэж хэлэхэд буруудахгүй. Шинийг эрж хайж, нэвтрүүлж интернэт хэрэглээг улам бүр амар хялбар бас "амттай” болгохын тулд бид ажиллаж байна” гэж "Google”-ийн бодлогын зөвлөх доктор Патрик Райан хэллээ.

"Google”-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчид хамгийн шинэ "бүтээгдэхүүн”-ээ танилцуулав. Гар утсан дээрээсээ очих чиглэлийн замынхаа зургийг харж, хаагуур явбал саадгүй хүрэхээ  хялбархан заалгаж, чиглүүлэх программ "Google”-ийн хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна. Мөн яриаг өөр хэл рүү шууд орчуулах программ эрэлт хэрэгцээтэй байна” хэмээн тус корпорацийн нийтийн санаа бодлыг тандах албаны захирал Жонн Коллинс ярив.

Шууд орчуулгын программд монгол хэлийг суулгах талаар уулзалтад оролцсон монголын талын төлөөлөгчид санал хэлэхэд, "Google”-ын удирдлага энэхүү саналыг тааламжтай хүлээн авч, хэрэгцээг судлах ажлын хэсэг гаргахаар болов.
Энэ уулзалтын үеэр Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны салбар  "Google” корпорацитай хамтран ажиллах талаар  хэд хэдэн тодорхой саналуудыг монголын талаас тавилаа. Тухайлбал, Улаанбаатарт "Google” -ын дата сентер байгуулах, Ази Европыг холбосон интернэт урсгалыг монголоор дамжуулах боломжуудыг судалж үзэхийг хүсэв. Далай дагасан интернэт урсгал өндөр зардалтай байдаг. Харин энэ урсгалыг монголоор дамжуулбал өртөг багатай байх болно.

"15 жилийн өмнө манай улсад анх үүрэн телефон нэвтэрч эхэлж байхад энэ үйл ажиллагааг эрхлэгчид монголд өнөөдрийнх шиг амжилттай ажиллана гэдгээ төсөөлөөгүй байх.  Харин өнөөдөр манай улсад 2.5 сая гар утас ашиглагдаж  байна. Энэ бол нэг хүнд ноогдох гар утасны тоогоороо дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт. Тэгэхээр "Google”  Монгол Улстай  хамтран ажилласнаар дэлхийн бусад оронд "Google”-ын хэрэглээ хэрхэн хурдан өсөн нэмэгдэж байгааг харуулах сайхан жишээ болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс мэдээллийн технологиороо Азид 11-т ордог, ойрын 3 жилдээ Азид 5-т ордог болох зорилт тавьж байгаа” гэж Ерөнхийлөгч хэлэв.

Уулзалтад мөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дэд дарга А.Мөнхбат нар оролцож, монгол дахь интернэт хэрэглээний тухай мэдээлэл өгч, хамтран ажиллах боломжуудын талаар тодорхой асуудлууд ярилаа.

Эх сурвалж: МУ - ын ерөнхийлөгчийн вебсайт President.MN

Сэтгэгдэлүүд: 4
4 | Medusa <<< бичсэн | 2011-07-07 | 1:50 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Элбэгээ ах намайг google-д ажилд оруулчихгүй л байх да. tongue
+ (0) -
3 | mnm_norovoo <<< бичсэн | 2011-07-01 | 11:34 PM Сэтгэгдэлтэй хуудас |
mmm za z a
+ (0) -
2 | seik <<< бичсэн | 2011-06-18 | 7:23 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ene sdaa tenej duusaagui l b.a uu ? ene sdaagiin buyanaar mgl gesen neren door nuugdsan hujaa uls bolj duuslaa angry angry angry
+ (-1) -
1 | Black_hole <<< бичсэн | 2011-06-18 | 2:41 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Нэг сэтгэгдэл байхгүй байх гэж. Манай гишүүд хайшаа алга болчихвоо. Нийтлэл гараад ийм удаж байхад сэтгэгдэл байдаггүй
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !