Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

АЛИАЛАГЧ 5-Р ХЭСЭГ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0
АЛИАЛАГЧ 5-Р ХЭСЭГ
poster
Хэрэв та өмнөх хэсгийг нь уншихийг хүсвэл
http://ezaluus.ucoz.com/news/alialagch_4_r_khehsehg/2010-02-08-1164

Баттөмөр өөрийн эрхгүй тамирдаж хамаг бие нь сулраад ирэх тэр үед гэнэт гэрэл тусч буун
дуу тачигнаж эхлэв. Үүнтэй зэрэгцэн харанхуйн дунд Баттөмөр дээр шавж байсан махчин
үхдэлүүд өөр зүг рүү анхаарлаа чиглүүлэн муухай архиран үсрэн довтлох нь тэр. Бүхэл бүтэн
нэг минут хэртэй буун дуу тачигнасаар цус сорогчид цөмөөрөө хэдэн тийшээ ханаран ундуй
сундуй унацгаалаа. Баттөмөрийн цусыг сорохоор дээрээс нь улайран дарж байсан махчин
эрийн толгой бууны суманд яз үсэрч Баттөмөрийн нүүрээр нэг нялцгай нойтон зүйлс нялгадан
цацагджээ.
Базараа яг цагаа олж ирсэн нь энэ байлаа. Түүнтэй хамт автомат, гар буугаар зэвсэглэсэн гурван
ч залуу зогсож байх бөгөөд тэд Баттөмөрийг амьд эсэхийг нягтлах гэсэн мэт гар чийдэнгийнхээ
гэрлүүдийг түүний нүүрэнд тусгаж байв. Хүнд биетэй махчин эрийн амьгүй болсон цогцсыг
Баттөмөр өөрийнхөө дээрээс арайхийн хүчлэн холдуулаад өөрийнхөө аврагчид руу цусанд
будагдсан нүүрээрээ харж муухан инээмсэглэлээ.
-Баттөмөр өө, чи зүгээр үү?
-Зүгээр ээ. Чи яг цагаа олж ирлээ
-Энэ өмхий ханхлуулсан новшнууд чинь чамайг амьдаар чинь идэх гэж байна шүү дээ. Бас
бидэн рүү ч гэсэн хогийн соёонуудаа ярзайлган дайрсан. Энэ юун хүмүүс вэ. Сандрахдаа бодож
амжилгүй шууд л буудчихлаа.
-Цус сорогчид. Хүний махаар хооллогчид. Бас өөрөөр нэрлэвэл алиалагчийн бие хамгаалагч
нар. Бид одоо түргэлэх хэрэгтэй. Алиалагч энэ балгасын хаа нэгтээ нуугдаж байгаа. Түүнийг
яг одоо л үгүй хийхгүй бол дахиж хэзээ ч чадахгүй. Хүн төрөлхтөн ямар ч авралгүйгээр устаж
үгүй болно.
Баттөмөр ингэж хэлээд газраас өндийж иртэл түүнтэй зэрэгцэн буудуулж унасан тав зургаан
үхдлүүд хөдөлж эхлэв.Базараагийн хажууд зогсож байсан тусгай салааны хувцастай нэгэн
эр буудуулсан цогцсууд дахин амь орж байгааг хараад “Энэ чинь одоо юу вэ” хэмээн өөрийн
эрхгүй балмагдан дуу алдлаа. Үнэхээр дөнгөж саяхан автомат бууны суманд сийчүүлсэн
цогцсууд тэднийг харсаар байтал хоёр хөл дээрээ босоод ирэв.
-Наад новшнууынхаа толгойд нь бууд. Түүнээс нааш үхэхгүй
Базараа болон түүний нөхөд Баттөмөрийн энэ үгэнд ямар ч эргэлзээгүйгээр захирагдан
үхдэлүүдийн цохонд онилоод буудаж эхлэв. Гэтэл буудаж буй залуусын хамгийн захад зогсож
байсан Хүрлээ гэх залуу ёолон хашхираад уналаа. Дутуу буудуулсан нэг махчин эмэгтэй түүний
хөлийн булчинг нь тас хазчихжээ. Залуу өөрийн эрхгүй газар сөхрөн унаж, тэгмэгцээ өөрийн
нь дээрээс мордох гэсэн махчин эмэгтэйн цус болсон ам руу гар бууныхаа амыг хийгээд буудаж
орхилоо. Цус сорогч эмэгтэй эргэлзээгүйгээр үхсэн хэдий ч хөлийнхөө махыг тас хазуулсан
Хүрлээ гэх эр тэсвэр алдан орилж байв. Тэрээр цус савирсан зүүн хөлөө хоёр гараараа барьж
“Өвдөж байна” хэмээн орь дуу тавьж байлаа. Залуус сандралдаж эхлэв. Урьд өмнө хэзээ ч
таарч байгаагүй ам дүүрэн хурц шүдтэй өмхий ханхлуулсан үхдэлүүд сумнаас ч айлгүй улайран
дайрч байгаад бүгдээрээ аргагүй барьц алдах нь тэр.
-Өө новш. Энэ өмхий намайг хазчихлаа. Аймаар өвдөж байна
-Тэсээрэй Хүрлээ
Базараа ингэж хэлээд түүний хөл рүү гар чийдэнгийнхээ гэрлийг тусгаж харав.Зүүн хөлийнх нь
булчингийн махыг өм хазаад авчихжээ. Цус тасралтгүй олгойдож залуу чухам яаж тэсч байна
аа гэмээр сэтгэгдэл төрүүлэх аж. Харин Баатараа түүнийг мөрөөр нь тэврэн яаж туслахаа
мэдэхгүй хэдэн тийш хурдан харж байлаа.
-Баатараа, чи Хүрлээг аваад яаралтай эмнэлэг рүү яваад нэмэлт хүч дууд. Энэ новшийн
балгаснаас гармагцаа утсаар залгаж цагдаагийнхыг, ер нь бүгдийг нь дуудаарай. Батсүх бид
хоёр Баттөмөртэй цаашаа явлаа.
-ойлголоо
Энэ үед хөлийнхөө булчинг тас хазуулсан Хүрлээ ухаан алджээ. Баатараа түүний цус урсах хөлийг
цамцаа ханз татан ураад боосон болов. Байшингийн гүн дэх харанхуйгаас дахин хүржигнэн
архирах дуу гарч сүүтгэнэсэн хар бараан дүрсүүд маш хурдтайгаар гүйлдэн ирцгээлээ.
-Галлаад
Базараа ингэж хэлээд чийдэнгээ тусган буудаж эхэллээ. Харанхуйд довтлон ирэх махчин
үхдлүүд дэндүү олуулаа бөгөөд залуучууд тасралтгүй буудаж байсан ч тэд нэмэгдсээр байв.
Буудуулж унасан зарим нэг нь дахин босч ирж байлаа.
-Новш гэж. Бид ухрах хэрэгтэй. Базарааг ингэж хэлэхэд Баатараа ухаан алдсан Хүрлээг
мөрлөөд өндийв. Баттөмөр Базараагийн өгсөн нэг гар буугаар өөрийгөө зэвсэглэжээ. Буун дуу
пижигнэн дуугарсаар. Баттөмөр ухаангүй байгаа Хүрлээгийн нөгөө талаас мөрлөн өндийлгөж
Баатараад туслав. Дөрвөн залуу нэгэн зэрэг буудаж байлаа. Одоо зөвхөн хоёр гар чийдэн л
тусч байх бөгөөд энэ хоёр чийдэнгийн нэгийг Базараа нэг гартаа барьж нөгөө гартаа атгасан
гар буугаараа тасралтгүй буудаж байв. Базараагийн баруун талд зогсож байгаа Батсүх хоёр
гартаа автомат атгаад муухай хашхиран тасралтгүй шүршиж байлаа. Тэрээр бүр улайрчихсан
бололтой. Харин нөгөө гар чийдэнг шархнаасаа болоод ухаан алдсан Хүрлээг мөрлөчихөөд
байгаа Баатараа амандаа зуусан байх бөгөөд зүүн гартаа атгасан гар буугаар довтлон ирэх
махчин этгээдүүдийг алдалгүй буудаж байв.
-Хараал идмэр миний сум дуусчихлаа.
Энэ үгийг Базараа хэлжээ. Харин түүний энэ үгийг Баттөмөрөөс өөр хэн ч сонссонгүй. Баттөмөр
яахаа мэдэхээ айн сандарч байгаа Базараад ухаан алдсан Хүрлээгийн бүснээс гар бууг нэг дайз
сумтай нь хамт сугалж өгөв. Базарааг буугаа сумлаад дахин буудаж эхлэхэд үхдлүүд тэдний
өмнө бараг тулаад ирчихлээ. Махчин этгээдүүд үхэдхийн унаж байгаа ч гэлээ байшингийн
цаад харанхуй булангаас тасралтгүй архиран гүйлдэж ирсээр.
-Энэ янзаараа бүгдээрээ өнгөрөх нь ээ. Бид гурав хамгаалж байя. Баатараа чи Хүрлээг аваад
эндээс гар, түргэлээрэй.
Базарааг ингэж хэлэхэд Баатараа ухаангүй найзыгаа үүрээд үүдний зүг хурдан эргэлээ. Ийнхүү Базараа, Батсүх, Баттөмөр гурав дундаа ганцхан гар чийдэнтэй харанхуй дундаас довтлон
ирэх этгээдүүдтэй тулалдсаар хоцорлоо. Ашгүй аз болж өнөөх тасралтгүй цувран ирэх махчин
үхдлүүдийн довтолгоо дууслаа. Базараа, Батсүх хоёр махчин этгээдүүдийн гүйлдэн ирж байсан
харанхуй хэсэг рүү гар чийдэнгийнхээ гэрлийг тусган цоо ширтэх аж.
Буун дуун ч тасарсан энэ үед Баттөмөрт нэгэн таагүй мэдрэмж төрж өөрийн эрхгүй эргэн
харлаа. Харанхуйд юмс тийм ч сайн харагдсангүй. Тэгмэгц нь Баттөмөр Базараагийн барьж
байсан гар чийдэнг шүүрч аваад гарах хаалга байгаа тэр зүгт тусган харав. Тав зургаан махчин
этгээдүүд Баатараа, Хүрлээ хоёрын амьгүй цогцсон дээр шавааралдан тал талаас нь тасар
татан идэж байх нь тэр.
-Аа, муу новшнуудаа. Та нарыг би ална аа.
Батсүх ийнхүү хоолойныхоо чадлаар хашхиран хүний махан дээр шавааралдсан махчин
этгээдүүд рүү гартаа байгаа автоматаар хайр найргүй шүршиж эхэллээ. Хүний мах цусанд
донтсон тэдгээр этгээдүүд бууны сум нисч ирээд өөрийн нь биеийг нь сийчихээс нааш юу ч
ажрахгүй байх аж. Тэнэсэн сум заримын нь толгойд тусч, цээж, хөл, гарыг онож байлаа. Харин
Базараагийн хувьд өөрийнхөө хоёр хамтрагчийг идүүлж байгааг хараад бүр шоконд орчихсон
бололтой. Царай нь гөлийж Баттөмөрийн гар чийдэн тусгаж байгаа тэр зүгээс харцаа ч салгаж
чадалгүй мэлрэн зогсох аж. Хоёр залуу дээр овоорч байсан махчин этгээдүүд сая л нэг үхэж
дуусав бололтой. Батсүхийн бууны сум аль хэдийнэ дууссан хэдий ч хоосон бууны гох дарах
чимээ тачигнан дуугарсаар. Хоёр залуугийн биеийг юу ч үгүй сэглэж орхижээ. Базараа хэдий
шоконд орсон ч хурдан сэхээ авч алагдсан хоёр хамтрагчийнхаа цогцосны дэргэд дөхөж ирээд
доошлоо тонгойж Баатараагийн барьж байсан гар бууг авлаа.
-Энэ чинь одоо юу гээчийн муу ёрын юм болж байна аа. Эд нар чинь хүн идэж байна шүү дээ.
Бүр яг л цусанд донтсон ирвэс шиг юм. Хүний махыг тасар татан идэж байхдаа юуг ч ажрахгүй,
бүр буудуулж байсан ч тоохгүй байна. Залуус аа, бид хоёр хүнээ алдлаа. Эндээс түргэн гараад
нэмэлт хүч дуудах хэрэгтэй. Энэ новшийн балгаснаас хурдхан шиг амьд дээрээ гарцгаая.
Базарааг ингэж хэлэхэд Батсүх “Эндээс түргэн зайлцгаая” хэмээн Базараагийн үгийг батлан
дуулдах төдий шивнэн хэлэв. Харин Баттөмөрийн хувьд эргэлзэж байлаа. “Хэрвээ эндээс гарах
л юм бол алиалагчийг зүйл дуусгах хөг өнгөрөх болно. Нэмэлт хүч ирж дахин энэ балгасан
дотор орж ирэх гэсээр байтал үүр цайж алиалагч арилаад өгнө биз. Бас өглөө эрт нар мандахад
чөтгөрийн хүү ч гэсэн ертөнцөд шинээр мэндэлж алиалагчийн зорилго ямар ч эргэлзээгүйгээр
биелэх нь лавтай. Гэтэл ийм байдалтай, махчин үхдлүүд алхам тутамд заналхийлж байхад
яаж устгах аргаа ч мэдэхгүй байж алиалагчийг олно гэдэг бүтэшгүй нь ойлгомжтой” Баттөмөр
ингэж бодсоор яахаа мэдэхгүй хэдэн хором саатжээ. Түүнийг ийнхүү яахаа мэдэхгүй алмайран
зогсож байтал Базараа нэг зүйлийг олж мэдэв бололтой дуу алдах нь тэр. Тэрээр биендээ дор
хаяж зургаан сум зоолгож хагас дутуу үхээд байгаа махчин эмэгтэйн дээрээс болгоомжлон
харж байлаа. “Энэ мөн байна. Өнөөх ор сураггүй алга болсон хүмүүсийн нэг. Энэ эмэгтэй бол
хорин зургаан настай, нэг хүүхэдтэй. Ээж нь нөхөртэй нь хамт цагдаагийн газар ирээд уйлж
унжин ор сураггүй болсон хайртай хүнээ хурдхан олоод өгөөч гэж гуйж байсан. Зургийг нь
харуулж, таних тэмдгийг нь үзүүлж байсан тэр эмэгтэй яг мөн байна. Энэ эмэгтэйн хүзүүн
дээрх том хар мэнгэ яг л зурган дээр гарсан шигээ тод харагдаж байна шүү дээ” Базарааг
ингэж хэлэхэд түүний хажууд Батсүх бараг тулж ирлээ.
-Тэгвэл энэ махчин амьтад чинь өнөөх ор сураггүй алга болоод олдохгүй байгаа хүмүүс болж
таарах нь ээ
-Магадгүй тийм байх нь
-Хэрвээ тийм бол энд чинь тавиад хүн байгаа. Өнгөрсөн сард ойролцоогоор бараг тавин хүн
сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн. Тэгээд бас бүртгэгдээгүй ор сураггүй алга бологсод
хичнээн ч байгаа юм билээ хэн мэдлээ.
-Ямар ч байсан сая бид нар гучаадыг нь цааш нь харуулсан. Хэрвээ үнэхээр ор сураггүй алга
болсон бүх хүмүүс энэ балгасанд байгаа бол махчин этгээдүүд энэ байшингийн хаа нэгтээ
байж л байгаа. Тэгэхээр гурвуулаа яг одоо эндээс хурдан гаръя.
Базараа ийнхүү үгээ дуусгаад гар буугаа дутуу үхсэн махчин эмэгтэйн толгойд чиглүүлэн гохоо
дарлаа. Энэхүү гэрэл муутай орчинд Батсүх ямар ч эргэлзээгүйгээр үхсэн хоёр найзынхаа
дээрээс айж цэрвэсэн байдлаар нүдээ онийлгон хараад харцаа тийм амар салгаж чадахгүй
байлаа.
-Явцгаая
Базараа ингэж хэлэхдээ түрүүнээс хойш өөрөөс нь зургаан алхамын зайд гар чийдэн тусган
зогсож байгаа Баттөмөрт хандаж хэлжээ. Баттөмөр ч энэ үг зөвхөн өөрт нь хамаатай гэдгийг
ойлгон Базараа руу дөхөж ирлээ.
-Баттөмөр өө, чи яасан бэ. Эндээс хурдхан гарцгаая л даа. Арай чи эндээс гарах дургүй байгаа
юм биш биз. Бид нар цаг алдах хэрэггүй. Энэ утасны сүлжээ унаад байгаа муу ёрын балгаснаас
гараад цагдаа дуудъя. Ингээд л яахаа мэдэхгүй зогсоод байвал бид нар ч үхэж мэднэ.
-Базараа чи аан гээч. Бид нар алиалагчийг алахаас нааш эндээс гарч чадахгүй гэвэл чи яах
вэ?
-Юу гэсэн үг вэ. Чиний наад үгийг чинь би сайн ойлгосонгүй.
-Совин татаад байна. Бид нарт эндээс гарах боломж алга. Яахав мэдээж чи миний ярьсанд
итгэхгүй байгаа байх. Хэрвээ тийм бол оролдоод үз л дээ. Би ч гэсэн эндээс гарахыг хүсч
байна. Гэхдээ бас тийм амар гарч чадахгүй гэдгээ мэдэж байна.
-Хөөе залуу минь. Чиний юу гэж ярих чинь надад огт хамаагүй. Манай хоёр найз үхлээ. Бүр
үхэх үхэхдээ үхлийн муугаар үхэж махчин этгээдүүдийн хоол болчихлоо. Тэгэхээр одоо би ч
гэсэн хоёр найзынхаа адилаар энэ махчин новшнуудын гэдсийг цатгамааргүй байна. Чи үлдвэл
үлд, харин би эндээс гарлаа.
Энэ үгийг Батсүх хэлжээ. Тэрээр хэзээ ч төсөөлж байгаагүй махчин этгээдүүдтэй учирсандаа
аргагүй айн сандарч, басхүү энэ харанхуй орчноос залхав бололтой Баттөмөр, Базараа хоёрыг
үг хэлж амжихаас өмнө гарах хаалганы зүг харанхуйд бүдчин гүйлээ. Харамсалтай нь Батсүхийн
энэ хөдөлгөөн түүний амьдралынх нь хамгийн сүүлчийн үйлдэл болжээ.
Баттөмөр түүний араас гар чийдэнгээ тусгаж “”Түр хүлээгээч гэж хэлэхтэй зэрэгцэн харанхуйн
дундаас нэг этгээд ухасхийн үсэрч Батсүхийг дараад авлаа. Могой мэт исгэрэх чимээ гарч
харанхуйд сүүтгэнэсэн хоёр дүрс ноцолдож буй нь арай ядан харагдах аж. Энэ гэнэтийн
довтолгооны үеэр бас нэг махчин өмхий үнэрээ ханхлуулсаар Баттөмөрийг дараад авчээ.
Баттөмөр ч харанхуйд унахдаа гар чийдэн буу хоёроо алдлаа. Харин Базараагийн хувьд алинд
нь очиж туслахаа мэдэхгүй байгаа мэт гартаа байгаа бууг улам чанга атгаж хоёр тийшээ
ээлжлэн харах аж. Ямар ч гэрэлгүй энэ харанхуйд Баттөмөрийн дээр гарч амаа ангайн арьс
махыг нь тасчихаар улайран дайрч байгаа этгээдийн ямаршуухан зүс төрхтэй болох нь
мэдэгдсэнгүй. Гэнэт буун дуу гурьан удаа тасхийж Баттөмөрийг хариугүй хоолоо болгох гэж
байсан махчин хажуу тийш навтас хийн унав. Харин энэ үед Батсүхийн гартаа барьсан хоосон
автомат бууны гох дарагдах чимээ тачигнан дуулдаж байснаа чимээгүй боллоо. Хэдий Батсүх
рүү дайрсан хамгийн эхний махчин этгээдийг Базараагийн нэг сум оносон ч гэлээ дахин хоёр
махчин нэмэгдэн ирж хөөрхий залууг хэдэн талаас нь тасар татан идэж эхэлжээ. Базарааг
буугаа цэнэглэж Баттөмөрийг унасан газраасаа босох гэсээр байтал өвдсөндөө болон чарлаж
байсан Батсзхийн дуу гэнэт таг чимээгүй болчих нь тэр. Энэ нь Батсүхийн хоолойг нэг махчин
тас хазчихлаа хэмээн Баттөмөр бодсон нь үнэн байлаа. Баттөмөр, Базараа хоёр хэдий харанхуй
байсан ч Батсүхийг алсан хоёр махчин руу хоолойныхоо чадлаар хашхичин ойртоод толгойг нь
зад буудав. Батсүх хэдэнтээ татваганан хөдлөх шиг болсноо амь тавилаа. Баттөмөр, Базараа
хоёр нэгэнт гар чийдэнгүй болсон блохоор гар утасныхаа өчүүхэн жаахан гэрлийг ашиглан
Батсүх дээр ирээд түүнийг ямар ч эргэлзээгүй үхжээ гэдгийг мэдэв. Тэд хоёулхнаа үлджээ.
Базараад одоо Баттөмөрийн хэлсэн алиалагчийг үгүй хийхээс нааш гарах боломжгүй гэдэг
үг үнэмшилтэй санагдаж байлаа. Хоёр залуу гар утасныхаа гэрлүүдийг өөрсдийнхөө нүүрэнд
тусган гэрэлтүүлэхэд Базараа “Одоо яах вэ?” гэсэн харцаар Баттөмөрийг ширтэж байх нь тэр.
-Базараа энэ болж байгаа бүхэнд чамайг гайхаж цочирдож байгааг чинь би сайн ойлгож байна.
Гэхдээ чи намайг анхааралтай сонс. Магадгүй энэ чиний уншсан ном, үзсэн кинотой чинь ижил
санагдаж болох юм. Гэхдээ яг одоо миний чамд хэлэх гэж байгаа бол чин үнэн юм шүү.
-Би чамд итгэж байна аа.
-Би арван настайгаасаа хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа амар тайван байж үзээгүй. Учир нь
гэвэл би болж өнгөрсөн эсвэл болох гэж байгаа бүхнийг мэдрээд байдаг. Миний амжилттай
ажилладгийн гол нууц бол ердөө энэ. Харин энэ удаагийн алиалагчтай зууралдаж байгаа
хэрэг бол бусдаас өөр. Бүр шал ондоо. Өмнө нь дандаа л муу хүмүүстэй зууралддаг байсан
бол одоо бид нар амилсан чөтгөрийн араас хөөцөлдөж байна. Бидний энэ амьдрал, сансар
огторгуй, хязгааргүй орон зай нууцлаг бүхнээр дүүрэн. Түүн дотроос бидний амьдралыг үгүй
хийж, өөрийн ноёрхлоо тогтоох гэсэн нэг новшийн сансрын тэнүүлчин болсон шулам манай
дэлхий дээр ирсэн. Түүнд бидний амьдрал таалагддаггүй, харин бидний амьдрач байгаа орчин
таалагддаг. Тэр бидний гэр болсон гараг ертөнцийг өөрийн болгохыг хүсч байгаа. Тэгэхийн
тулд тэр биднийг бүгдийг нь алж, цусыг минь юүлж, өөрийн амьдралын тэжээлээ болгон
хувиргах болно. Энэ бол түүний зорилго. Тийм болохоор бид түүний энэ үйлдлийг таслан
зогсоох хэрэгтэй.
-Чиний яриад байгаа наад шулам чинь тэгээд бидний хайгаад байгаа алиалагч гэж чи хэлэх
гээд байна уу?
- Тиймээ, чи ойлгосон байна. Чи хулгайлагдсан хүүхдүүдийн эрэмдэглэгдсэн цогцсуудыг санаж
байгаа байх. Алиалагч зургаан настай зургаан хүүхдийн эд эрхтнүүдийг тонож өөрийнхөө
цусыг нийлүүлэн үр үндсээ тарьж байна. Хэрвээ тэр хүүхэд нь амилах юм бол алиалагчийн
хувьд ертөнцийн хаалга үргэлж нээлттэй гэсэн үг. Тэр өөрийнөө цусаар бүтээсэн хүүхдийнхээ
биеэр дамжин дэлхийд хүссэн үедээ зорчих боломжтой болно. Хэрвээ тэр нь биелэх юм бол
алиалагч хэзээ ч үхэхгүй. Өөрөөр хэлбэл алиалагчийн энэ удаагийн зорилго бол хүүхээ хийх.
Дэлхийд хүссэн үедээ зорчих визээ авахаар ирсэн нь энэ. Тэр новш дэлхийд жар хоногийн
хугацаатай ирсэн. Хэрвээ энэ шөнийг л өнгөрөөх юм бол бүх зүйл дуусна. Түүний дэлхий дээр
орших хугацаа дууссан ч гэсэн ердөө л эргээд хэдхэн цагийн дараа хүүхдийнхээ би?эр дамжаад
эргээд ирэх болно. Түүнийг яг одоо олж очоод зүйл дуусгах хэрэгтэй. Базараа чи надад итгэ.
Өнөө шөнө дуусахад түүний зорилго биелэх нь гэж би маш сайн мэдрээд байна. Магадгүй
миний юмсыг тааж мэдэх болсон энэ чадвар өнөөдрийн өдөрт зориулсан бурхны хишиг байж
ч мэдэх юм. Ямартай ч бидэнд гарах зам байхгүй. Би бага байхдаа өөрийн мэдэлгүй надаас
огтхон ч шалтгаалахгүй байдлаар юмсыг зөгнөх чадвартай болсныхоо дараа нэг ном олж
уншсан. Тэр ном бол бидний өвөг дээдсээс үлдээсэн хувь тавилангийн ном байсан гэж одоо
бодож байна. Түүн дээр бичсэнээр бол муу ёрын чөтгөрийг үгүй хийхээс нааш хүний санаанд
багтамгүй араатнууд үй олноор болж үржсээр байх болно гэсэн байсан. Тийм болохоор бид
алиалагчийг заавал олж устгах хэрэгтэй.
-...Баттөмөр өө, би чамайг, чиний чадварыг чинь үнэлж хүндэлдэг л дээ. Гэхдээ тийм хүнийхээ
амнаас ийм үг сонсож байгаадаа жаахан харамсаж байна. Яагаад гэвэл чиний наад яриад
байгаа зүйлд үнэмшилтэй зүйл юу ч алга. Тэгээд бас хаа хамаагүй өнгөрөн одсон номын тухай
ярьж байгаа чинь чамайг эрүүл биш байгааг илтгэж байна. Чи зүгээр л шоконд орчихож. Амьд
хүнийг ямар ч өчиггүйгээр тасар татан идэж байгаа энэ махчин адгууснуудаас болоод оюун
санаа чинь хямарчихсан бололтой.
-Үгүй ээ, битгий ингэж ярь. Миний оюун ухаан урьд урьдынхаасаа илүү сэргэг, цовоо байна. Чи
надад итгэхгүй байгааг чинь би ойлгож байна аа. Мэдээж хэн ч байсан амархан итгэхгүй. Чи
энэ хараал идэж өмхий ханхалсан балгаснаас гарахыг хүсч байна. Гэхдээ гарч чадахгүй. Нар
мандаж алиалагчийн зорилго биелэхээс нааш үүдэн дээр овоорч байгаа аймшигт адгууснууд
арилж үгүй болохгүй. Чи надад итгэ, Базараа
-Үгүй ээ, харин чи надад итгэ. Бид хоёр эндээс хамтдаа эсэн мэнд гараад цагдаагийн, тусгай
ангийн нэмэлт хүч дуудаж энэ балгасанд орогнож байгаа махчин амьтдыг үгүй хийнэ. Тэгээд
бас энэ галзуу солиотой яриагаа надад дахиж битгий яриараа мэдэв үү чи. Би энд галзуу хүний
яриаг сонсох гээд байж байгаан биш. Өөр юу ч битгий ярь, дахин намайг битгий ятга. Би
зургаан жилийн турш хамтран ажиллаж байсан гурван ч найзыгаа ердөө хагас цаг ч хүрэхгүй
хугацаанд алдлаа, бүр эднийхээ яаж үхэж байгааг ч үзлээ. Энэ надад хангалттай, гүйцээ
-Чи бага ангийн сурагч байхдаа ээжийгээ өнгөрөхөд ганц ч дусал нулимс унагаагүй. Бусад
хүмүүс бүгд уйлж байсан болохоор чи санаа зовсондоо сэмхэн шүлсээрээ нүдээ норгож
байсан. Чи арван зургаан настай байхдаа аавынхаа түрийвчинд байсан бүх мөнгийг нууцаар
аваад аавдаа ахыгаа тэр мөнгийг авсан гэж худлаа хэлсэн. Ахыг чинь аав чинь мартахын
аргагүй болтол нь шийтгэсэн. Чи тэр явдлаас хойш ахтайгаа муудалцаж, улмаар тэр явдалдаа
насан туршдаа харамсдаг болсон. Тэр үеэс хойш чи өнөөдрийг хүртэл ахтайгаа харьцаагаа
сайжруулж чадаагүй л байгаа. Чиний анхны эмэгтэй бол дээд сургуулийн чинь багш байсан.
Чи тэр явдлаас болж ичсэндээ долоо хоног хичээлдээ яваагүй. Тэгээд өөр сургуульд орохоор шийдэж цагдаагийн академид элссэн. Гэхдээ аавынхаа найзын тусламжтайгаар ямар нэг
шалгалтгүйгээр тэр сургуульд орсон. Энэ бүхэн бол чиний хэнд ч хэлээгүй нууц. Бүр зүүдэндээ
ч ярьж байгаагүй тийм нууц. Бас чи хань ижилтэй болж чадахгүй байсаар өтлөх вий гэж дандаа
айдаг. Энэ мэтчилэн би чиний тухай их олон зүйлийг мэдэж ярьж чадна. Базараа чи ойлгож
байна уу. Би мэдрээд байна. Миний оюун ухаан хэвийн ажиллаж байгаа болохоор огтхон ч
зовох юмгүйгээр чиний амьдралын нууцуудыг чинь нэрлэж байна. Үүнээс ч илүүг ярьж өөр
олон юмыг тоочиж чадна. Эцэст нь дахиад хэлье. Би бүгдийг нь мэдэж байна. Гагцхүү чи
л надад итгэ. Надад чиний туслалцаа хэрэгтэй, бас үүнээс гадна чи эндээс амьд мэнд гарч
чадахгүй гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Одоо эндээс бид хоёр гарахаасаа өнгөрсөн. Ямар
ч байсан алиалагчийг үгүй хийхээс нааш
Баттөмөрийн энэ үгний хариуд Базараа юу ч хэлж чадсангүй. Баттөмөрийн саяын хэлсэн бүх
үгнүүд маргахын аргагүй үнэн болохоор Базараа яах ёстойгоо мэдсэнгүй. Саяын Баттөмөрийн
хэлснийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй гэтэгт тэрээр тангараглахад ч бэлэн байсан. Гэтэл
тийм биш байж, үгүй ээ өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй гэдэг нь үнэн. Гэхдээ зөвхөн Баттөмөр
л өөрийнхөө нөгөө онцгой чадвараараа мэдсэн хэрэг байх нь. Базараа баахан тээнэгэлзэж
зогссоор эцэст нь “Одоо хоёулаа тэгээд яах ёстой вэ?” хэмээн арайхийн дөнгөж дуулдах төдий
аяархан шивнэж хэллээ.
-Алиалагчийг олоод тэгээд зүйл дуусгана. Чи надад туслаач. Хэрвээ тэр муу шулмыг үгүй
хийж чадлаа гэхэд надад хэн ч юу ч өгөхгүй. Тэгсэн хэрнээ надад түүний хийх муу бүхнийг
зүгээр хараад суух эрх байхгүй. Миний хувь тавилан бол түүнийг зогсоох. Тэр хүн төрөлхтний
урилгагүй зочин алиалагчийг амиа золиод ч хамаагүй ирсэн газар луу нь буцаах
-Бид хоёрт эндээс гарах боломж үнэхээр байхгүй юу?
-Байхгүй. Хэрвээ тэгвэл бид хоёр үхнэ. Базараа чи надад итгээрэй, гуйж байна. Харин урагшаа
яваад байх юм бол үхэхгүй байж мэднэ. Алиалагчийг устгахыг хичээж байгаа тохиолдолд
бурхан харж үздэг. Харин шантрах юм бол мартчихдаг гэхэд болно. Энэ үнэн юм шүү. Миний
ярьж байгаа бүхэн ганцхан галзуу хүний амнаас л гардаг байх гэмээр сонсогдож байгаа. Гэхдээ
л чи итгэ
Гэрэл муутай сүүмгэр харанхуйд Базараагийн царайд Баттөмөрийн үгэнд итгэж байгаа шинж
тэмдэг тодорч эхэллээ.
-Ойлголоо, гэхдээ л тэр алиалагч энэ балгасын хаа нэгтээ байгаа болов уу?
-Тийм ээ, байгаа
-Чи итгэлтэй байна уу?
-Тэгэлгүй яахав. Хэрвээ тэр шулам энд байхгүй байсан бол энэ махчин үхдлүүд энд байхгүй байх
байсан. Энэ махчид алиалагчийг хамгийн эмзэг сул үед нь сахин хамгаалдаг. Тэр алиалагчид
ямар нэгэн сул тал байдаг болохоор л өөрийгөө ингэж хамгаалуулсан байх. Сүүлийн нэг сарын
туршид алга болсон бүх хүмүүс зөвхөн энд л байгаа. Энэ хүмүүсийг алиалагч ийм болгосон.
Тэдний өлсгөлөн чанарыг нь ашиглаж өөрийгөө хамгаалуулж байна. Бас ямартай ч энэ новшийн
махчин амьтад энэ өмхий балгаснаасаа гардаггүй бололтой. Өөрсдийгөө идээд ч хамаагүй энд
байж алиалагчийг эмзэг дорой үед нь хамгаалдаг биз. Тийм ээ, яг энэ л надад итгэл төрүүлж
байгаа юм. Алиалагч тодорхой хэмжээгээр айж болгоомжилж байна. Энэ чинь түүнийг ямар
нэгэн сул талтай гэдгийг хэлээд байгаа хэрэг. Харин одоо түүнийг ямар нэгэн сул талтай
гэдгийг хэлээд байгаа хэрэг. Харин одоо түүнийг хурдхан олох л хэрэгтэй.
-Чи нөгөө өөрийнхөө далдыг хараад байдаг чадвараараа алиалачгийг олчихож болохгүй юм
уу?
-Яг алиалагч дээр ирэхээрээ л би юу ч хийж чадахгүй болчихоод байгаа юм. Тэр новш чинь
аймшигтай ховсдох чадвартай. Тэгээд өөрийгөө миний мэдрэмжээс хамгаалж чаддаг. Чамд
хамгийн ойлгомжтой үгээр хэлэхэд ингэж л тайлбарлах байна. Харин одоо Базараа, хоёулаа
энэ балгасны хамгийн цаад мухар хүртэл нэгжиж үзээд алиалагчийг олох болно.
-Тэгвэл юугаа хүлээсэн юм. Явцгаая, тэгээд ядаж алагдсан найзуудынхаа үхлийг утга учиртай
болгоё хэмээн Базараа нэлээд шийдэмгий дуугарлаа.
-Тийм ээ, Базараа чи зөв ярьж байна. Хоёулаа хамтдаа байхад тэр муу алиалагчийн учрыг олж
дөнгөх байх бас Ганбаярыг ч аврах хэрэгтэй.

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !