Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Элизабет Тайлор нас барлаа - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  3-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6573
Эр: 4990
Эм: 1582
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0
Элизабет Тайлор нас барлаа
poster


Дагина мэт үзэсгэлэнт эмэгтэйн далайн шуурга мэт эрчилсэн амьдрал төгсгөл болов. Кино урлагийн домог Элизабет Тайлор өчигдөр 79 насандаа бурхны оронд одлоо. Сидарссинэй эмнэлгийн орон дээр сүүлчийн амьсгалаа авахад нь дөрвөн хүүхэд нь түүний хажууд зогсож байлаа. Тэр энэ эмнэлэгт амьдралынхаа сүүлчийн зургаан долоо хоногийг өнгөрүүлсэн билээ.

"Ээж минь эгэл жирийн биш хүн байлаа. Энэ амьдралыг дүүртэл нь тэр амьдарч чадсан. Агуу их хайр, хүсэл шунал, хөөр хөгжөөн бүгд байсан. Ээжийн минь бүтээсэн домог мэт амьдрал хэзээ ч тасрахгүй. Түүний хайр бидний зүрхэнд үүрд үлдэх болно” хэмээн Элизабетийн хүү Майкл ярив. Харин түүний дотны анд Элтон Жон "Бид Холливудын домогт одоо алдлаа. Түүнээс илүүтэйгээр бид гайхалтай нэгэн хүмүүнийг алдлаа” хэмээн халаглав.

Урлагийн түүхэн дэх хамгийн ихээр шагшин магтагдаж, мөн хараалгаж зүхүүлсэн од тэр байлаа. Хамгийн хүчирхэг хэрнээ хамгийн эмзэг хүн тэр байлаа. Үгээр илэхийлэхийн аргагүй алдар суу, эд хөрөнгө, амьсгаа түгжин ширтмээр гоо үзэсгэлэн түүнийг амьдралын түүхийг бичсэн. Кино академийн шагналыг гурван удаа хүртсэн гоо үзэсгэлэн долоон эртэй гэрлэж явсан юм. Хувийнх нь амьдрал хувь хүний эмгэнэл байсан юм. 1989 онд тэрбээр "Амьдралд минь дэндүү олон зүйлс тохиолджээ” хэмээн дурссан байна. Элизабет тавь гаруй кинонд тогложээ. Түүний дотроос Клеопатрагийн дүр нь эрин үеийн кино урлагийн гайхамшиг билээ.

Үзэгчдийн сэтгэлийг эзэмдсэн киноны дүрүүдийг ар араас нь бүтээж байхдаа тэрбээр гэрлэж, салж, эмнэлэгт хэвтэж, гарч, жингээ хасаж, нэмж явлаа. Үнэхээр шуурга мэт он жилүүд. Лондонд төрж өссөн Элизабет 12 насандаа кинонд тоглон од болж, 18-тайдаа гэрлэж, бас салж, 19-тэйдээ супер од болж, харин 26-хан насандаа нөхрөө үхэлд алдсан бэлэвсэн эхнэр болж явсан түүхтэй. Киноны кадр солигдох мэт түүний амьдрал дэндүү хурдтай, дэндүү ээдрээтэй, дэндүү жаргалтай, бас дэндүү гунигтай байлаа.

Түүний анхны нөхөр зочид буудлын сүлжээний өв залгамжлагч Ники Хилтон байв. 18-тайдаа хүний эхнэр болсон амьдрал нь 203 хоног үргэлжилсэн. Цуутай нижгэр хурим, Европт өнгөрүүлсэн гурван сарын бал сарын зугаалгын эцэст ийм төгсгөл ирсэн нь харамсалтай. Хоёр жилийн дараа тэрбээр Британийн кино од Майкл Уилдингтэй гэрлэн, хоёр хүүхдийн ээж болсон байна. Гэвч дөрвөн жилийн дараа буюу 1956 онд гэр бүлээ цуцлуулан продюсер Майкл Тоддтой гэрлэв. Оньсого мэт ааш авиртай Элизабет жинхэнэ хайраа олсон тухайгаа аз жаргалтайгаар зарлах боллоо. Гэвч ердөө долоон сарын дараа Тодд онгоцны ослоор нас баржээ. Тэдний хайрын дундаас мэндэлсэн охин нь аавгүй хоцров.Оршуулгын үеэр талийгаач нөхрийнх нь хамгийн сайн найз, дуучин Эдди Фишер Элизабетад хань болж байлаа. Харин эхнэр нь Элизабетийнд хүүхдүүдийг нь харж байв. Гэтэл Элизабет Эддиг эхнэрээс нь салгаад суучихлаа. Америк даяар түүнийг хараан зүхэж байлаа. Ухаангүй алхмаасаа болоод нэр хүндээ алдах байх хэмээн хүмүүс бодож байсан ч тэгсэнгүй. Дараа нь Оскарын шагнал хүртэв. "Клеопатра” дэгэцэнд гарав. Энэ гайхалтай дүрийнхээ төлөө тэрбээр сая доллар авсан тухай мэдээ мөн л шуугиан тарив. Дахин нэг хурим. Шекспирийн жүжгийн дүрүүдээрээ нэрд гарсан Бартонтой 1964 онд хуримлав. 1974 оны зургадугаар сард тэд салж, аравдугаар сард нь ахин нийлэв. Хоёр жилийн дараа нэг мөсөн хоёр тийш болов. Энэ салалт Элизабетийн хувьд хүнд хэцүү жилүүдийг авчирсан юм. Архинд донтож, уран бүтээлийн хувьд уналтад орж эхлэв. 1976 онд долоо дахь удаагаа гэрлэж, Сенатын гишүүний эхнэр болсон ч зургаан жилийн дараа мөн л саллаа. 1980 онд эмнэлэгт олон удаа эмчилгээ хийлгэсний үр дүнд архинаас гарч чаджээ. 1991 онд 40 настай барилгачин залуутай гэрлэн дэлхий дахиныг цочролд оруулж байсан Элизабет гурван жилийн дараа дахиад л ганц бие эмэгтэй болон хоцорсон билээ. Ээлжит салалт, ээлжит шуугиан. 20 насаар дүү залуугаас салсныхаа дараа тэр юу гэж мэдэгдсэн гээч. "Ээж, аав минь намайг хэрэв чи хэн нэгэнд дурласан бол гэрлэж, хамт амьдрах хэрэгтэй гэж сургасан. Би их хоцрогдсон хүн байна уу?” гэж хэвлэлийнхэнд тэр хуучилсан. Элизабетийн амнаас л гарах этгээд тайлбар.

Эрүүл мэндээсээ болж тэрбээр амьдралд багагүй шаналсан. Томоохон хэмжээний 20 мэс засалд орсны хоёроос нь болж үхлийн ирмэгт очиж байсан. 1983 онд тэрбээр 35 жилийн туршид өвчин намдаах болон, нойрсуулах эм хэрэглэсний улмаас аюултай байдалд орсноо мэдэгдсэн. Харин 1997 онд тархины хавдраа авахуулсан. ДОХ-оор өвчилсөн болоод ижил хүйстэн хүмүүсийн эрх ашгийн төлөө тэр тууштай тэмцдэг хүмүүнлэгийн элч байсан юм.

1987 онд Элизабет Францын хамгийн нэр хүндтэй шагнал Легионы одонг хүмүүнлэгийн салбарт хийсэн олон ажлынхаа төлөө хүртсэн билээ. "Би шүтэн бишрэгчидтэйгээ ойрхон байж, тэдний зүрх сэтгэлийг мэдрэх дуртай. Гэхдээ хүмүүс хайртай оддынхоо тухай хэтэрхий ихийг мэддэг болж, тэр нь тэдний урмыг хугалах гээд байдаг болж дээ” гэж Элизабет хэлж байсан. Харин одоо тэр аав, ээжийнхээ шарилын хажууд үүрд нойрсоно. Түүний оршуулга энэ долоо хоногийн сүүлчээр болно. Дэлхийн өнцөг булан бүрт кино урлагийн үзэсгэлэн гоо од тэнгэрт харван одсонд мянга мянган хүн харуусан гашуудаж байна. Зураг мэт бүсгүйн кино мэт амьдрал дууслаа.


Эх сурвалж : wikipedia болон news mn
Сэтгэгдэлүүд: 1
1 | mnm_norovoo <<< бичсэн | 2011-03-24 | 9:38 PM Сэтгэгдэлтэй хуудас |
:(( kk
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !