Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Цаазын ялтнуудыг Монголд газар доорх нууц шоронд хорьж, ураны уурхайд ажиллуулдаг байжээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 1
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Цаазын ялтнуудыг Монголд газар доорх нууц шоронд хорьж, ураны уурхайд ажиллуулдаг байжээ
poster

Цаазын ялаас татгалзах талаар улстөрийн төвшинд идэвхтэй яриад 1 жил 3 сар 15 хоног өнгөрч байна. 1921 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэж ирсэн гэгддэг Монгол улс уг ялын гүйцэтгэлийн цаг хугацаа, газар зэргийг нууцалдаг, шарилыг гэр бүлд нь өгдөггүй, улсын нууцад хамааруулдаг. 40 жилийн хугацаанд 806 хүнийг цаазын ялаар шийтгэсэн тоо байгаа ч, баталгаатай бус тоо юм. Гэмтэй этгээдэд хариуцлага тооцдог ч гэлээ, цаазын ялын гүйцэтгэлийг нуун дардаг нь гэмгүй бусад гэр бүлийн гишүүдийг нь хамт цээрлүүлдэг бодлого юм. Цаазаар аваачихаасаа өмнө гэр бүлийнх нь нэг л гишүүнтэй уулзуулах ганц боломжийг ялтанд олгодог. Харин сүүлд нь “гүйцэтгэсэн” гэсэн үгтэй ширхэг цаасыг гэр бүлд нь өгдөг. Тэр цааснаас өөр ямар ч мэдээлэл гэр бүлийн гишүүдэд нь ирдэггүй. Тиймээс ард үлдсэн хүмүүс нь буудаж хөнөөгөөд хаа нэг газар булсан байх даа гэснээс өөр таамаггүйгээр нэг насыг барсан, барж яваа баримтууд бий.

Ийм бодит жишээ нэгийг өгүүлэхээсээ өмнө, 1980-аад оны үед цаазын ялтнуудыг Дорнод аймгийн нутаг дахь ураны Дорнод ордын 9282X дугаарын лицензтэй талбай орчимын газар доорх нууц шоронд хорихын зэрэгцээ, ураны үйлдвэрт, хуучин технологитой хүнд хортой нөхцөлд нууцаар ажиллуулдаг байсан талаарх мэдээллийг хүргэе.

Зураг дээрх хоолойг та харж буй байх. Энэ хоолойгоор 200-300 метр хэртэй явахад цаазын ялтнуудыг хорьдог байсан газар доорх шоронд хүрэх юм. Шорон 100 хүний багтаамжтай талбайтай бөгөөд, ор нь вагоных шиг эвхэгддэг, хана руу нь шахаж хураадаг байсныг гэрчлэх гогцоо төмөрнүүд бий. 80-аад он гэдэг саяхных билээ. Тухайн нөхцөл байдлыг мэдэх хүмүүс өдгөө бий. Тэрчлэн газар доорх шоронд хоригдож байсан цаазын ялтнуудын олонх нь Оросын ялтнууд байсныг, мөн БНМАУ-ын шүүхээс цаазын ял сонссон монгол иргэд ч байсан гэдгийг хэлэх хүмүүс байна. Ялтнууд тухайн үед Дорнод ордын уурхайд босоо амны нэвтрэлт, квершлаг, штрек гэхчлэн малталтын ажлуудыг газар доор хийж гүйцэтгэдэг байсан аж.

Тодорхой хэлбэл өрөмдөж тэслээд, тэслэгдсэн чулуулгаа ухаж ачиж гаргах ажлыг цаазын ялтнууд гүйцэтгэдэг байжээ. Зарим ураны хүдрийн агуулга их байдаг учраас, “гарзгүй” болсон хүмүүсийг ажиллуулдаг байсан байх гэсэн үгийг өдгөө мэргэжлийн хүн хэлж байгаа юм. Дорнод ордын далд уурхайгаас гарсан хүдрийг багажаар хэмжиж үзэхэд цацрагийн хэмжээ нь бүр бага буюу 001 микрозивер байхад, дээшлээд 720 -1000 микрозивер цацрагийн хэмжээтэй хүдэр ч байдаг байна. Зүй нь, 180 микрозивер цацрагийг хүн нэг жилд хүртэх нормтой аж. Тэгэхээр нэг жилийн хугацаанд авах ёстой нормоос 4 дахин их хэмжээний цацрагийг нэг дор авсан хүний эрүүл мэндэд хэр хэмжээний шууд хохирол учрах нь тодорхойгүй байна. Гэхдээ 1000 микрозивер цацрагийн нөлөөлөл зайнаас хамаарч, харилцан адилгүй. 80-аад оны үеийн технологи одоогийнхоос хэд дахин муу. Тэрчлэн, бэлтгэл малталтуудыг цаазын ялтнуудаар хийлгэхдээ агааржуулалтын систем суурилуулж цацрагийг зохиомлоор зайлуулж байсан байх магадлал өндөр аж.

Цаазын ялтнуудыг ажиллуулдаг байсан уурхайн талаар мэдээллийг хүргэхэд, өдгөө Монгол, Оросын хамтарсан Дорнод-Уран үйлдвэрийн үйл ажиллагаа нь явагдах ёстой Дорнод орд юм. Тус ордыг түшиглэн 1982-1988 онд "Эрдэс" уулын олборлох үйлдвэрийг 2 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар байгуулж төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гүний малталтын 2 уурхайн барилга байгууламж, орон сууцнууд баригдсан. Дорнодын ордын 2-р хүдрийн биетээс 1988-1995 онд ураны 0,109 хувийн агуулгатай 490,6 мян. тонн хүдэр олборлож ОХУ-ын Чита мужийн Краснокаменскийн гидрометаллургийн үйлдвэрт хүргэн боловсруулдаг байсан гэсэн албан ёсны мэдээлэл байдаг. Харин мэргэжлийн хүмүүс арай дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа юм.

Тухайн үед гүний уурхайн 3 босоо ам барьсан аж. Улмаар хүдэр олборлож Приаргунскийн уулын баяжуулах химийн үйлдвэр лүү төмөр замаар тээвэрлэж, тэндээ баяжуулдаг байжээ. Приаргунскийн уулын баяжуулах химийн үйлдвэрийн мөнгөөр тус далд уурхайн байгууламжийг барьсан юм байна. Монголд ойрхон учраас тэнд боловсруулдаг байсан аж. Оросуудын тухайд хэрэгтэй зүйлээ авахын тулд хэрэггүй хүмүүсээ ураны орд дээр авчирж ажиллуулдаг байжээ.

Дорнод ордод 10 биет байдаг бөгөөд бүх биетээс олборлох боломжгүйн зэрэгцээ Яхи нуурын байгалийн нөөц газарт зарим биетүүд нь орсон байдаг байна. Цаазын ялтнууд ажиллаж байсан далд уурхай нь 7-р хүдрийн биетийг олборлох зорилгоор хийгдсэн ч, боловсруулах технологийг нь олж чадаагүй байдаг аж. Тиймээс 2 дугаар хүдрийн биетээс ил уурхайгаар олборлож байжээ. Ерөнхийдөө 4 биетээс олборлох боломжтой юм байна. Одоо бол ураныг олборлох технологи дэвшилтэт болсон. Харин 80-аад оны үед туршилт маягаар үйл ажиллагаа эхэлж байсан учир, дээд хэмжээтэй ялтнуудын хувьд дээрх ажлуудыг гүйцэтгэж байжээ. Мөн нэгэн жишээг өгүүлэхэд, цагдаагийн байгууллагад ажилладаг асан эрхмийн ах нь цаазын ял сонсоод сураг тасарчээ. Хэзээ, хаана, гүйцэтгэсэн эсэх тухай мэдээллийг авах эрх ар гэрийнхэнд нь байхгүй ч, албан тушаалынхаа давуу талыг ашиглан ахыгаа эрж сурсны эцэст Чернобылийн цахилгаан станцад 6 сар ажиллаад амиа алдсан тухай нь сураг гаргасан талаар ярьж байсан юм. Тэгэхээр Монгол, Орос улсууд цаазын ялтнуудыг хүнд, хортой нөхцөлд солилцооны журмаар ажиллуулдаг байсан байх ч магадлалтай дүр зураг бууж байгаа юм. Төрөөс дээд хэмжээ сонссон хэн нэгнийгээ хаана, ямар байдлаар егүүтгэгдэж, шороонд булагдсаныг мэдэх эрхгүй явж ирсэн олон хүн өдгөө бий. Харин одоо тийм нэг жишээг өгүүлье.

Хүүг минь булсан газрыг л мэдэх юмсан...

"Учир начир" нэвтрүүлгийг хийдэг зохиолч Л.Пүрэвдоржтой Шинжлэх ухааны академийн нэгэн хүрээлэнд ажилтай эмэгтэй уулзсан байдаг. Тэр эмэгтэйн төрсөн хүү нь хилийн цэрэгт хугацаат алба хааж байгаад хүн амины хэргээр цаазаар хороолгох ялаар шийтгүүлжээ. Мэдээж бусад цаазын ялтнуудын адил, яасан нь мэдэгдэхгvй сураг тасраад удсан аж. Эмэгтэй хүүгээ яасныг нь мэдэх гэж яваагүй газаргүй, уулзаагүй хүнгүй ч, юу ч олж сонссонгүй. Тиймээс арга тасарсан эмэгтэй зохиолч эрхэмтэй уулзаж тусламж хүссэн байдаг. Тэрбээр "Одоо ч горьдлого тасарсан л даа. Хүүг минь булсан газрыг л мэдэж, төрсөн өдрөөр нь очиж эргэж байя гэж бодсон юм. Би өөр яах ч билээ. Танд тус болох арга байна уу" хэмээн үнэн үгээ хэлжээ. Зохиолч Л.Пүрэвдорж эмэгтэйд туслахын тулд том, жижиг дарга даамалтай уулзаж учирч, асууж лавлаж, сураг гаргах гэж оролдсон ч "Улсын нууц" гэж амыг нь тагладаг байсан талаар өгүүлжээ.

Үхсэний хохь, амьдын зол гэж үг байдаг ч хүүхдээ, хань ижлээ ийм маягаар үдсэн хүмүүсийг золтой гэж хэлэхэд бэрх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазыг түдгэлзүүлснээс хойш ял гүйцэтгэсэн тохиолдол байхгүй гэж байгаа ч, 2005 оныг хүртэлх судалгаагаар жилд 20-30 хүнийг цаазалж байсан баримт байгаа юм. Харин өнөөдрийн тухайд цаазын ялтай арав гаруй хүн байгаа гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл үгүй.

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар “Ляшкевичийн Беларусын эсрэг хэрэг”-ийг хянаад ялыг гүйцэтгэх огноо, газрыг нууцлах, шарилыг оршуулахаар өгөхөөс татгалзах нь гэр бүлийн гишүүдийг санаатайгаар тодорхой бус байдалд үлдээн, сэтгэл зүйн дарамтанд оруулж, айлган сүрдүүлж, зөвхөн ялтныг төдийгүй гэр бүлийнхнийг нь давхар шийтгэхэд хүргэж байгаа бөгөөд энэ нь гэр бүлийн гишүүдэд хүнлэг бусаар хандаж байгаа хэрэг тул Конвенцийн 7 дугаар зүйлийг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Харин НҮБ-ын Тусгай шалгагч-илтгэгч Манфрэд Новак манай улсын нөхцөл байдлыг үүнтэй адилтгасан дүгнэлтийг 2005 онд хийгээд буцсан юм.

Ерөнхийдөө цаазаар авах ялыг хамгийн их гүйцэтгэдэг орнууд Ази тивд бий. Манай улс бас Хойд Солонгос, Хятад, Вьетнам улсууд нь цаазын ялын гүйцэтгэлийг нууцалж, хичнээн хүний ялыг гүйцэтгэсэнээ ил болгодоггүй аж.

Цаазаар авах ялтай холбоотой мэдээлэл нууц хэвээрээ байх уу

Манай улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухай зарлан тунхаглаад жил гаруйн хугацаа өнгөрөхөд нэг ч хүнийг цаазлаагүй, хүлээлтийн байдалтай байгаа талаар өгүүлсэн. Түүнчлэн, Эмнести Интернэшнл байгууллагаас Монгол улсын засгийн газарт хандан 2011 онд энэ ялыг хуульдаа халахыг уриалаад байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн нэрийн өмнөөс Монгол улсын нэг ч иргэний амь насыг хороохгүй байхыг баталгаажуулахыг Монголчууддаа хандаж уриалсан. Ямартай ч, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал цаазын ялыг түдгэлзүүлсэн хэвээр байх юм. Одоо Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай 2-р Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл УИХ-ын эцсийн шийдвэрийг хүлээж байгаа юм. Хуулийн төсөл УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдэн батлагдаад байна.

Тэрчлэн, НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн Ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээр Монгол улсын тайланг хэлэлцэх явцад олон улс орнууд Монгол улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлсэнийг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Цаашид энэ ялыг бүрэн халах алхамыг авч хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газарт зөвлөмж болгосон юм. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Хорооноос Монгол улсыг цаазаар авах ялыг халах чармайлтаа цаашид үргэлжлүүлэхийг дэмжиж, цаазаар авах ялтай холбоотой мэдээллийг нууцын зэрэглэлд оруулахгүй байхыг уриалаад байна.

Мөн өнгөрөгч оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар баталсан дэлхий даяар цаазаар авах ялыг хэрэглэхээ зогсоохыг уриалсан тогтоолд манай улс нь анх удаагаа дэмжсэн санал өглөө. Өмнө нь 2007 болон 2008 онд Монгол улс цаазаар авах ялыг халахын эсрэг санал өгч байсан юм. Одоогийн байдлаар дэлхийн бүх улсын гуравны хоёр нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халаад байгаа баримт байна.

Хууль ёсыг хүндэтгэн сахиж, хэрэгжүүлдэг улс орон, газар нутагт гэмт хэрэг хийсэн хэн боловч зохих ёсны ял шийтгэл хүлээх нь зайлшгүй ч, гэмт хэрэгтэнд оноож байгаа ял шийтгэл нь зовоон тарчлаах давхар шийтгэлийг агуулах ёсгүй гэдгийг Хүний эрхийн байгууллагууд дэлхий дахинд нотолж байгаа юм.
Криминологийн сонгодог сургаалыг үндэслэгч хэмээн алдаршсан Чезаре Беккариа “ялын зорилго нь нэгэнт үйлдчихсэн хэргийн төлөө хүнийг үгүй хийх, тамлан зовоох явдал бус. ....Азгүй нэгний ёолох дуу цагийг ухрааж өнгөрснийг өөрчилж чадахуу? Тэгэхээр ялын зорилго нь гэмт этгээдийг дахин бусдад хор уршиг учруулахад саад хийх, бусдыг мөн тийм хэрэг үйлдэхээс сэргийлэхээс өөр юу ч биш. Иймд гэмт хэрэгтний бие махбодид аль болох бага зовлон зүдгүүр учруулахын хамтаар сэтгэл санаанд нь гүн хоногшиж, хүчтэй сэтгэгдэл төрүүлэх ялыг хэрэглэх нь зүйтэй” хэмээн өгүүлсэн байдаг байна.

Манай улс нь цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа ч жил ирэх бүр онц ноцтой гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Цаазаар авах ял нь улс төрийн хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулахад онцгой хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэг нь хаана ч нотлогдсонгүй гэдгийг мөн хэлж байна. Цаазаар авах ял нь ялын зорилготой нийцэхгүй байгаагийн зэрэгцээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нөлөөлөл үзүүлж чадахгүй болох нь НҮБ-аас хийсэн судалгаагаар тогтоогджээ. Харин энэ ялыг халсан улс орнуудын нэг Канад улсын жишээнээс харахад хүн амины гэмт хэргийн тоо цаазаар авах ялыг халахын өмнө буюу 1975 онд 100 000 харьцах нь 3.09 байсан бол халснаас хойш 30 жилийн дараа энэ тоо 1.85 хүрч 1975 оныхтой харьцуулахад 40 хувиар багасч эрс буурсан үзүүлэлт байх юм.

Ерөнхийдөө цаазаар авах нь төр зориудаар хүний амийг хороож байгаа хэрэг мөн гэдгийг дэлхий нийтээр ярьсаар байна. Сүүлийн 20 жилд цаазаар авах ялыг халах шийдвэр гаргасан улс орнуудын тоо өссөн бөгөөд 10 жилийн дотор 31 орон энэ ялаас татгалзаж нийт 129 орон цаазаар авах ялыг хуулиар халжээ. Гэхдээ 89 орон цаазаар авах ялыг бүрэн цуцалж, 10 орон дайны гэмт хэргээс бусад тохиолдолд оноохыг хориглож, 30 орон практикт хэрэглэхээ зогсоож сүүлийн 10 гаруй жил ийм ял гүйцэтгээгүй гэсэн мэдээ байна.

Өдгөө 68 орон цаазаар авах ялыг халаагүй бөгөөд БНХАУ цаазын ял гүйцэтгэдэг тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Хэдийгээр тус улсад жилд 1500 ялтныг цаазлаж байгаа гэсэн тоо байгаа ч, олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ тоонд үл итгэж байна. Цаазын ял гүйцэтгэж байгаа улс орнуудын ял гүйцэтгэсэн тооны нийлбэрээс Хятад улс илүү гарна гэдгийг хэлж байгаа юм. Хэдэн мянгаар хэмжигдэнэ гэж үзэж байна. Гэхдээ хүнд биш гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ч ялын дээд хэмжээ оноодог БНХАУ цаазаар авах ял гүйцэтгэдэг хэргүүдийг цөөлнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байгаа. Харин Хятад улсын ард Иран, Ирак, Саудын Араб, АНУ ялын гүйцэтгэлээрээ бичигджээ.

Сэтгэгдэлүүд: 4
Аватар байхгүй
4 | tsdnamuna <<< бичсэн | 2011-04-26 | 7:56 PM Сэтгэгдэлтэй хуудас |
maair bgaa bizdee yooy aichlaa
+ (0) -
3 | temka909 <<< бичсэн | 2011-04-24 | 6:00 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Яаанаа ээжээ тэгээд одоо монгол чин ийм ээр бдаг юмуу surprised biggrin
+ (0) -
2 | gamer_ezaluus <<< бичсэн | 2011-04-23 | 8:54 PM Сэтгэгдэлтэй хуудас |
unen bolvuu? medku ym do
+ (0) -
1 | Reaver <<< бичсэн | 2011-04-23 | 7:03 PM Сэтгэгдэлтэй хуудас |
eir eir
+ (-1) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !