Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Цахим ертөнцийн хууль - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  12-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 1
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Цахим ертөнцийн хууль
poster

Одоогоос хоёр жилийн өмнө Монголын интернэт ертөнцөд маш том шуугиан дэгдлээ. Шуугиан гэлээ гээд интернэтэд өдрийг өнгөрөөдөг залуусаас бусад нь бас сонсоогүй юм. "Гоожуур” нэртэй нэг сайт байлаа. Сайтыг хөтлөгч дурын сэдвийг хараалаар дүүргэж, бүдүүлэг үг хэллэгээр бичих дуртай нэгэн. Бас сайтдаа охидын нүцгэн шалдан болон архи уугаад алийгаа алдчихсан үеийнх нь зургуудыг байнга нийтэлнэ. Хүн нэгнийхээ мууд дуртай хойно уг сайт хандалт өндөртэй, тэр хэрээрээ сайтын хөтлөгч нь энд тэндхийн порно сайтуудын реклам байрлуулж хөөрхөн хөлжиж байжээ. Яг ийм технологитой "Заазуур” гэх мэт хоёр ч сайт байлаа.

Харин нэг өдөр мөнөөх Гоожуур сайт халдлагад өртөж хаагдав. Хаягаар нь ороход "Goojuur.com huvi hunii erhend arai denduu haldaj baisan tul hakdaj haav” гээд хакер өөрийн хаягаа биччихсэн байлаа. Мөн удалгүй хүн амьтны олонд харууламгүй зургийг сайтдаа нийтэлж мөнгө олдог "Гоожуур”-ыг Соёлтулга гэдэг сайхан нэртэй залуу болохыг хүмүүс мэдлээ, бас Стивэн Сигал болон эхнэртэйгээ хамт авахуулсан зургийг нь ч харлаа. Мөнгөний машинаа эвдүүлж бас дээр нь илчлэгдсэн хүний уур хүрч л таараа. Ингээд нөхөр Гоожуур сайтыг нь хакердсан хүнийг олж тооцоо бодохоор шийдсэн аж.
Тус сайтыг хакердсан хүн нь Германд сурдаг Төгөлдөр гэх залуу болж таарав. Төгөлдөр өөрөө би сайтыг чинь хакердсан гэдгээ "гоожуур” Соёлтулгад хэлсэн байна. Харин мань Гоожуур Төгөлдөрийг сургуулиас нь хөөлгөхөөр оролджээ. Асуудал ч нэлээн өндөр авч Төгөлдөрийг сургууль нь хөөхөөр болоход Төгөлдөрийн Монголд суугаа найз нар нь Монголын Цагдаагийн газраас "Гоожуур сайт Монголын хуулиар хориглодог садар самуун сурталчилдаг, хувь хүний эрхэнд халддаг байсан тул Э.Төгөлдөрөөр хакердуулсан болно” гэдэг утгатай тодорхойлолт хийлгэж өгсөнөөр хэрэг явдал шувтарсан гэдэг. Ингээд Соёлтулга ёстой гоожуур болжээ. Харин Монголын интернэт ертөнцөд төгөлдөржүүлэх юм захаас аван байгаа нь энэ хэрэг явдлаар илэрхий болсон юм.


Монголын цагдаа буюу хууль, хүчнийхэн цоо шинэ гэмт хэрэгтэй нүүр тулав. Цаашдаа энэ мэт хэрэг улам нэмэгдэнэ. Монголчуудын олонх нь интернэтийн хэрэглэгч болсон гэдэг дүн өнгөрсөн онд хийсэн хүн амын тооллогоор гарсан байна. Харин манайд интернэт ертөнцтэй холбоотой хууль зүйн зохицуулалт алга. Гэтэл эдийн засаг, санхүүгийн салбарт интернэт бизнес, банкны үйлчилгээ маш өргөн нэвтэрч байгаа бөгөөд ийм үйлчилгээнд бүртгүүлж, үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн тоо хэдийн 300 мянгад хүрчээ. Энэ бүхэн одоохондоо ая зөнгөөрөө хөгжиж байна.

Шинэ гарын үсэг
Хакердагч Төгөлдөр "доктор Гоожуур” нэрийн ард хэн байгааг их хялбархан олжээ. Соёлтулга өөрийн нэр дээр бүртгүүлсэн сайтын төлбөрөө хийсэн байж таарна. Эндээс л Гоожуурын бүх юм тодорхой болсон байна. Интернэт бол эх захгүй шигээ ор мөргүй зүйл бус харин ч хамгийн тодорхой бүртгэлтэй эд. Хэн хаагуур ороод гарсан, тэнд юу хийснийг нь мэргэжлийн хүмүүс бол шинэ цаснаар мөр хөөж яваа анчин шиг ядах юмгүй олоод харчихдаг юм. Тэгэхээр хэн намайг хэлж, нохойг хэн саахав хэмээн галзуурч явсан Гоожуур бултах газаргүй байснаа сүүлд мэдсэн юм.


Интернэтэд нэвтэрсэн хүн бүхний мөр нь үлддэг боловч бас интернэтэд үүсгэсэн нэрийн ард чухам хэн байгааг мэдэх, мэдээд зогсохгүй түүнийг баталгаатай болгох нэг хэрэгцээ аяндаа гарна. Энэ асуудлыг улс орнууд электрон гарын үсэг гэдгээр шийджээ. АНУ, Европын холбоо, Австрали зэрэг дэлхийн олон оронд маш нарийн кодлогдсон электрон гарын үсгийг өөрийн гараар зурсантай яг адил хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг. Улс орон дотроо төдийгүй гадаад гүрнүүдтэй ч энэ талын харилцан хүлээн зөвшөөрсөн гэрээ байгуулдаг болж. Үүний анхдагчид 1998 онд Америк, Ирландын хооронд байгуулсан худалдааны гэрээ орох юм.

Монголд электрон гарын үсгийн хууль зүйн зохицуулалт байхгүйн улмаас цаасгүй технологи нэвтрүүлэх, интернэт бизнес хөгжүүлэх, хувь хүний мэдээллийн эрх, эрх чөлөөг хангах, олон улсын түвшинд электрон шуудангаар баримт бичиг солилцох зэрэгт ихээхэн саад учирч байгаа юм. Энэ бүхнийг электрон гарын үсгийн тусламжаар даван туулах учиртай. Ийм хуулийн төсөл Монголын Засгийн газраас өргөн барьсан ч УИХ-аас буцаажээ. Улсын төсөв болоод Сонгуулийн тухай хууль хэлэлцээд завгүй байгаа УИХ-ын гишүүд энэ хуулийн ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байгаа бололтой.

Хууль зүйн байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэхэд санал хэлэх гишүүн ганц ч гараагүй аж. Харин электрон гарын үсгийн мэдээллийн санг устгасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, албан байгууллагад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин, хуулийн этгээдийг 20-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох гэдэг саналыг бүгд дэмжижээ. Торгуулийг бол манай хэдэн гишүүн ойлгоод байгаа бололтой юм. Бас хэрэв хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс үйлчлэхээр бол УИХ-ын сонгуулийн санал хураалтад электрон гарын үсэг ашиглахгүй байх тухай яриа гарч байлаа. Энэ бол харин манай хэдийн хамгийн сайн ойлгодог цөөн зүйлийн нэг нь.


Чухамдаа бол манай гишүүдийн огт ойшоохгүй байгаа энэ хууль бизнесийн салбарт тушаа болохын дээр иргэдийн амьдралыг хөнгөвчлөх тэр боломжийг хааж байгаа юм. Хэрэвзээ электрон гарын үсгийн хуулийг баталчихвал замын түгжрэлд цагаа үрэн банк руу биеэр очиж авах үйлчилгээг гэртээ сууж байгаад л хийчихнэ. Өдгөө интернэт банкаар дамжин өнгөрч байгаа гүйлгээний хэмжээ хэдэн арван тэрбумаар төгрөгөөр хэмжигдэх болжээ. Хүмүүс бэлэн мөнгө авах эсвэл хадгалуулах, зээл авах, бэлэн болон бэлэн бус гуйвуулга хийх, төлбөр төлөх, карт нээлгэх, картын бүх төрлийн гүйлгээ хийлгүүлэх гэх мэт олон төрлийн хэрэгцээ шаардлагаар банкинд ханддаг. Эдгээрээс бэлэн бусаар хийгдэж байгаа ямар ч үйлдлийг нь интернэт банкны үйлчилгээ ашиглан гүйцэтгэх боломжтой. Энэ бүгдийг нэг суудал дээрээс хийдэг болох боломж хуульгүйн улмаас хагас дутуу байна.

Хууль зүйн орчин бүрдээгүйгээс бизнесийн байгууллагууд энэ сувгийг борлуулалтын найдвартай суваг гэж хардаггүй, харилцагч нар нь ч энэ төрлийн үйлчилгээнд итгэдэггүй аж. Хууль зүйн орчингүй учраас хууран мэхлэгч, залилагч төрөх магадлал их, үүнтэй холбоотойгоор иргэдийн итгэл ч сул байна. 2000 онд Голомт банк Монгол шуудан ХХК-ны маркыг онлайнаар худалдах болсноор хөгжиж эхэлсэн онлайн худалдаа улам бүр хөгжсөөр. Бизнесийнхэн тэр дундаа банк, үүрэн телефоны оператор компаниуд онлайн худалдаа хөгжүүлэх тал дээр идэвх чармайлт гаргаж байгааг зах зээлд гарч буй бүтээгдэхүүн болон үйлчилгээнээс нь харж болно. Гэхдээ үүнээс цааш газар үгүй гэдэг шиг хуульгүй бол ингэсгээд зогсох магадлал бий.

Өнөөдөр онлайн худалдаа хөгжихөд саад болж байгаа асуудлыг Голомт банкны Цахим банкны хэлтэсийн менежер Б.Батбилэг дараах байдлаар нэрлэж байна:

    Цахим гарын үсгийн хууль байхгүй
    Цахим баримт бичгийн хууль байхгүй
    Цахим гэрээ хэлцлийн хууль байхгүй
    Цахим худалдааны хууль байхгүй
    Мэдээллийн аюулгүй байдлын хууль байхгүй
    Өгөгдлийн сан хамгаалах хууль байхгүй
    Paypal, 2check out гэх мэт олон улсын онлайн төлбөрийн сүлжээнд гарцтай болох (Монгол улсын онлайн төлбөр тооцооны зэрэглэл эдгээр сүлжээний стандартыг хангаагүй гэсэн шалтгаан байдаг)
    Төлбөр тооцооны хувьд Монгол улсад үндсэндээ Голомт, ХХБ гэсэн хоёр банкаар л төлбөр тооцооны ойролцоогоор 95% орчим хувь хийгддэг
    Зөвхөн картнаас төлбөр хийх боломжтой буюу харилцах хадгаламж гэх мэт бусад данснаас хийх боломжгүй байдал
    Бараа хүргэлтийн систем, орон нутгийн ZIP кодчилолын систем хөгжөөгүй болохоор үүнийг дагасан хаягжилт, шуудан хүргэлтийн цогц систем сул хөгжсөн, дутуу дулимаг хуульчлагдсан
    Интернэт хэрэглээний түвшин болон нийтийн энэ төрлийн мэдлэг сул байсан

Эндээс харвал ганц электрон гарын үсэг ч бус бүр цогцоор нь шийдвэл зохих учиртай аж. Энэ бүгдийг манай УИХ-ын эрхэм гишүүд хэзээ нэг ойлгох юм бол. Сонгууль ойртох хэрээр интернэтээр элдэв сурталчилгаагаа нэмэгдүүлж байгаа энэ хүмүүс иргэдийн амьдралыг хөнгөвчлөхөд илүү их анхаараасай.

Сэтгэгдэлүүд: 10
10 | ATOM <<< бичсэн | 2015-11-10 | 9:41 AM Сэтгэгдэлтэй хуудас |
goy medee bn
+ (0) -
9 | TOOLS <<< бичсэн | 2013-05-13 | 5:43 PM Сэтгэгдэлтэй хуудас |
мэдлэгт дусал нэмэр
+ (0) -
8 | dagva <<< бичсэн | 2012-04-22 | 8:09 PM Сэтгэгдэлтэй хуудас |
horiota site ruu orohdoo online bgaa buh ymaaa .untaarch orchgooy humuuseee .xexe bs uuriin IP servereeeseee orohgui bh.whkkk
+ (0) -
7 | mnm_norovoo <<< бичсэн | 2011-12-10 | 7:18 PM Сэтгэгдэлтэй хуудас |
goy medee bna thx
+ (0) -
6 | warriorfirst <<< бичсэн | 2011-12-08 | 9:57 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ih goe mede bna
+ (0) -
5 | soul <<< бичсэн | 2011-12-08 | 7:21 PM Сэтгэгдэлтэй хуудас |
бас энэ төгөлдөр гэдэг залуу чинь **zda.com ийг хакдсан билүү
+ (0) -
4 | Mailto <<< бичсэн | 2011-12-08 | 6:36 PM Сэтгэгдэлтэй хуудас |
[color=red]Яак Elite гишүүн болох юм?[/color] wacko
+ (0) -
3 | Reaver <<< бичсэн | 2011-12-08 | 1:32 PM Сэтгэгдэлтэй хуудас |
элит гишүүд сэтгэгдэл үлдээхдэ код бичихгүй!!
+ (0) -
2 | baraavoo <<< бичсэн | 2011-12-08 | 9:56 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Чи энэ сэтгэгдэл бичихэд хийдэг кодоо арилгаа ядаргаатайн бишүү???
+ (0) -
1 | baraavoo <<< бичсэн | 2011-12-08 | 9:55 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Хэрэгтэй л мэдээлэл байна тэр хуулийг нь баталчаасай тэр хэдэн нөхдүүд гоожуур тэд нар тэгсийм бий нэг Германд сурдаг оюутны сураг гараад байсымаа тэр...
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !