Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Дэлхийн Өв- Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 1
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0
Дэлхийн Өв- Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар
poster
Төв Азийн нүүдэлч ард түмнүүд нь дэлхий дээр хамгийн орчил хөдөлгөөнтэй агаад харилцан нөлөө бүхий соёлыг цогцлоон бүтээснээрээ хүн төрөлхтний түүх, соёлын арвин баян өв санд хэн ч маргашгүй хувь нэмэр оруулсан билээ.

Төв Азийн хуурай ширүүн атлаа өргөн уудам тал нутагт нүүдэлчид оршин тогтнохуйн шалгарсан арга хэлбэр, эдийн болон оюуны хосгүй үнэт өв соёлыг таван хошуу малаа адгуулан маллах амьдрал ахуйдаа дулдуйдан хөгжүүлж ирсэн юм. Үүний сацуу хаяа залган орших суурьшмал соёл иргэншилтэй байнгын харилцаатай байж арилжаа худалдаа, аян дайн, оюун санааны ертөнцөөр дамжуулан нөлөөлж байсан нь ч мэдээж юм.
Төв Азийн нүүдэлчдийн өлгий нутгийн хувьд Орхоны хөндий нь түүх соёлын арвин их, хосгүй үнэт дурсгалыг хадгалан үлдсэн билээ. Археологийн нэн ховор дурсгалууд Орхоны хөндийн ариун дагшин хөрсөнд үелээстэй бөгөөд Мойлтын ам, Орхон-7 палеолитын үеийн чулуун зэвсгийн үеийн дурсгалууд, Орхон голыг хөвөөлсөн балар эртний булш, эртний Түрэгийн үеийн бунхан, бичээст хөшөөнүүд, Билгэ хаан болон түүний дүү Культегин жанжинд зориулан босгосон гэрэлт хөшөө, эртний Уйгур улсын нийслэл Харбалгасын туурь, Их Монгол гүрний нийслэл Хархорум хотын туурь, бурхны шашны анхны том төв Эрдэнэ Зуу, Төвхөн, Баруун хүрээ зэрэг эртний сүм хийдүүд болон бусад олон гайхамшгийг дурьдаж болно.

Худалдааны замын гол огтлолцол болж байсны хамт ундны усны арвин нөөц, онгон дархан байгаль, уудам дэлгэр тал бүхий Орхоны хөндийн газар зүйн байршил нь нүүдэлчдийн хувьд чухамхүү энэ нутагт гал голомтоо бадраах шалтгаан болж байсан нь дамжиггүй. Иймээс ч үе үеийн нүүдэлчид байгаль орчин, улс төрийн болон эдийн засгийн бодлого, шашин номлол, шүтлэг бишрэлийн хувьд стратегийн ач холбогдол бүхий төвүүдийг энэ л газар нутагт үүсгэн байгуулж хөгжүүлж байсан түүхтэй.

Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар (ОХСДГ) нь ЮНЕСКО-гийн Дэлхийн Соёлын болон Байгалийн Өвийг Хамгаалах 1972 оны Конвенцийн дагуу Дэлхийн өвд бүртгэгдсэн Монголын анхны соёлын өв юм.

Дэлхийн өв болох Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар нь Өвөрхангай, Архангай хоёр аймгийн нутаг дэвсгэрийн ойролцоогоор 150 мянган гектар талбай бүхий газар нутгийг хамарч байна. Үүнд орчны хамгаалалтын бүс, хамгаалагдсан газар нутаг орох бөгөөд түүний дотор байгаа Хөшөө Цайдмын дурсгалууд, Харбалгас хотын туурь, Хархорум, Эрдэнэ Зуу хийд, Төвхөн хийд зэрэг тусгай хамгаалалттай дурсгалт газрууд багтана.


ОХСДГ нь дэлхий дахины болон Азийн түүхийн чухал чухал үеүүдийн гэрч нотолгоо, хүн төрөлхтний үнэт зүйлс хэрхэн харилцан сүлэлдэж байсны нандин дурсгал бөгөөд нүүдлийн уламжлалт соёл амьдран оршиж буйг батлан харуулах онцгой ховор, хосгүй үнэт өв мөн тул Дэлхийн өвд бүртгэсэн болно. “Соёлын дурсгалт газар” гэсэн ангиллаар бүртгэгдсэн ОХСДГ нь үе үеийн нүүдэлчдийн соёл иргэншил болоод хүрээлэн буй байгаль орчин хоорондоо хэрхэн уялдан зохицож, харилцан хамаарч ирсний тодорхой үлгэр жишээ болж байдаг. Орхоны хөндийд өнөөдөр ч уламжлалт амьдралынхаа хэв маягийг хадгалсаар байгаа билээ.

Сэтгэгдэлүүд: 2
2 | Black_hole <<< бичсэн | 2011-07-23 | 5:10 PM Сэтгэгдэлтэй хуудас |
+ (0) -
1 | WINNER <<< бичсэн | 2010-09-03 | 1:17 AM Сэтгэгдэлтэй хуудас |
1t
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !